Ах бид хоёр бүхий л амьдралынхаа туршид хамтдаа байсан. Тодруулбал эхлээд ах, харин би гэр бүлдээ бэлэг болон ирсэн юм.
Айлын том хүүхдүүдийн хувьд бага дүү нар нь гэнэт яагаад ч юм ирсэн бяцхан "дайснууд" байдаг бол айлын багууд төрснөөс нь эхлээд хамт байсан ах эгч нараа яг л өөрийн баатар мэтээр хардаг.
Тийм ч учраас ах бид хоёр өөрсдийн бага насаа дурсахад ах үргэлж юунаас ч үл айх бүхнийг мэдэгч, харин би түүний саруул ухаан нь болдог байснаа дурсдаг.
"- Явж тэр орой дээрээс дугуйгаар бууя!
- Хэрэггүй юм биш үү? "
"- Чи юунаас тэгтлээ айдаг юм бэ? Тэр хоосон байшин руу орж үзье!
-Тэнд нохойнууд байгаа! Тэгж байснаас явж ном уншицгаах уу?"
"- Үүнийг эвдлээд буцаад эвлүүлчихнэ
-Та итгэлтэй байна уу?"
Хоёр гурван бага насны минь сорвинууд тэр үед ахыг дагах хэрэггүй л байж дээ гэдгийг одоо надад сануулах шиг болдог.
Том ахтай охид үргэлж гүнжээрээ үлддэг. Тэдний хажууд өссөн охид яаж дугуй солихыг мэддэг, бэртэхээрээ шархаа гялс өөрөө боочихдог, хөл бөмбөг тоглож чаддаг "тэмцэгч" охид болон өсөж торнидог. Ахынхаа хүмүүжлийн гол онцлог шинжийг ойлгосон дүү нар л "амьд" үлдэж чадна. Учир нь ах чинь ямар нэгэн юм чамд үнэртүүлэхээр өгвөл тэр нь мэдээж хамгийн муухай үнэртэй зүйл байх болно. Ах нар дүү нараа бусдаас хамгаалдаг ч өөрөө дүүгээ гомдоохгүй байна гэсэн үг биш. Ийм үед дүү нарт зодооны аргуудаа хэрэглэх шаардлага гардаг.
Гэвч би ахтайдаа маш их баярладаг. Бид хэдэн ч цагаар хамаагүй чимээгүй байж хэдэн цагийн турш "чалчиж" чаддаг. Бид бие биенийхээ юу хүсэж байгааг нэг харц нэг үгний тусламжтайгаар тодорхойлж чаддаг.
Ах бид хоёр тэс өөр. Бүх зүйл дээр. Гэвч бид хоёр бие биенээ ойлгодог шиг хэн ч биднийг ойлгож чадахгүй. Тэр миний төлөө ямар ч ханыг нурааж чадна, харин би түүний хажууд гүйнгээ: "Биеэ яагаад гамнадаггүй юм бэ? Би өөрөө ч чадах байсан" гэж хэлэх байсан.
Тэр намайг бүх дэлхий миний эсрэг байсан ч эцсээ хүртэл хамгаалах болно.
Түүнтэй хамт байхад би хэзээ ч айдаггүй.
Хүмүүс бид хоёрыг өөрсдийн гэсэн гэр бүлтэй болохоороо ийм дотно байхаа болино гэдэг байсан. Гэвч тэдгээр хүмүүст хандаж хэлэхэд: "Мэдээж бид урьдынх шигээ их харилцахаа больсон гэхдээ ах бид хоёр энэ дэлхий дээр бие биендээ байдгаа үргэлж мэддэг юм. Зүгээр л ганц л залгахад хангалттай, тэгэхэд ах аль хэдийнээ над дээр ирээд намайг дэмжиж надад туслахад бэлэн байх болно. Би ч мөн адил".
Бид аль хэдийнээ 30 хүрсэн, гэхдээ ах бид хоёр одоо ч бие биенийгээ бүтэхгүй зүйлд уриалж хөгжилдөж чаддаг. Энэ мэдрэмжийг би юугаар ч солихгүй үргэлж нандигнан хайрлаж явах болно.
Бид хөгширсөн ч ийм л байдлаар бие биетэйгээ харьцана гэдэгт би итгэдэг. Тэр үед бид хоёр бие биенийгээ битгий ухаан алдчихаасай хэмээн залбирсаар хананы цаагуур нуугдаад нэгнийгээ цочоох болно. Бид бусдаас их дурсамж агуулах бие биенийхээ нүд рүү ширтэн хиймэл шүдээ гарган инээмсэглэх болно.
Эх сурвалж: adme