Өөрийгөө өлсгөхгүйгээр бага идэх 10 арга

Хоолны дэглэм барина гэдэг цаг бөгөөд санхүүгийн хувьд алдагдалтай, харин ч илүү өлсгөлөн болгож орхидог. Тэгвэл хорхойгоо хөдөлгөхгүйгээр бага идэх 10 аргыг бэлтгэн танилцуулж байна.

Өөрийгөө өлсгөхгүйгээр бага идэх 10 арга

1 Илүү халуун ногоотой хоол идээрэй

Хоолондоо бага зэрэг халуун перц нэмэх, чинжүү хамт хуурах гэх мэт аргууд хоолны амтыг нэмэгдүүлж, дуршил бууруулж, жингээ хасахад тань тусална. Улаан чинжүү хоолны дуршил бууруулахаас гадна хоолны дараа илүү энергийг зарцуулахад тусалдаг. 

Илүү халуун ногоотой хоол идээрэй

2 Өндөр шилэн аяганаас уугаарай

Чихэртэй ундаанууд дэглэмийн үеэр хориотой байдаг ч, үнэхээр уухыг хүсэж байвал нарийн, өндөр шилэн аяганаас уух хэрэгтэй. Илүү их харагдуулахыг хүсвэл мөс нэмсэн ч болох бөгөөд тус арга судалгаагаар батлагдсан байна. 

Өндөр шилэн аяганаас уугаарай

3 Гааны навчийг хэрэглээрэй

Гааны навчны үнэр, амт хорхой хөдлөхийг багасгадаг тул гааны үнэртэй лаа асаах, гаатай цай уух зэрэг аргуудыг туршиж үзэх боломжтой. 

Гааны навчийг хэрэглээрэй

4 Өдөр тутам ашигладаггүй гараа хэрэглээрэй

Хэцүү ч гэсэн илүү удаан зооглох тул орц бүрийг амталж, хоолыг таашаалах мэдрэмжийг нэмэгдүүлдэг. Энэ нь жин хасахад өргөн хэрэглэгддэг аргуудын нэг билээ. 

Өдөр тутам ашигладаггүй гараа хэрэглээрэй

5 Өнгө өнгийн аяга, таваг хэрэглээрэй

Тавагны өнгө хоолны өнгөнөөс ялгарах үед илүү бага хоолыг аягалдаг ажээ. Учрыг нь олоогүй ч, улаан таваганд зооглох нь арай бага идэхэд тусалдаг байна.

Өнгө өнгийн аяга, таваг хэрэглээрэй

6 Тавагнийхаа хэмжээг жижигрүүлээрэй

Илүү хоол аягалвал илүү иднэ. Сонирхолтой нь хоол зүйчид хүртэл том таваг өгсөн үед 31%-аар илүү хоолыг авч байсан бөгөөд хүн тавагнаас хоол хүртэл зайнаас хамааран порцоо сонгодог. 

Тавагнийхаа хэмжээг жижигрүүлээрэй

7 Хоолныхоо дараах амттанг өөрчилж үзээрэй

Хоолны дараах амттанг тэсэн ядан хүлээдэг хүмүүс цөөнгүй. Гэвч амттан идэх нь дэглэм барьж байх үед асуудалтай. Тиймээс жимстэй цай уух гэх мэт өөр аргаар өөрийгөө эрхлүүлээрэй.

Хоолныхоо дараах амттанг өөрчилж үзээрэй

8 Хоол идэхийн өмнө ус уугаарай

Ус дутагдахад өлсөж буй мэт мэдрэмж төрдөг. Хангалттай хэмжээнд ус, ургамлын цай ууснаар өлсгөлөн мэдрэмж авалгүй явсаар байх боломжтой. Азтай нь усанд ямар ч калори байхгүй.

Хоол идэхийн өмнө ус уугаарай

9 Ногоог түлхүү хэрэглээрэй

Татсан махныхаа хагасыг мөөгөөр орлуулах, овъёосыг алимтай идэх, бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн хэрэглэх гэх мэт аргуудаар хоолныхоо калорийг бууруулж болно.

Ногоог түлхүү хэрэглээрэй

10 Нүүрс усыг сүүлд нь нэмээрэй

Үрт хоолнууд цусан дахь сахарын хэмжээг ихэсгэдэг. Тиймээс өглөө аягаа эхлээд тараг, сүүгээр дүүргээд, дараа нь амтлах маягаар дээрээс нь овъёос зэрэг бүтээгдэхүүнүүдээ нэмвэл хорхойгоо дарж, калорио ч хянаж чадна.

Нүүрс усыг сүүлд нь нэмээрэй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()