1
Tуна загас
Tуна загас нь уураг болон Д Витаминаар баялаг тул урт наслах, зүрхний үйл ажиллагааг сайжруулах, мөн хамгийн гол нь тестостероны хэмжээг тэнцвэржүүлэхэд тустай. Шинээр нь эсвэл лаазалсан гэх мэт өөрийн хүссэн хэлбэрээр идэж болох бөгөөд хэрэв та тунанд дургүй бол яргай загас, сардин гэх мэт далайн гаралтай бүтээгдэхүүнүүдийг сонгоорой.
Далайн бүтээгдэхүүнд уран агуулагддаг тул долоо хоногт хоёроос гурван удаа идэхийг зөвлөж байна.
2
Tослог багатай Д витаминаар баялаг сүү
Сүү нь уураг болон кальцийг нэг дор авч болох хүнсний нэг юм. Ясыг илүү бат бэх болгохын тулд сүүг маш олон хүмүүс уудаг бол дааврын хэмжээг тогтвортой байлгахад мөн ашиг тустай билээ. Tэгвэл яагаад заавал тослог багатай сүү гэж? Сүүнд агуулагдах тэжээл нь ижил байдаг ч илүү өөх тосгүйгээр хэрэгтэй зүйлсээ хүлээн авах нь хүний биед илүү эрүүл.
3
Өндөгний шар
Өндөгний шар нь цагаанаасаа илүү тэжээллэг байдаг. Холестролын асуудалгүй бол эр бэлгийн даавраа нэмэгдүүлэхийн тулд өдөр бүр нэг өндөг идэх нь зохистой.
4
Баяжуулсан амуу тариа (cereal)
Өглөөний цайндаа өндөгнөөс өөр юм идмээр байвал эсвэл холестрины асуудалтай бол сүүндээ амуу тариа хийн идсэнээр тестостероны хэмжээгээ тэнцвэртэй байлгах боломжтой. Хамгийн гол нь Д витамин агуулсныг сонгох хэрэгтэй бөгөөд худалдан авахаас өмнө заавал шалгаарай.
5
Хясаа
Цайр нь өсвөр насанд хамгийн хэрэгтэй тэжээлүүдийн нэг ба эр дааврыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү эрдэс бодисыг авч болох хоолнуудын нэг нь хясаа билээ.
6
Далайн зөөлөн биетэн
Хавч эсвэл дун гэх мэт далайн зөөлөн биетүүд нь хясаатай адил цайр агуулдаг тул үргэлж биш ч хааяа идэхэд таны эр дааврын хэмжээнд сайнаар нөлөөлнө.
Хаан хавчийг 85 грамаар идэхэд л өдрийн авах ёстой цинкийн 43 хувийг авч болдог гэсэн судалгаа гарсан байна.
7
Үхрийн мах
Улаан махыг хэт их хэрэглэх нь хорт хавдар гэх мэт өвчнүүдийг үүсгэж бидний эрүүл мэндэд муугаар нөлөөлөхөд хүргэдэг. Гэвч хоолны дэглэмээ тэнцвэржүүлэн зохист хэмжээгээр махыг идсэнээр, маханд агуулагдах Д витамин болон цинкийг хүлээн авах боломжтой юм.
8
Tөрөл бүрийн шош
Бүх төрлийн шош нь цинк агуулдаг учир тестостероны хэмжээг буурахаас сэргийлдэг гол хоолнуудын нэг юм. Үүнээс гадна шошид ургамлын гаралтай уураг агуулагддаг учир зүрхний эрүүл мэндэд нэн тустай.
Эх сурвалж: Healthline