Эд зүйлсээ харамсалгүй хаяж, төгс эмх цэгцийг авчрах Мари Кондогийн арга

2020-06-15, 13:42
5,053

Мари Кондо бол "Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид" номын зохиолч. Уг "минималист" загварын жижиг ном нэлээдгүй шуугиан тарьж борлуулалтаараа тэргүүлсэн бөгөөд уншигчдаа нэлээд том хэмжээний цэвэрлэгээ хийхэд нь түлхэц болж өгсөн. Ингээд та бүхэндээ уг номын дагуу амьдралынхаа хэв маягийг өөрчилсөн эмэгтэйн тэмдэглэлийг хүргэж байна. 

Эд зүйлсээ харамсалгүй хаяж, төгс эмх цэгцийг авчрах Мари Кондогийн арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Миний мөрдсөн дүрмүүд

"Энэхүү номонд цэвэрлэгээний хэд хэдэн ерөнхий зарчмуудын талаар дурдагдсан байдаг. Би эдгээр зарчмуудыг дагахыг хичээсэн ч мөн өөрийн хэв маягт тохируулан бага зэрэг өөрчилсөн. Ерөнхийдөө өөртөө амраар хийсэн гэхэд хилсдэхгүй. Тэдгээрээс дурдвал: 

  • Цэвэрлэгээ үргэлж 2 шат дараалалтай байна: эхлээд хэрэггүй зүйлсээ хаяна дараа нь бүх зүйлээ байр байранд нь тавих хэрэгтэй.
  • Хэрвээ хэрэггүй эд зүйлсээ ялгаж чадахгүй байгаа бол тэр зүйлээ гартаа бариад "энэ зүйл намайг сэтгэл хангалуун болгодог уу" гэж өөрөөсөө асуу. Хуучиндаа хорогдох хэрэггүй.
  • Өрөө тус бүрээр нь бус эд хогшлын төрөл зүйлээр ялган цэгцэл. 
  • Эд зүйлсээ босоо байдалд байрлуулахыг хичээ.
  • Хувцас, ном, бичиг хэрэг, бусад гэсэн дарааллаар янзлах хэрэгтэй.

Би 1 долоо хоногийн дотор гэрээ бүрэн цэгцлэх зорилго тавьсан."

Миний мөрдсөн дүрмүүд

2 Хувцас

Би тавиуртай шүүгээтэй бас өлгүүртэй шүүгээ ч бий. Номын зохиолчийн хэлж байгаагаар хүмүүс хувцсаа эвхэж хийхээс илүүтэйгээр өлгөдөг. Энэ нь үнэн. Тийм учраас би өөрийн ихэнх хувцсаа эвхэж яг өмсдөг цөөхөн хувцаснуудаа өлгөсөн. 

Маригийн зөвлөж байгаагаар хувцсаа хүнд томоос нь жижиг хэмжээтэй рүү өлгөх хэрэгтэй гэсэн бол би хувцаснуудаа өнгөөр нь ялгадаг. 

Хувцас

Мари YouTube-д өөрийн гэсэн сувагтай бөгөөд тэндээ эд зүйлсээ хэрхэн цэгцлэх тухай бичлэг оруулдаг. 

Өмнө нь миний хувцаснууд шургуулгатай шүүгээнд багтахгүй байсан бол одоо арай дээр болсон.

"Эхний зурагнаасаа би үнэхээр ичиж байна. Хоёр дахь зураг дээр ч мөн хувцсаа эвхсэн байдал минь тааруу байгааг та бүхэн анзаарч байгаа байх. "

Гутлуудаа хайрцагт хийж шүүгээнийхээ доор хадгалах нь их амар байгаа. Ингэснээр гутал тоосонд дарагдахгүй. 

3 Ном

Маригийн зөвлөж байгаагаар уншаагүй удаан жил хадгалсан номуудаасаа салах хэрэгтэй. Номуудаа өрөхдөө доор нь өөрийн ажилд хэрэгтэй болон одоо уншиж байгаагаа өрсөн. Дээр нь уран зохиолын номуудаа байрлуулсан. Нийтдээ 40 номоо дүүдээ өгч заримыг нь хаясан. 

 

Ном

4 Бичиг хэрэг

Хамгийн цэгцлэхэд хэцүү нь цааснууд байсан. Би ширээгээ цэгцэлж хэрэггүй болсон дэвтэр цааснуудаа нийлүүлж нийт 2 уут хог гаргасан. 

Бичиг хэрэг

Энэ хэсгийг янзлахад хамгийн хэцүү байсан. Өөрийн амьдралынхаа туршид цуглуулсан зүйлүүдээ хаях надаа маш хэцүү байв. Цааснуудаа чухал болон чухал бусаар ялган чухал бичиг баримтуудаа хавтсанд хийж олоход амархан газар тавьлаа.

Өөрийн ширээнээсээ ийм их хог гаргана гэж бодоогүй шүү.

Үүнээс гадна зурагнуудаа угаалган, альбомд хийж үзэхэд амархан болгох хэрэгтэй хэмээн Мари зөвлөдөг. Би утаснаасаа зураг харуулах дургүй байсан тул энэ арга надад таалагдсан. Ингээд өөрийн сүүлийн аяллын зурагнуудаараа зургийн цомог хийв.

5 Нүүрний будаг

Миний хувьд энэ хэсэг цэгцлэхэд хамгийн амархан хэсэг байлаа. 2 сарын өмнө би аль хэдийнээ хэрэггүй болсон будгуудаа хаяж шинэчлэлт хийсэн байсан. Миний гол зорилго эвтэйхэн хадгалах аргад суралцах байсан юм. Өдөр бүр хэрэглэдэг будгуудаа л үлдээж бусдыг нь шургуулгад хийсэн. Бага эд зүйлс бага эмх замбараагүй байдлыг үүсгэнэ.

Нүүрний будаг

Мари Кондагийн эмх цэгцтэй гоо сайхны ширээний шургуулга

Мөн би агааржуулагчийнхаа учрыг нэг юм олж чадсан. Бодсоноос амархан байлаа.

Дүгнэлт

  • Хамгийн чухал зөвлөгөө: "хэрэг болно" хэмээн хадгалахгүй байх. 
  • Бага эд хогшилтой байх тусам эмх цэгцтэй байна. 
  • Уламжлалдаа хөтлөгдөн эд хогшил бүү хадгал. Илүү бага зай эзлэх илүү шинэчлэгдсэн хувилбарт мөнгө үрэхээс бүү ай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()