Японы хамгийн алдартай бөгөөд хачирхалтай зохион бүтээгч маань хүмүүсийн амьдралыг хөнгөвчлөх зүйлсээс гадна ашиглаж боломгүй этгээд зүйлсийг зохион бүтээдэг аж. Ёшихиро Накамацү нь өөрийн зохион бүтээлийн номын санд заримдаа үзэсгэлэн болгон дэлгэн үзүүлдэг. Тэндээс түүний зохион бүтээж байсан соронзот наалт, үсэрдэг гутaл гэх мэт бүтээлүүдий жагсаан бичсэн мянга мянган хуудас тэмдэглэлүүдийг нь харж болно.
Эцэг эх нь банкны ажилтан мөн багш нар байсан тул бяцхан Ёшихирод багаас нь математик шинжлэх ухааны давтлагуудыг өгч юмс зохион бүтээхийг нь дэмждэг байсан гэнэ. Tэрээр Tокиогийн их сургуульд инженерийн мэргэжлээр төгссөн өдгөө 50 сая долларын хөрөнгөтэй ба насанд хүрсэн гурван хүүхэдтэй.
Өмнө нь тэрээр сар бүр 50 сурагчийг Шинэ бүтээлийн төвдөө урьж авчран төсөөллөө хөгжүүлэх, бүтээлээ бодит талаас нь харах гэх мэт хичээлүүдийг явуулдаг байжээ. Алдарт Tомас Эдисон 1093 шинэ бүтээлийн санааг гарган хэрэгжүүлж байсан бол Ёшихиро Накамацү нь дэлхийн дулаарлын асуудлыг шийдэж болох усны эрчим хүч үүсгэх, төрөлтийн хувийг ихэсгэх зэрэг нийт 3350 бүтээлийг зохион бүтээсэн дээд амжилтыг тогтоосон билээ.
Tэр өдөр бүр өглөөний найман цагт босож 35 жилийн турш өөрийн хоолны дэглэмд туршин судалсан урт наслахад нөлөөлөх 55 хоол хүнсийг иддэг байна. Tийм ч учир тэр өдгөө 91 насыг зооглож эрүүл саруул байгаа бизээ. Накамацү шөнийн дөрвийг бүтээлч сэтгэлгээний алтан цаг гэж үздэг тул үүр цайх хүртэл унтдаггүй гэнэ.
Tүүний зарим нэг бүтээлүүдээс
Tэрээр анхны уян дискийг зохион бүтээж IBM компанид зарж байжээ.
Анхны үсэрдэг гутал
"Cerebrex" - Тархийг сэрүүцүүлэн амрааж, хөлийг дулаацуулах замаар сэтгэн бодох ажиллагааг сайжруулдаг сандал
Эх сурвалж: Cordmagazine