Өндөр залуутай гэрлэсэн бүсгүйчүүд илүү аз жаргалтай амьдардаг

Жижигхэн зүйл бидний сэтгэлийг маш ихээр хөдөлгөж, аз жаргалыг авчирдаг билээ. Саяхны судалгаагаар эрдэмтэд намхан бүсгүйчүүд өндөр залуустай гэрлэснээр илүү их аз жаргалтай байж чаддаг болохыг тогтоосон байна.  Биеийн өндөр, нам харилцаанд хэрхэн нөлөөлдөг болохыг сонирхоцгооё. 

Өндөр залуутай гэрлэсэн бүсгүйчүүд илүү аз жаргалтай амьдардаг

1 Өндөр залуус

Нийтийн санал асуулганд 7850 эмэгтэй оролцсон бөгөөд  судлаач Китае Сон (Kitae Sohn) өөрөөсөө илүү өндөр залуутай гэрлэсэн бүсгүйчүүд бусдаас илүү аз жаргалтай байдаг болохыг тогтоосон байна.  Эмэгтэйчүүд эхлээд өндөр залууст анхаарал хандуулдаг нь бүсгүйчүүдийн төрөлхийн чанар гэнэ. 

Үүнээс гадна туршилтаас харахад 18 жилийн турш хамтран амьдарсны дараа хосууд өндрийг төдийлөн чухалчлахаа больдог нь тогтоогджээ. 

Өндөр залуус

Жүжигчин Хафтор Бьёрнссон (өндөр — 206 см) болон түүний эхнэр Келси Хенсон (өндөр— 153 см)

2 Эмэгтэйлэг байдлаа илүү мэдрэх

Бас нэгэн судалгааны багийнхан 601 эмэгтэйгэээс өндөр яагаад чухал вэ? гэх асуултыг асуусан байна. Тэд дараах хариултыг өгчээ:

  • “Найз залуу руугаа харахын тулд доош харах үед тухгүй байдлыг мэдэрдэг”.
  • “Өндөр өсгийт сонгох үед санаа зовох зүйлгүй байж болно”.
  • “Хайртай залуугаа үнсэхийн тулд өлмий дээрээ зогсох таатай байдаг”.
  • “Өндөр залуугийн хажууд би өөрийгөө эмэгтэйлэг болгохыг илүү ойлгож, өөрийгөө илүү аюулгүй байгааг мэдэрдэг”.

Эмэгтэйлэг байдлаа илүү мэдрэх

Зүүн — боксчин Николай Валуев (өндөр — 213 см) болон түүний эхнэр Галина (өндөр — 163 см). Баруун — сагсан бөмбөгчин Шакил О’Нил (өндөр — 216 см) болон түүний найз эмэгтэй Николь Александер (өндөр — 160 см)

3 Өндөр залуус илүү ухаалаг байдаг

Карьерын амжилтанд хүрэхийн тулд ухаалаг байхад л хангалттай гэж бодож буй хүмүүс том эндүүрэл гаргаж байна. Эрдэмтэд ухаалаг байдал болон тухайн хүний өндрийн хоорондын харилцан хамаарлыг тогтоосон бөгөөд дундаас дээш өндөртэй хүмүүс илүү ухаалаг байсан гэнэ. Гэхдээ энэ нь маш жижиг хэмжээний ялгаа учир намхан эрчүүдийг ухаан муутай гэж бодож болохгүй болохыг эрдэмтэд сануулсан байна.

Өндөр залуус илүү ухаалаг байдаг

Британийн ерөнхий сайд (1997-2007) Тони Блэйр (өндөр— 183 см) болон түүний гэргий Чери Блэр (өндөр — 162 см)

4 Өндөр залуус илүү орлоготой

Эрдэмтэд эд хөрөнгө болон өндрийн харилцан хамаарлыг судалсан байна.  Судалгаанаас харахад тухайн эрэгтэй хэдий чинээ өндөр байна төдий чинээ баян байсан гэнэ. Эрдэмтэд энэхүү байдлыг баримтаар баталсан аж. Жишээлбэл: 180см-ээс дээш өндөртөй эрэгтэйн сүүлийн 30 жилийн орлого нь түүний ажлын хамтрагч 150см өндөртэй залуугаас 166 мянган доллараар илүү байжээ.

Үүнээс гадна +2,5 см тутам орлого 2−2,5%-иар нэмэгдэж байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, 1% илүү хөрөнгө тутам нэг сантимер өндөр байдаг юм.

Өндөр залуус илүү орлоготой

Хөл бөмбөгчин Дэвид Бекхэм (өндөр — 183 см) түүний эхнэр дуучин Виктория Бекхэм (өндөр— 163 см)

5 Нийгэмд эзлэх байр суурь өндөр

Нийгэм судлаачдын үзэж байгаагаар намхан биетэй хүмүүсийн нийгэмд эзлэх байх суурь төдийлөн өндөр биш байдаг гэнэ. Харин өндөр хүмүүс илүү их амжилтанд хүрч, нийгэмд эзлэх байр суурь сайтай.   Өндөр эрчүүд олон нийтийг хамарсан арга хэмжээнд ихээр оролцдог учир бусадтай харилцах чадварт илүү сайн суралцсан байдаг.

Нийгэмд эзлэх байр суурь өндөр

Дуучин Шакира (өндөр— 157 см) түүний нөхөр Жерар Пике (өндөр — 194 см), тэдний хөвгүүд

6 Өндөр намын төгс зөрүү

Польшийн антропологич Богуслав Павловын үзэж байгаагаар хамтрагчаа сонгоход эд хөрөнгө, нийгэмд эзлэх байр суурь төдийлөн нөлөөлдөггүй гэнэ. Хамгийн гол ялгаа нь биеийн өндөр, намд оршдог байна.  Түүний хийсэн судалгаагаар 30 см-ийн өндөр намын зөрүүтэй хосууд аз жаргалтай амьдардаг болох нь тогтоогдсон аж.

Өндөр намын төгс зөрүү

Зүүн— боксчин Владимир Кличко (өндөр — 213 см) болон жүжигчин Хейден Панеттьер (өндөр — 163 см). Баруун — сагсан бөмбөгчин Яо Мин (өндөр — 229 см) болон түүний эхнэр сагсан бөмбөгчин Е Ли (өндөр — 190 см)

7 Харин таны хувьд хайр сэтгэлд өндөр нам чухал уу?

Мэдээж, аз жаргалтай гэр бүл болохын тулд аль аль талаас тодорхой хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Эс тэгвээс өндөр намын алтан зөрүү та хоёрын таагүй ааш зан, муу зүршлыг нөхөж чадахгүй.  

Харин таны хувьд хайр сэтгэлд өндөр нам чухал уу?

Жүжигчин Питер Динклэйж (өндөр 135 см) болон түүний эхнэр Эрика Шмидт (өндөр 165 см)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()