Цаашлаад халуунаас шалтгаалсан стресс, үрэвсэл өвчлөлийг ч үүсгэх эрсдэлтэй. Өндөр хэмийн агаарт орчин нь үхэлд хүргэх ч тохиолдол байдаг.
Барилгын доторх агаарыг хөргөх өргөн хэрэглээний 3 цахилгаан бараа байдаг бөгөөд тэдгээрийг нэрлэвэл сэнс, агааржуулагч болон агаар-хөргүүр юм. Эдгээр 3 хэрэгсэл нь тус бүртээ давуу болон сул талтай боловч агаар-хөргүүр ашиглах нь хэд хэдэн хүчин зүйлийг үндэслээд ихэнх тохиолдолд хамгийн сайн сонголт байж чаддаг гэлцдэг.
Та агааржуулагч худалдаж авах гээд алийг нь сонгохоо мэдэхгүй байна уу? Тэгвэл давуу болон сул талыг харьцуулах нь зөв шийдэлд хүргэнэ гэж үзээд бүгдээрээ агаар-хөргүүрийн 5 чухал ашиг тусыг харцгаая.
1
Боломжийн үнэтэй
Агаар-хөргүүрийн хамгийн том давуу тал бол үнэтэй биш байдал юм. Ажиллаж, амьдарч буй орчноо сэрүүн агаараар хангахын тулд та банк ухах шаардлагагүй. Хэмжээ, эзэлхүүний хувьд янз бүр байдаг бөгөөд бүгд л боломжийн үнээр худалдаалагддаг.
Та худалдан авалт хийхээр дэлгүүрийг зорьж очоод гайхна даа. Мөн тэднийг байршуулах, суурьлуулах гэж мэргэжлийн хүний үйлчилгээ, ажиллагаанд мөнгө зарах шаардлагагүй. Ашиглалтын хувьд агаар хөргүүр нь маш энгийн бүтэцтэй, цөөхөн эд ангиас бүрддэг тул цэвэрлэх, ажиллуулах үе шат хялбар байдаг. Ямар нэгэн эвдрэл доголдлыг та өөрөө ч янзлах боломжтой, сэлбэг хэрэгсэл нь элбэг байдаг бөгөөд гарах зардал бага.
2
Зардлыг хэмнэнэ
Энэ давуу тал нь бараг л дээр дурьдагдсаны үргэлжлэл боловч таны хэтэвчин дэх мөнгийг маш ихээр хэмнэдэг тул тусдаа давуу тал болгон ярилцах нь зүйтэй болов уу гэж бодлоо.
Зуны халуун уур амьсгалаас гадна сэрүүцэхийн тулд зарцуулж буй зардал нь хүмүүсийн хувьд том асуудал болдог. Албан тасалгаанд хамгийн түгээмэл хэрэглэгддэг Агааржуулагч нь маш их эрчим хүчээр ажилладаг. Үүнээс болж зуны гурван сарын цахилгааны төлбөр маш өндөр гардгийг бид бүгд мэднэ. Агаар-хөргүүрийн тусламжтай та энэ асуудлыг шийдэж чадна. Хэрэглээгээ та агаар-хөргүүрээр солиод өөрчлөлтийг нь мэдрэх болно.
3
Хаалга, цонх нээлттэй үед ч ажиллуулах боломжтой
Агааржуулагч ажиллуулж өрөөн доторх агаарыг сэрүүн болгохын тулд хаалга, цонхыг хаах шаардлагатай байдаг. Учир нь хаалга цонх нээлттэй байх нь хөрж буй агаарыг сарниулж агааржуулагч илүү хүчтэй ажиллах шаардлагыг үүсгэдэг. Ингэснээр мэдээж цахилгааны зардал нэмэгдэнэ.
Гэтэл агаар хөргүүр ажиллуулахад хаалга цонхыг хаах шаардлагагүй бөгөөд гадаах агаарыг хөргөх зорилгоор ашигласан ч болдог. Зөөвөрлөх боломжийн хэмжээтэйг худалдаж авбал хоол хийх зуураа гал тогоонд, тагтан дээрээ амаръя гэвэл хажуудаа байрлуулах боломжтой.
4
Илүү чийглэг цэвэр агаар
Сэнс болон агааржуулагчийн нэгэн сул тал бол агаарыг хуурайшуулах талтай байдал юм. Хэдий сэрүүн агаараар хангаж байгаа ч амьсгалахад тийм ч таатай агаар биш гэсэн үг. Мөн хэт хуурай агаар нь арьс болон нүдэнд сөрөг нөлөө үзүүлдэг. Харин агаар хөргүүр нь цэвэр бөгөөд чийглэг агаарыг үүсгэх чадалтай. Үнэндээ, агаар хөргүүр нь усыг халуун агаараар ууршуулах байгалийн процессын тусламжтай хүйтэн агаарыг бий болгодог. Агаарыг хөргөх явцдаа чийгийг хамт түгээдэг нь бидний хамар, амьсгалын замын бүхэл системд таатай нөлөөг үзүүлэх агаар үүсэх нөхцөл юм.
5
Эрүүл мэндэд үзүүлэх нөлөө
Агаар хөргүүр олон нийтэд танилцуулагдахаас өмнө халуун агаарыг хүйтэн болгох технологи эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хэмээн үздэг байсан. Яагаад гэвэл сэнс, агааржуулагч зэрэг нь агаарыг энгийнээр хэлбэл өндөр хурдаар эргүүлсний үр дүнд хөргөх үүргээ гүйцэтгэдэг.
Сэнс агаарыг сорж эргүүлэх үед жижиг тоосонцруудтай, тухайлбал хүний амьсгалын замд өвчлөл үүсгэж болзошгүй шороо бохирдолтой хамт эргүүлж хөргөдөг гэсэн үг юм.
Агааржуулагчууд ч мөн адил олон олон өвчлөлүүдтэй холбогдсон мэдээллүүд байдаг. Багтраа өвчтэй хүмүүс агааржуулагчтай ойр байх үед хүйтэн бөгөөд хуурай агаарын нөлөөгөөр өвчин улам сэдрэх эрсдэлтэйгээс гадна чийглэг, цэвэр биш агаар нь олон тохиолдолд арьс, нүдний харшил өвчлөлийн эх үүсвэр болох аюултай.
Харин агаар-хөргүүр бол багтраа өвчинд сайн нөлөөтэй бөгөөд эрүүл мэндэд хэд хэдэн талаар тустай гэдэг нь батлагдсан байдаг. Жишээ нь, дээр дурьдсанчлан илүү чийгшилтэй цэнгэг сэрүүн агаар боловсруулдаг. Мөн бусад сэнс, агааржуулагчтай харьцуулахад агаарыг хэт хүйтэн хэмд хүргэдэггүй.
Агаар хөргүүрийг сонгох нь бүхий л талаараа сайн шийдвэр юм. Rotenzo брэндийн агаар хөргүүрүүд таны зардал мөнгийг хэмнэж, эрүүл мэнддээ анхаарах буюу тав тухтай байдлынхаа төлөө зөв сонголт хийх боломжийг олгоно.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.