Хоёр жилийн турш хар тамхинаас хол байсан залуугийн гайхалтай өөрчлөлт

Хүн бүрт амьдралаа шинээр эхлүүлэх боломж үргэлж байдаг, хамгийн гол нь түүнийгээ ашиглах үгүйд л байгаа юм. Трэвис Робинсон гэх залуу бууж өгөлгүй зүтгэж чадсанаар амьдралаа 180 градус өөрчилж чадсан. Тэрээр найзууд нь аль хэдийнэ амжилтанд хүрч зорилгуудаа нэг нэгээр нь биелүүлж байгааг хараад юу ч хийлгүй өдөржингөө өрөөндөө шигддэг өөрийгөө өөрчлөхөөр шийдсэн байна. Тиймээс тэрээр нөхөн сэргээх эмчилгээний төвд жил хагасын хугацааг өнгөрөөсөн бөгөөд үр дүнгээ бахархалтайгаар хуваалцаж бусад донтогсдод итгэл найдвар бэлэглэхийг хүсэж байгаа гэнэ.

Хоёр жилийн турш хар тамхинаас хол байсан залуугийн гайхалтай өөрчлөлт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хар тамхинд донтсон явдал нь түүний амьдралд маш том нөлөөтэй байжээ. Тэрээр эмээгийндээ амьдардаг байсан бөгөөд өрөөнийхөө буланд шигдэхээс өөр зүйл хийдэггүй байсан гэнэ.

Тэр "Үеийн найзууд маань бүгд их сургуулиа төгсөөд ажилд орцгоож байхад юу ч хийхгүй байгаа өөрийгөө үзэн ядаж өөрчлөгдөхийг хүссэн" гэжээ.

Эмчилгээ хийлгэх тийм хялбархан байсангүй. Эхний 6 сардаа тэр зүгээр л хаяад явчихмаар байсан гэнэ. Түүнд эмчилгээгээ гэртээ үргэлжлүүлж чадах юм шиг санагддаг байжээ.

Түүний толгойд эмч нарын "Чи юу ч мэдэхгүй. Хэзээ ч эрүүл ухаантай байж үзээгүй байж. Энэ талаар чамаас илүү мэдэх хүмүүс олон байгаа. Ухаантайхан шиг бай." гэж хэлсэн нь байнга эргэлдэж байсан гэнэ.

Тэрээр бууж өгөлгүй эмчилгээгээ дуусгаж чадсандаа баяртай байгаа билээ. Тэр одоо 7 хоногийн 6 өдөр нь тогтмол ажил хийдэг бөгөөд найз нөхөдтэй болж байрныхаа төлбөрийг хүртэл төлдөг болсон гэнэ. 

Тэр одоогоор хар тамхи огт хэрэглэлгүй 745 хонож байгаа юм байна. Түүний хэлж байгаагаар хар тамхинд донтсон хүмүүс бусад хүмүүсийг огт боддоггүй хувиа хичээсэн хүмүүс байдаг учир хүмүүст тусалж байгаа нь түүний зөв замдаа орж буйн шинж гэнэ шүү. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()