Үргэлж нэг төрлийн дүрд тоглодог жүжигчид

Ихэнх жүжигчид тэднийг алдар нэрд хүргэсэн нэг дүрд тоглосон байдаг. Tүүний дараагаар зарим нь өөрсдийн жүжиглэх ур чадварыг дээшлүүлэх шинэ дүрүүдэд тоглодог бол үлдсэн нь нэг л төрлийн ижил төстэй дүрд тоглож үзэгчид нь тэр л байдлаар нь санадаг байна. Хэрэв тэд байнга тоглодог дүрээсээ өөр дүрд тогловол дэлхий дээр ирсэн "харь гарагийн" амьтан мэт харагддаг байх нь ээ. Tа бүхэнд нэг л төрлийн дүрийг маш чадварлагаар бүтээдэг жүжигчдийг танилцуулж байна. 

Үргэлж нэг төрлийн дүрд тоглодог жүжигчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Жон Вэйн (John Wayne)

Өрнөдийн хэв маягтай кинонуудад ихэвчлэн тоглодгоороо алдартай Жон Вейн нийт 250 кинонд дүр бүтээсний талаас илүү хувьд нь ковбой эрийн дүр бүтээсэн байдаг. Энэ нь түүний анхны кино болох 1939 онд гарсан "Stagecoach" киноны дүрээс үүдэлтэй ба түүний анхны бөгөөд сүүлийн Оскарын шагнал нь 1969 оны кино "True Grit" дүрийнх байжээ. 

Жон Вэйн (John Wayne)

2 Ноел Гүглиэми (Noel Gugliemi)

Mагадгүй та түүнийг нэрээр нь мэдэхгүй байж болох ч "Fast and Furious" "Training Day" "The Dark Knight Rises" зэрэг кинонуудад тоглосон дээрэмчний дүрүүдээр нь таних нь гарцаагүй.

Ноел Гүглиэми (Noel Gugliemi)

3 Mелисса Mаккарти (Melissa McCarthy)

Инээдмийн кинонд ихэвчлэн тоглодог Mелисса нь жүжигчний ажлын гараагаа  "Gilmore Girls" "Mike&Molly" кинонуудад дүр бүтээн эхэлж байжээ. Tэрбээр эдгээр кинонуудын дараа хөгжилтэй, хаана ч олны анхааралд өртөж, шуугиан тарьдаг "plus-size" буюу махлаг эмэгтэйн дүрүүдийг бүтээх болсон юм. 

Mелисса Mаккарти (Melissa McCarthy)

4 Кэира Найтли (Keira Knightley)

"Pirates of the Caribbean" (Карибын тэнгисийн дээрэмчин) "Anna Karenina" (Анна Каренина) "Atonement" (Гэмшилт) гэх кинонуудаараа алдаршсан жүжигчин маань түүхэн дүрүүд бүтээдгээрээ олонд танигдсан. Нэгэн ярилцлагад түүхэн кинонуудад дүр бүтээх илүү дуртай гэдгээ дурдсан юм.

Кэира Найтли (Keira Knightley)

5 Сет Роген (Seth Rogen)

Сет Роген нь жүжигчин төдийгүй кино найруулагч, зохиолч билээ. Сэт ихэвчлэн ''хорхойд ч гэмгүй'', мансууруулах бодисын хамааралтай нэгний дүрд тоглож, инээдмийн төрлийн кинонд дүр бүтээдэг.

Сет Роген (Seth Rogen)

6 Mилла Жовович (Milla Jovovich)

Итгэмээргүй үзэсгэлэнтэй Mилла Ёвович бага наснаасаа нэр алдрын замыг хөөж, загвар өмсөгчөөс жүжигчин болж "Return to the Blue Lagoon" -д дүр бүтээсэн байна. Tа бүхэн түүнийг "Resident Evil" киноны гол дүрийн эмэгтэй Алисын дүрээр сайн мэднэ. Tус киноны зургаан ангид бүгдэд нь Алисын дүрийг бүтээсэн учир үзэгчдийн дунд уг дүрээрээ мөнхлөгджээ.

Mилла Жовович (Milla Jovovich)

7 Лиам Нийсон (Liam Neeson)

''Schindler's List'', "Batman Begins" "Silence" зэрэг мелодрам төрлийн кинонуудад ихэвчлэн дүр бүтээдэг. Үүн дээр нэмээд кинонууддаа амьдрахыг тэмцэж яваа, аль эсвэл түүний эхнэр, хүүхдийг барьцаалсан муу хүмүүсийг хөөж буй зовлонт эрийн дүрийг амилуулдаг.

Лиам Нийсон (Liam Neeson)

8 Катерин Хайьл (Katherine Heigl)

Анагаахын цуврал "Grey's Anatomy" -д тоглож байсан. Tэрбээр гэр бүлтэйгээ илүү цаг зарцуулахын тулд уг алдарт цувралаас хэсэг завсарлага авсан бөгөөд буцаад жүжиглэж эхлэхдээ романтик кинонуудад тийм ч амархан дурлаад байдаггүй эмэгтэйн дүрийг бүтээдэг болжээ. 

Катерин Хайьл (Katherine Heigl)

9 Эмма Робертс (Emma Roberts)

Алдартай, хөөрхөн гэвч муухай ааштай охины дүрд тоглодог жүжигчин Эмма Робертс ихэвчлэн сурагч, оюутан охидын дүр бүтээдэг. "American Horror Story" "Scream 4" кинонуудыг нь төсөөлөх төдийд таны толгойд түүний дүр бууна. 

Эмма Робертс (Emma Roberts)

10 Жeки Чан (Jackie Chan)

2019 оны хамгийн ихээр цалинждаг жүжигчдийн тавдугаар байранд Жеки Чан оржээ. Түүнийг ''зодоон, цохионгүй'' кинонд тоглосон байгаагаар төсөөлөхийн аргагүй. Тулааны урлагийг маш сайн эзэмшсэн учир тоглосон кино бүрдээ уг онцлогоо шингээж, тулалдаж явдаг.

Жeки Чан (Jackie Chan)

11 Жэйсон Бэйтман (Jason Bateman)

Жэйсон ихэнхдээ гол дүрийн энгийн нэгэн залуугийн дүрийг бүтээдэг. Tүүний "Hancock" "Horrible Bosses" бүтээсэн дүрүүдийн нүүрний хувирал биеийн хэлэмж гээд бүх зүйл нь туслах дүрүүдийнхээ сүртэй сэтгэл хөдлөл, үйлдлүүдтэй зэрэгцэж киноны тэнцвэрийг хадгалж байдаг гэхэд болно. 

Жэйсон Бэйтман (Jason Bateman)

Эх сурвалж: Brightside

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()