Хүүг Бредли Уиллиамс гэдэг бөгөөд анх тоглоомон байшин барих сэдлийг аав нь түүнд өгчээ.
Бредлигийн аав Марк Уиллиамс хүүгээ видео тоглоомоос түр ч атугай холдуулахын тулд арын хашаандаа жижиг модон байшин барих санаа гаргасан байна.
Хэдий 14 настай ч Бредли хүү барилгын ажилд сонирхолтой, мужааны ажилд чадвартай нэгэн бөгөөд ирэх есдүгээр сард барилга технологийн сургуульд суралцахаар төлөвлөж байгаа юм байна.
Ердөө 7 хоногийн дотор тоглоомон байшинг барьж дуусгасан ба барилгын материалд нийт 700,000 төгрөг зарцуулжээ.
''Миний хүү өөрөө зураг төсөл гаргаж, мод хөрөөдөж, өрөмдөж, тогтоож, угсарч, бүхнийг өөрийн гараар урласан. Би мэдээж түүнд бага зэрэг тусалсан, гэхдээ ихэнхийг нь миний хүү өөрөө хийсэн учир би хүүгээрээ маш их бахархаж байна. Эли охин минь шинэ тоглоомон байшинтай болсондоо маш их баярлаж байгаа'' хэмээн хүүгийн эцэг Марк фейсбүүктээ дурджээ.
''Би хүүгийнхээ хийсэн ажлын зургийг фейсбүүк хуудсандаа байрлуултал итгэмээргүй зүйл болж, 27,000 хүнд таалагдсан. Бредлид Флорида болон Австралиас ажлын санал хүртэл ирсэн гээд бод доо!''
Бредли хүүгийн дараагийн хийсэн ажил бол гэрийнхээ арын хашаанд барьсан ''мини-бар'' юм. Мэдээж аав нь мэдэхгүй чадахгүй зүйл дээр нь тусалж дэмжсэн гэнэ.