1
Чихэртэй улаан лооль
Хятадад улаан лоолийн чихэрлэг байдлыг илүү тодотгохын тулд дээр нь сахар цацаж иддэг.
2
Mолоко болон бэйконтой шарсан талх - Солонгос
Энэхүү шарсан талхыг өндөг, сүүний уусмалд дүрж, цөцгийн тосонд шараад, дээр нь сахар болон төрөл бүрийн амтлагч цацна. Үүний дараагаар молокогоо асгаад бэйкон буюу гахайн махаа тавиад амтархан зооглодог.
3
Бичил долгионы зууханд халаасан сүүн бяслаг
Сүүн бяслаг гайхалтай сайхан амттай байгаа талаар нэгэн Япон хэрэглэгч Tвиттер хуудаснаа хуваалцжээ. Гэвч тэрээр идэхийнхээ өмнө арван секунд богино долгионы зууханд бяслагийг халаасан байна.
4
Цөцгийтэй Чоко Пай
Өмнөд Солонгосын хамгийн алдартай амттануудын нэг нь энэхүү цөцгийтэй Чоко Пай.
5
Зайрмагтай шарсан төмс
"Wendy's"-ийн түргэн хоолны кафе-д энэхүү хоолны хослолыг сурталчилж байсан анхны компаниудын нэг билээ. Tа энэ амттаныг идэхийг хүсэж байна уу?
6
Жигнэмэгтэй коктейль
"Plazmasheyk" гэх нэртэй энэ коктайл нь сүү, зайрмаг мөн маш олон Плазма жигнэмгүүдээр хийгдсэн учир өтгөн байдаг ба халбагатай ирдэг байна. Энэ амттан Сербид маш алдартай.
7
Шарсан усан үзэм
Энэтхэг болон Газрын дундад тэнгисийн улсуудад шарсан усан үзмийг салатны хамт өгдөг.
8
Зөгийн балтай өргөст хэмх
Балтийн тэнгисийн улсууд болон Беларусь, Украин, Финландад давсалсан өргөст хэмхийн хэрчмийг зөгийн балтай идэх нь ихээхэн түгээмэл юм.
9
Tалхны үйрмэгээр бүрж шарсан цөцгийн тос
17-р зууны үед шарсан тосыг хясаатай иддэг байсан гэж үздэг. Өнөө цагт тэрхүү жорыг бага зэрэг өөрчилж, цөцгийн тосыг талхны үйрмэгт бүрж шардаг болжээ.
10
Розмаринтай кофе
Кофенд розмарин хийснээр дахин давтагдашгүй онцгой амт үүсдэг.
11
Халуун тосонд шарсан шоколад
Энэхүү амттан нь 20 дугаар зууны хагаст гарч байсан. Халуун тосонд шарахаас өмнө шоколадыг хөргөсөн байх хэрэгтэй.
12
Улаан лоолийн амтлагч болон үрсэн бяслагтай Mакарон зайрмаг
Германд цайны газраа нээсэн Итали гаралтай нэгэн амттаны тогооч энэхүү санааг гаргажээ. Ванилтай зайрмагийг онцгой хивэнд оруулж гоймон шиг болгосноор энэхүү хэв нь үүсдэг байна.
13
Зефиртэй төмсний хучмал
Хамгийн анх 1917 онд үүнтэй адил хоолыг, хоолны номд оруулж байв. Зефиртэй гайхалтай сайн зохицдог амтат төмс, самар, лимоныг холин энэхүү исгэлэн амттай тэжээллэг амттаныг хийдэг.
14
Өргөст хэмхтэй бялуу
Өргөст хэмхийг бялуутай хамт болгох нь Энэтхэг хоолны цэсэнд байдаг.
15
Халуун чинжүүний чихэрлэг чанамал
Энэхүү чихэрлэг бөгөөд халуун ногоотой чанамал нь мах, төмс, болон будаатай гайхалтай зохицдог.
16
Шоколадтай чипс
Анх 1985 онд Чикаго хотод энэхүү хөнгөн зууш үүсэж байсан бөгөөд бидний дуртай чипсийг хар эсвэл сүүн шоколадаар бүрдэг.
17
Давсалсан жүрж
Халуун орны улсад амьдардаг хүмүүс жүржээ давсалж, илүү их шүүстэй болгон цангаагаа тайлдаг. Жүржнээс гадна хан боргоцой, тарвас, ногоон алим болон гүзээлзгэнийн шүүсийг ч давстай хольж болдог байна.
Эх сурвалж: Adme