Ребел өөрийн турах арга барилаасаа хуваалцаж, үр дүнгээ ч нуухгүй байгаа гэнэ. “Mirror” сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр тэр "4 хоногт 3 кг" хасах нууц аргаасаа хуваалцсан байна. Түүний хэлж байгаагаар эрүүл зөв хооллолтыг дэмжихээс гадна сэтгэл санаагаа хамгийн сайн бэлдэх хэрэгтэй гэжээ. Үүнээс гадна тэр, ичлэгийг тоолохоо больж, жин гэхээсээ илүү үр дүнд анхаарал хандуулах болсон гэнэ.
Бүсгүйн барьж буй хоолны дэглэмд түргэн хоол болон элсэн чихэр хориотой аж. Эдгээр зүйлсийн оронд Ребел хүнсэндээ илчлэг багатай snack хэрэглэж, эслэгийн хэрэглээгээ нэмэгдүүлсэн байна. Бүсгүй тогтмол ямар нэг зүйл идэх дуртай байсан бөгөөд энэ зуршлаа орхиход хэцүү байсан ч тэрээр даван туулж чаджээ.
Зөв хооллолтыг, спорттой хослуулснаар гайхалтай үр дүнд хүрэх боломжтойг хүн бүр мэднэ. Ребел долоо хоногт 6 удаа мэргэжлийн дасгалжуулагч Кастано Асеро (Jono Castano Acero)-ийн хамт бэлтгэл хийдэг бөгөөд тэрээр биеийн хүчний дасгал болон кардио дасгалыг хослуулдаг аж. Үүнээс гадна тэр өдөрт 10000 алхалт хийхийг хичээдэг байна.
Жин хасаж буй Ребелийн нууцаас хүргэхэд:
Гар утас болон ухаалаг цаг ашиглаж алхалтаа хэмж. Та хэдэн цагт ч байсан хамаагүй 10 мянган алхалтыг хийсэн байх ёстой гэнэ.
Жүжигчин бүсгүй “Cats” киноны зүраг авалтанд оролцохын тулд жин хасах хэрэгтэй болсон бөгөөд 3,5 кг хассаныхаа дараа илүү их жин хасахыг хүссэн байна. Учир нь уг кинонд тэр нэгэн бүжгийг хийх хэрэгтэй болсон ч жингийн илүүдэл нь бага зэрэг саад болж байсан аж.
Ребелийн фэнүүдэд түүний энэхүү өөрчлөлт маш ихээр таалагдаж байгаа бөгөөд зурган доор нь магтаалын сэтгэгдэл олныг үлдээжээ.