1
Эхний долоо хоног
Донтолтын эхний шинж тэмдэг буюу хоол идэхийн оронд алкохол уудаг байсан бол, больсны дараагаар бие тань илүү таатай зүйлийг хүлээж авч байгаа учир түүнийгээ дахин хүсэж, эхний долоо хоногтоо л гэхэд хоолны дуршил нэмэгддэг байна.
Үүн дээр нэмээд удалгүй нойр сайжирч эхэлдэг. Хэдийгээр эхний хэдэн өдөр биеийн өөрчлөлтүүддээ дасах гэж толгой өвдөх, нойргүйдэх, түгших гэх мэт шинж тэмдгүүд илрэх ч удалгүй үүндээ дасах болно.
2
Хоёр дахь долоо хоног
Алкохол уух үед элэгний гадаргууд сорви үүсч мөн эд эсүүд нь гэмтдэг ч хоёр дахь долоо хоног гэхэд бие маань удаанаар элгээ цэвэрлэж мөн цус ходоод гэдэсний үйл ажиллагаагаа сайжруулдаг. Азаар элэг нь нөхөн төлжиж чаддаг эрхтэн билээ.
Нөхөн төлжих хугацаа нь хүний хэр удаан болон ямар давтамжтай ууж байснаас хамаардаг бөгөөд хэрэв тухайн хүн нь донтолтын шинж тэмдэгт ороогүй бол энэ хугацаа хавьгүй багасах юм.
Элгээ дагаад хүний арьс ч мөн цэвэрлэгддэг учир эмэгтэйчүүдэд энэ үе их тааламжтай байх нь ээ.
3
Гурав дахь долоо хоног
Энэ долоо хоногт хүний гадаад төрхөд өөрчлөлтүүд харагдаж эхэлдэг. Нүдний доорх болон нүүрний хөхрөлт, хөөнгө арилж шүд цайрч эхэлдэг аж.
20 хоног согтууруулах ундаа уухгүйгээр явснаар шүлс хэвийн байдалдаа очиж шүдний паалан бэхэждэг.
4
Дөрөв дэх долоо хоног
Дөрөв дэх долоо хоногт биеийн жин илт багассан байна. Зөвхөн алкохол уухаа больсноор дөрвөн долоо хоногт буюу нэг сард, дөрвөөс зургаан килограммыг хасдаг гэнэ шүү!
28 долоо хоногийн цээрлэлтэд цусны даралт багасаж, энэ нь зүрх судасны өвчин болоод даралт ихдэхээс сэргийлэх ашиг тустай билээ.
Эх сурвалж: Bigpicture