Үнсэлт, дотно харилцаатай холбоотой зураг авалт бүхэн өөрийн гэсэн тодорхой шалтгаантай байдаг. Жишээлбэл: шашны үзэл суртлаасаа болж хамтран тоглогчоо үнсэхээс татгалзах, төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлж хамтрагчаа үнсэхээс татгалзах, эсвэл зүгээр л тухайн хүний хувийн ариун цэврийн сахилт түүнд таалагддаггүй учир түүнийг үнсэхээс татгалздаг байж болно. Ингээд зураг авалтын талбай дээр үнсэлцэхээс татгалзсан алдарт жүжигчидтэй танилцацгаая.
1
Дензел Вашингтон (Denzel Washington)
Жулия Робертсийн шүтэн бишригчид Дензел Вашингтоны оронд байхыг маш ихээр хүсэх байсан болов уу. Тэрээр 1993 онд “The Pelican Brief” кинонд Жулиягийн хамтаар тоглосон аж. Хэдийгээр Робертс дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйн тоонд 5 удаа багтаж байсан ч Вашингтон зураг авалтын талбай дээр хамтрагчаа үнсэхээс татгалзаж, үүндээ ч хачирхалтай хариултыг өгсөн байна.
Жүжигчин залуу холливудын төгс төгөлдрийн үнэлэмжийг бататгаж, шүтэн бишригчдээ өөрөөсөө түлхэхийг хүсээгүй гэнэ. “Хар арьстан бүсгүйчүүд кинонд хэзээ ч хүсэмжит дүрийн нэг байдаггүй ч үнэн хэрэгтээ тэд миний үндсэн үзэгчид” хэмээн Вашингтон нэгэн ярилцлагынхаа үеэр хэлжээ.
2
Жанет Жексон (Janet Jackson)
Жанет Жексон болон Тупак Шакур нар 1993 онд “Poetic Justice” хэмээх кинонд хамтдаа тоглосон байна. Кинонд тэд гайхалтай хосын дүрийг бүтээсэн боловч зураг авалтын талбай дээр үнсэлцэхээс өмнө Жанет поп ертөнцийн хаанаас ДОХ-ын шинжилгээ шаардсан аж.
Мэдээж, энэ нь рэпер залуугийн бухимдлыг төрүүлсэн байна. Жексоныг зөвтгөж болох цор ганц зүйл нь тухайн үед ДОХ төдийлөн сайн судлагдаагүй байсан бөгөөд энэхүү өвчний эргэн тойронд маш олон яриа өрнөж байсантай холбоотой аж. Харин одоо бид энэхүү өвчин бэлгийн замаар болон цусаар дамждаг болохыг мэднэ. Тиймээс энгийн үнсэлтээр ДОХ халдварлах нь юу л бол.
3
Майлз Теллер (Miles Teller) болон Шейлин Вудли (Shailene Woodley)
Энэхүү хосууд “Divergent” болон “The Spectacular Now” драмд хамтдаа тоглосон юм. Жүжигчин залуу: "Шейлин хятад ургамал хэрэглэж байсан учир түүний амнаас аймшигтай яг л угаадас мэт үнэр үнэртэж байсан" хэмээн ярилцлагын үеэр ярьжээ. Хамгийн хачирхалтай яг үнсэлттэй хэсгийн өмнө жүжигчин бүсгүй энэхүү нэмэлт бүтээгдэхүүнээ хэрэглэж байсан гэнэ. Хэдийгээр бүсгүйн амнаас аймшигт үнэр үнэртэж байсан ч тэд гайхалтай хайрын түүхийг бүтээж “MTV”-ийн “Хамгийн шилдэг үнсэлт” шалгаруулах номинацид хүртэл уг кино нэр дэвшсэн байна шүү.
4
Линдси Лохан (Lindsay Lohan)
“Scary Movie 5” киноны зураг авалтын үеэр Линдси Лохан жүжигчин Чарли Шиныг гурван удаа үнсэх ёстой байжээ. Гэвч залуугийн нэр хүнд түүний санааг зовоож байсан учир бүсгүй Чарлиг үнсэхээс татгалзсан байна. Тиймээс уг хэсгийг орлон тоглогч ашиглаж авчээ.
Харин дараа нь Лохан өөрийн энэ байдлаасаа маш ихээр ичиж Чарлигаас уучлалт гуйхыг хүсэж, түүнтэй холбогдох гэсэн оролдлогыг хийсэн боловч амжилтанд хүрээгүй аж. Гэхдээ энэхүү түүх гайхалтай төгсгөлтэй. 2012 онд Лоханд татварын өр болох 100000 доллар төлөх хэрэг гарсан бөгөөд энэ мөнгийг Шин түүнд зээлсэн байна. Гэвч 2015 оэд Шин ДОХ өвчтэй болох нь тогтоогдсон аж. Тиймээс Лоханы зөн билиг үнэн болж таарах нь ээ. Шин үнэхээр “сексийн чөлөөт амьдрал”-ыг эрхэмлэдэг нэгэн байжээ.
5
Жулия Робертс (Julia Roberts)
1994 онд Жулия Робертс болон Ник Нолти нар хамтарч “I Love Trouble” хэмээх кинонд тогложээ. Гэвч тэдний харилцаа маш таагүй байсан учир хамтын зураг авалтыг хүртэл тус бүрд нь хийж байсан гэнэ. Кадрт хамтдаа байгаа мэт харагдуулахын тулд орлон тоглогчдыг хүртэл тоглуулсан байна. Хэдийгээр тэд бие биенээсээ зугатах гэж хичээж байсан ч үнсэлттэй хэсгээс зугатах боломж огт байхгүй байсан гэнэ.
2003 онд “The New York Times” сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр Нолтиг үнэхээр аймшигтай залуу хэмээн хэлжээ.
6
Уилл Смит (Will Smith)
Кино урлагийн гараагаа эхлэж байх үедээ Уилл Смит өөрийн хүчийг драмын кинонд үзэж байсан юм. 1993 онд тэрээр “Six Degrees of Separation” хэмээх кинонд ижил хүйстэн залуугийн дүрийг бүтээх ёстой байсан бөгөөд тэрээр камерын өмнө үнсэлцэхээс татгалзсан нь зураг авалтын багийнхан болон найруулагч Фред Скиписигийн гайхшралыг төрүүлсэн гэнэ. Смит зөвлөгөө авахын тулд Дензел Вашингтонд хандаж харин тэр "хэнтэй ч үнсэлцэх хэрэггүй" гэсэн зөвлөгөөг өгсөн аж. Ингээд тэрээр зураг авалтыг зөвхөн хойноос нь авахыг шаардсан байна.
Хожим нь Смит өөрийн энэхүү шийдвэрт маш ихээр харамссан бөгөөд түүний талаас энэ таагүй зүйл байсан гэжээ. “Entertainment Weekly”-д өгсөн ярилцлагандаа: “Би өөрийгөө бүхэлд нь энэ кинонд зориулахдаа сэтгэл зүйн хувьд төдийгүй, бие махбодийн хувьд төдийлөн бэлэн байгаагүй. Энэ бол надад хүрсэн үнэтэй хичээл байсан. Чи нэг бол ямар нгэ зүйл хий, нэг бол юу ч битгий хий”.