1
Буд
Буд гараг нарнаас 60 сая км зайтай оршдог бөгөөд энэ нь дэлхий нар хоёрын зайны 39% нь гэсэн үг юм. Тиймээс буд гарагт тусах нарны гэрэл маш тод байна гэсэн үг юм.
2
Сугар
Сугар гараг нь нарнаас 108 сая км зайтай бөгөөд өтгөн үүлнээс нь болоод уг гараг дээр нар зүгээр бүдэг толбо шиг харагддаг байна.
3
Ангараг
Ангараг болон нарны хоорондын зай дэлхий болон нарны хоорондын зайнаас 1,5 дахин их буюу 230 сая км байдаг. Гэвч үзэгдэх орчин нь хол зайнаас хамаараад зогсохгүй хүчтэй салхинаас болоод ихээхэн хязгаарлагдмал байдаг байна.
4
Бархасбадь
Бархасбадь гарагийн дагуулуудын нэг болох Europe-гээс нарны харагдах байдал.
5
Санчир
Санчир гараг нь хамгийн ихээр олонд танигдсан гараг бөгөөд нарнаас 1,5 тэрбум км зайнд оршдог байна. Нарны цацраг их хэмжээний чийг, мөсөн талстуудаас болоод хугарч гайхамшигтай зэрэглээг үүсгэдэг байна.
6
Тэнгэрийн ван
Тэнгэрийн ваны дагуул Ариэлийн гайхширмаар дүр зураг. Хэтэрхий хол (2.8 тэрбум км) байрладаг учир нарны дулаан тэнгэрийн ванд хүрч чаддаггүй байна.
7
Далай ван
Хэрвээ та далай ваны хамгийн том дагуул болох Тритон дээр байвал нар ингэж харагдах нь ээ. Зай нь 4,5 тэрбум км.
8
Дэлхий ван
Нарнаас 6 тэрбум км зайтай гарагийн тэнгэрт нар цэг мэт харагдана.
Эх сурвалж: bigpicture