Олон хүний амь авсан, хараалтай гэгддэг "Бүүдгэр ням гариг" дууны түүх

Венад нэгэн өсвөр насны охин энэхүү дууны нотыг тас зуураад живж, Будапештэд амьдардаг дэлгүүрийн эзэн тус дуунаас эшлэл татан гэрээслэлдээ бичээд амиа хорлож, Лондонд байдаг нэгэн бүсгүй энэ дууг дахин дахин давтан сонссоор эмээ хэтрүүлж амиа алджээ...“Gloomy Sunday” гэдэг нэртэй ч "Унгарын амиа хорлолтын дуу" хочтой энэхүү дуу нь зуун зуун амиа егүүтгэсэн хэрэгтэй холбоотой байдаг бөгөөд зохиогчийнхоо амийг хүртэл авч одсон байна. Үхлийн дуу гэдэг нь зүгээр л цуу яриа байж мэдэх ч, тус дууны зохиолч Резсо Шерессийн амиа егүүтгэсэн шалтгаан тун хачирхалтай.

Олон хүний амь авсан, хараалтай гэгддэг "Бүүдгэр ням гариг" дууны түүх

1933 онд Унгар гаралтай хөгжмийн зохиолч 34 настай Шересс (Rudi Spitzer)  найз охин нь түүнийг хаяж явсанд гунигласандаа нэгэн ая зохиосон нь "Бүүдгэр ням гариг" (Gloomy Sunday) байсан байна. 

Түүний найз Ласло Иавор дууны үгийг бичсэн бөгөөд зарим хүмүүс Иавор найз бүсгүйдээ хаягдсаныхаа дараа шүлгийг нь бичиж дуу болгосон гэж таамагладаг байхад зарим нь  Шересс дайны тухай шүлэг бичсэн ч найз нь сүүлд нь хайр сэтгэлийн тухай болгож өөрчилсөн гэх нь ч бий. 

Эхэндээ дуу тийм алдартай байгаагүй ч, 2 жилийн дараа Пал Калмарын дуулсан хувилбар нь Унгарт гарсан амиа хорлолтуудтай холбогдох болсон тул тус дууг олон нийтийн сувгаар цацахыг хоригложээ. Удалгүй Америк, Английн сэтгүүлчдийн сонорыг мялааж, англи хэл рүү орчуулан дуулснаас 1936 онд Hal Kemp дуулсан хувилбар хамгийн их хандалтыг авчээ. Орчуулсан хувилбараас эш татвал:

"Сүүдэр дунд бүүдийх Ням гариг

Зүрх сэтгэлтэйгээ хамт бид бүгдийг дуусгахаар шийдлээ

Удалгүй сүүмийсэн лааны гэрэлд хүмүүс гашуудах ч

Уйлаад хэрэггүй, намайг явж байгаадаа баяртай байгааг тэдэнд дамжуул

Үхэл гэдэг чинь хүсэх зүйл биш, харин сонгоод ирэх үед чинь би энгэртээ угтан авъя"

Сэтгэл зүрхнийхээ сүүлийн амьсгалаар таныг ивээе"

Харин тэрээр 3-р бадагтаа энэ их уй гашуу, харанхуйн дундуур бяцхан итгэл найдвар болон гэрэл гэгээ оруулж ирсэн юм. 

"Зүүд байж, би зүгээр л зүүдэлж байж

Зүүд нойрны ертөнцөөс сэрээд чамайгаа олж харлаа, хонгор минь"

Маргаан шүүмжлэл ихээр гарч, Англид энэ дууг цацахыг хориглоод байхад ч Америк энэ дууны цацалтыг хориглож байгаагүй бөгөөд 40-өөд оны эхээр ВВС энэ дууг олон нийтийн сүлжээгээр цацахад хэтэрхий хүнд хэмээж сүүлд нь радиогоор зөвхөн аяыг нь явуулах зөвшөөрөл олгосон байна. 

1984 онд нэгэн хүү энэ дууг сонсож байгаад өөрийгөө буудсан хэрэг гарч дахин шуугиан дэгдээж байсан бөгөөд энэхүү дуунаас сэдэвлэсэн кино хүртэл гарч байсан байна. Сүүлийн жилүүдэд Elvis Costello, Sarah McLachlan, Heather Nova гэх мэт уран бүтээлчид энэхүү дууг сэргээн дуулсан байдаг. 

Уг дууны зохиогч 2-р дайны үеэр Нацистуудын хорих лагерт хоригдож байсан ч тэндээсээ амьд үлдэж театр, циркүүдэд агаарын акробатчин хийдэг байжээ. Сүүлд дахин дуу бичсэн ч аль нь ч "Gloomy Sunday" шиг амжилт олж чадаагүй юм. 

Үнэндээ дуу нь амжилтанд хүрсний дараа Шересс хуучин найз бүсгүйтэйгээ эвлэрэхээр хайж очсон ч бүсгүй "Gloomy Sunday" гэсэн гэрээслэл үлдээгээд амиа егүүтгэсэн гэлцдэг Найз бүсгүйнх нь тухай яриа үнэн, худал эсэх нь тодорхойгүй ч Шересс 1968 онд Будапешт дахь байрныхаа цонхоор үсэрч амиа хорлосон гэдэг нь баттай үнэн юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()