Осман султаны татвар эмсийн хүрээлэнгийн талаар сонирхолтой баримтууд

Бид султаны татвар эмсийн хүрээлэн гэхээр олон үзэсгэлэнтэй бүсгүйчүүд султан өөрийг нь өрөөндөө хэзээ залах бол хэмээн хүлээж, юу ч хийхгүй суух диваажин мэт санадаг. Гэтэл үнэн хэрэгтээ татвар эмсийн хүрээлэн нь кинонд гардгаас тэс өөр байсан гэнэ. Ингээд Османы султаны татвар эмсийн хүрээлэнгийн талаар сонирхолтой баримтуудыг танд хүргэе.

Осман султаны татвар эмсийн хүрээлэнгийн талаар сонирхолтой баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эмсийн хүрээлэнд хичээл заадаг

Дорнын эмсийн хүрээлэнд амьдарч буй бүсгүйчүүд аз жаргалтай байсан гэдэг бол худал ташаа ойлголт юм. Хөндлөнгийн нүдээр харахад энэхүү эмсийн хүрээлэн тогтмол ямар нэг зүйл зааж сургаж буй сургууль мэт харагдана.  Бүсгүйчүүдэд дүрэм журам, бурханд хэрхэн талархах, хөгжмийн зэмсэг хөгжимдөх болон ёс зүйн талаар хичээлүүдийг ордог байсан гэнэ.  Үүнээс гадна ярианы урлагийн хичээл ч ордог байжээ.

Эрчүүдийн сэтгэлд нийцэх, тэдэнд таашаал мэдрүүлэх хичээлийг ч мөн орно.  Өөрөөр хэлбэл, бүх салбарын хичээлийг тэдэнд заадаг байсан гэсэн үг юм. Султаны эхнэрүүдийн бичгийн чадвараас харахад тэд маш ухаалаг, боловсролтой байсан нь тогтоогджээ. Зарим нь олон нийтийн байгууллага, төрийн сангийн тэргүүн байсан бол зарим нь сүм барих, судалтай даавууны үйлдвэрлэлийг хүртэл хариуцаж байсан гэнэ.

Эмсийн хүрээлэнд хичээл заадаг

2 Эмсийн хүрээлэнд хүссэн хүн бүр охиноо өгөх боломжтой

Эмсийн хүрээлэнгийн бүх эмэгтэйчүүдийг баривчилсан эсвэл олзолж авчирсан байдаггүй. Ядуу гэр бүлтэй үзэсгэлэнт охид эцэг эхийнхээ хүсэлтийн дагуу эмсийн хүрээлэнд орох боломжтой. Хүүхдээсээ насан туршдаа татгалзсаны хариуд тэд их хэмжээний мөнгөн шагнал авдаг байсан юм.

Хэрвээ охин ямар нэг асуудалтай, тэр асуудлыг нь худалдааны үед нуусан бол гэрээг хүчингүйд тооцож, мөнгийг буцааж авдаг байна. Үүнд: бие махбодийн байдал, ааш зан зэрэг багтана.

Эмсийн хүрээлэнд хүссэн хүн бүр охиноо өгөх боломжтой

3 Султантай огт уулзахгүй ч байх магадлалтай

Хэдийгээр ихэнх бүсгүйчүүд бүхий л амьдралаа эмсийн хүрээлэнд өнгөрүүлж байгаа ч султантай нэг шөнийг өнгөрүүлэх нь битгий хэл, түүнийг харахгүй ч байх магадлалтай.  Бие махбодийн талаас харахад л султан эмсийн хүрээлэнд буй бүх бүсгүйчүүдийг хангаж чадахгүй. Заримдаа бүсгүйчүүдийг сонирхдоггүй султан ч гэж байсан бөгөөд эмсийн хүрээлэнг зүгээр л бусдын нүдэнд харагдуулах зорилготой байгуулж байсан аж. Энэ тохиолдолд бүсгүйчүүд насан туршдаа охин биеэ хадгалж үлддэг байна.

Султантай огт уулзахгүй ч байх магадлалтай

4 Эмсийн хүрээлэн дахь журам

Эмсийн хүрээлэнд өөрийн гэсэн хууль, дүрэм журам үйлчилдэг байна.  Хэрвээ хэн нэгэн бүсгүйн талаар гомдол мэдүүлэх юм бол түүнийг зэрлэгээр шийтгэдэг байжээ. Түүнээс гадна бүсгүйчүүдийн ажил мэргэжлийг тодорхой хуваасан байдаг бөгөөд үүнд дарсны зоорьны түлхүүр хадгалагч, султаны тамга хадгалагч гэх мэт төрөл бүрийн үүрэг хамаарна. 

18-р зууны үед эмсийн хүрээлэн дахь бүсгүйчүүдэд нийт 320 ажлыг хуваарилж өгсөн байсан гэнэ. Зөвхөн хайртай эхнэрүүдэд нь төдийгүй, итгэлийг нь маш ихээр олж чадсан 15 бүсгүй энэхүү хуваарилалтанд орсон байжээ.

Эмсийн хүрээлэн дахь журам

5 Султаны үүрэг

Хачирхалтай сонсогдож болох ч тэрээр бүсгүйчүүдийн өмнө хүлээсэн тодорхой үүрэгтэй байсан гэнэ. Бүтэн долоо хоногийн турш тэр хүссэнээ хийж, харин баасан гаригаас бямба гариг руу шилжих шөнө хатдынхаа нэгтэй шөнийг өнгөрүүлэх ёстой. Хэрвээ 3 баасан гаригийн турш хатдаас сонгож шөнийг өнгөрүүлээгүй бол тэд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Султан зуу зуун татвар эмсээс гадна 4-8 хууль ёсны эхнэртэй бөгөөд хамгийн хариуцлагатай нь султаныг эхнэрүүдтэй нь уулзуулах жагсаалтыг хөтөлдөг байна.

Султаны үүрэг

6 Эмсийн хүрээлэн нь төрийн байгууллагад хамаарна

Хэдийгээр албан бус хэдий ч султаны эмсийн  хүрээлэн төрийн байгууллагын тоонд зүй ёсоор багтана. Тиймээс ч эмсийн хүрэээлэнгийн зарим бүсгүйчүүд улс төрийн гадаад болон дотоод хэрэгт оролцож, удирдагчдад гайхалтай зөвлөгөө өгч байсан түүх ч бий.

1550-1656 оны хооронд түүхэн томоохон шийдвэрүүдийг султаны эхнэрүүд гаргаж байсан ч яг энэ үед Османы засаглал уналтанд орсон юм. Гэхдээ эрдэмтэд энэхүү байдлыг султаны эхнэрүүдтэй бус харин гадаад болон дотоод бодлогын хүчин зүйлтэй холбож үзсэн байна.

Эмсийн хүрээлэн нь төрийн байгууллагад хамаарна

7 Эмсийн хүрээлэн дахь гоо үзэсгэлэнгийн хэмжүүр

Мэдээж, хүн бүр өөрийн гэсэн сонирхолтой учир эмсийн хүрээлэнд султан бүрт зориулсан өөр өөр төрлийн бүсгүйчүүд бий. Султан өөрийнхөө хүсэл сонирхолд нийцүүлж эмсийн хүрээлэнгийн бүсгүйчүүдээс сонголтоо хийдэг байжээ.

Жишээлбэл: 1640-1648 оны хооронд Османы төрийг барьж байсан Ибрагим Султан махлаг бүсгүйчүүдэд дуртай байсан гэнэ.  Тиймээс түүнд зориулж Осман даяар “махлаг” бүсгүйчүүдийг хайж, зарим тохиолдолд амттанаар хооллож хөдөлгөөнийг нь хязгаарлаж байсан аж.

Ингээд тухайн үеийн эмсийн хүрээлэнгийн бүсгүйчүүдийн жин 114-220 кг хүрч байсан гэнэ. Ибрагимын хамгийн дуртай эмэгтэй нь 230 кг жинтэй “Шекер Пара” буюу “Чихэр шиг амттай” гэх бүсгүй юм.

Эмсийн хүрээлэн дахь гоо үзэсгэлэнгийн  хэмжүүр

8 Эмсийн хүрээлэнгээс өөрийн хүсэлтээр халагдах боломжтой

Хэрвээ 9 жилийн турш султан бүсгүйд огтхон ч анхаарал хандуулаагүй бол тэр өөрийн хүсэлтээр эмсийн хүрээлэнгээс халагдах боломжтой. Султан энэ төрлийн бүсгүйчүүдэд хангалттай хэмжээний шагнал өгдөг байсан юм. Тэд үнэтэй бэлэг, мөнгө, байшин болон эрх чөлөөт хүн болохоо тодорхойлсон бичгийг гардан авдаг байжээ.

Үүнээс гадна Султан бусдад төдийлөн таалагддаггүй, олны анхааралд байдаггүй бүсгүйчүүдийг онцгойлон анхаарч тэдэнд мөнгөтэй, дажгүй залуусыг олж өгч хуримын үйл ажиллагааг нь хүртэл зохион байгуулдаг байсан аж.

Эмсийн хүрээлэнгээс өөрийн хүсэлтээр халагдах боломжтой

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()