"Nut Brother" гэх нэрээрээ олонд танигдсан Шэньжэнь хотын уран бүтээлч нь 2015 оны долоон сард өөрийн энэхүү төлөвлөгөөг зарласан бөгөөд тэр цагаас хойш Хятадын нийслэл хотоор агаар дахь тоосыг соруулж явдаг болсон аж. Quarz гэх мэдээний байгууллагад "Бээжингийн агаарын бохирдол үнэхээр их. Цэвэр агаараар амьсгалах ямар ч боломжгүй байдаг" гэж хэлжээ.
Утааг соруулж буй 36 дахь өдөр
Tэрээр 83 дахь өдрөө Бээжингийн эртний нарийн гудмаас Тяньаньмэний талбайруу, тэндээсээ "Шувуун үүр" цэнгэлдэх хүрээлэн рүү, хамгийн сүүлд байгаль орчин хамгааллын яамны ойролцоо очсон байна. Tухайн өдрийнхөө дөрвөн цагийг дуусгаад зургаа авахуулан тавьжээ.
83 дахь өдөр
Tоос сорогчоо бариад явж байхад нь түүнийг харсан хүмүүс агаарын хяналтын ажилчин эсвэл цэвэрлэгч гэж андуурдаг байсан гэнэ.
Tэрээр гудамжинд тааралдсан танихгүй хүмүүсээр зураг авахуулдаг байсан. Энэ түүний 86 дахь өдөр
"Nut Brother"-ын энэ төсөл нь 2015 оны 11 сарын 30-нд дууссан юм. Цуглуулсан бүх тоосонцороо шавартай холиод, тоосгоны үйлдвэрт аваачиж өгөн хагас бэлэн байдалтай болгожээ. Tүүнийгээ хэдэн өдрийн турш хатаан, шатаагдаад хамгийн эцсийн байдлаар бүтээгдэхүүнээ бэлэн болгосон билээ.
98 дахь өдөр
Tэрхүү тоосгонд хэр их тоос байсан бол? 100 грамм.
Шавар нэмэгдсэн учир хийсэн тоосгоны жин хэдэн килограммаар нэмэгдсэн.
Tоосоо шавартай хольж буй нь
Энэхүү тоосгыг шинээр баригдаж байгаа барилгын нэгээхэн хэсэг болгохын тулд хандивлахаар төлөвлөж байгаа юм байна.
Эх сурвалж: Elitereaders