1
Лууван
Лууванд А витамин биш бета-каротин гэх нэртэй бодис баялаг байдаг бөгөөд хүний бие энэхүү бодисыг өөртөө хэрэгтэй хэмжээгээрээ А витамин болгон хувиргадаг байна. Гэвч энэ бодисыг хэт их хэмжээгээр авбал Каротинэмиа гэх нэртэй арьсны өнгө шарладаг өвчин үүсдэг байна. Аз болоход энэхүү өвчин нь ямар нэгэн хор нөлөөгүй бөгөөд илүүдэл бодисууд задрахад өөрөө алга болдог байна.
2
Комбуча цай
Энэ нь хоол шингээлтэд туслах болон гэдэсний ашигт бактерийг нэмэгдүүлдгээрээ алдаршсан хятадаас гаралтай цай юм. Гэвч энэхүү цайнд мөөгөнцрийн гаралтай FODMAP гэж нэрлэгддэг дайвар бодисыг агуулдаг бөгөөд биед их хэмжээгээр байвал цэврүү болон хоол шингээлтэд асуудал үүсдэг байна.
3
Ус
Хэт их ус уух нь биед агуулагддаг натрийн хэмжээг эрс бууруулж электролитийн тэнцвэрийг алдагдуулсж бөөрний үйл ажиллагаанд доголдол үүсгэдэг байна. Бүр хүндэрсэн тохиолдолд тархин дахь усны хэмжээ нэмэгдэж хэмжээ нь тэлснээр даралтыг ихэсгэдэг байна. Тун ховор боловч эдгээр тохиолдлууд бөөрний асуудалтай хүмүүс болон бэлтгэлийн дараа шингэнээ нөхөхийн тулд маш их ус уудаг тамирчдад тохиолддог байна.
4
Авокадо
Авокадо нь нарийн ширхэглэгүүд болон их хэмжээний витаминыг агуулдаг. Үүгээр ч зогсохгүй муу холестрины тань хэмжээг бууруулж ханаагүй тосныхоо тусламжтайгаар эсүүдийг тань тэнцвэржүүлж байдаг. Гэвч өөх тос гэдэг нь өөрчлөгдөхгүй шүү дээ. Ганцхан авокадонд 240 калори агуулагддаг бөгөөд энэ нь хүний өдөрт авах ёстой калорийн 10-20% болдог байна. Хэт их калори хуримтлуулах нь артерийн судас бөглөрөхөд хүргэх эрсдэлтэй байдаг. Өдөрт авокадог талыг хамгийн ихдээ 1-ээс илүү идэхгүй байхыг зөвлөж байна.
5
Хүрэн манжин
Хүрэн манжин бол витамин болон эрдэс бодисын эх сурвалж билээ. Мөн цусны даралтыг тань бууруулахад туслах нитрат болон хувирдаг азотын ислийг ихээр агуулдаг байна. Гэвч эдгээр нь яваандаа нитросамин болон хувирдаг бөгөөд энэ нь маханд ихээр агуулагддаг байна. Ингэснээр өвчин үүсгэх магадлал нэмэгдэж байна гэсэн үг юм. Тиймээс хүрэн манжин болон махыг нэг дор их хэмжээгээр хэрэглэхээс татгалзах нь зүйтэй юм.
6
Далайн замаг
Далайн замаг нь амьтны гаралтай биш В12-оор баялаг хүнс бөгөөд цагаан болон ногоон хоолтнууд махны оронд ихээхэн хэрэглэдэг хүнс юм. Мөн иод болон ширхэглэг ихтэй тул жин хасахыг хүсэгчдийн дунд алдартай хүнс билээ. Гэвч их хэмжээний иод нь бамбай булчирхайн асуудал үүсгэдэг ба жин нэмэхэд ч нөлөөлдөг байна. Дээрээс нь далайн замаг хаана ургаснаасаа шалтгаалан хүнд металлуудыг ч агуулж байдаг.
7
Шар буурцаг, түүнээс гаралтай бүтээгдэхүүнүүд
Шар буурцаган бүтээгдэхүүнүүд витамин В, кали, магни, сайн чанарын уураг гэх мэт шим тэжээлээр баялаг хүнс. Хүний бие боловсруулж чаддаггүй 9 төрлийн амин хүчлийг агуулдаг учир тэр чигээрээ уураг юм. Гэвч сүүлийн үед бамбай булчирхайн асуудлаас болоод эмчлүүлж байгаа бол шар буурцаг эмэгтэй өвчтөнүүдийн гормоны эмчилгээнд саад учруулж болзошгүй юм. Яг баттай биш ч болгоомжлоход илүүдэхгүй билээ.
8
Чиа үр
Чиа үр омега-3 агуулдгаараа алдартай ч түүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаар ялангуяа зүрх судасны өвчинтэй холбоотойгоор хийгдсэн судалгаа байдаггүй. Чиа үрээс омега 3-ыг авах тун хэцүү бөгөөд загас идээд авдагтайгаа тэнцүү хэмжээтэйг авна гэвэл 100 гр чиа үр идэх хэрэгтэй болох юм. Гэтэл 100 гр чиа үр нь нэг бургер идсэнтэй тэнцэх хэмжээний буюу 500 калорийг агуулдаг байна.