Балар эртний байгаль яг хэвээрээ хадгалагдан үлдсэн дэлхийн цорын ганц аралтай танилц!

Дэлхий дээрх диваажин, аялагчдын мөрөөдөл болсон газар бол Сокотра юм. Уг аралд очих маш хэцүү. Учир нь Сокотра арал өдгөө иргэний дайн болж байгаа Йемен улсад харьяалагддаг бөгөөд виз авахад хүндрэлтэйн дээр маш олон онгоц дамжиж, урт замыг туулан байж хүрдэг байна. Мөн олон улсын нислэг Сокотрад газарддаггүй. Гэхдээ жуулчид дээрх саад бэрхшээлийг үл тоон Сокотра арлыг зорьдог гэнэ.

Балар эртний байгаль яг хэвээрээ хадгалагдан үлдсэн дэлхийн цорын ганц аралтай танилц!

Энэхүү байгалийн гайхамшиг болсон газар ойролцоогоор 800 төрлийн ургамал ургадаг. Эрдэмтэд Сокотраг сая жилийн өмнөх дэлхийн үзэсгэлэнт байгалийн үлдэгдэл гэж үздэг байна.

 

1 "Аз жаргалын арал"

Уугуул Сокотри иргэдийн хэлээр энэхүү үзэсгэлэнт газрын нэр "Аз жаргалын арал" хэмээн орчуулагддаг. Энд ирж байсан хүмүүс онгон байгалийн ер бусын, гайхалтай байдлыг шагшран магтдаг. Сокотра арал нь Энэтхэгийн далайн Сомалийн эрэгтэй ойролцоо байрладаг бүлэг арлын нэг юм. 

"Аз жаргалын арал"

Нутгийн хавцалд

2 Луу мод

Сокотра аралд луу амьдардаг байсан гэх домог байдаг. Энэхүү араатан нь заан уруу дайрдаг байжээ. Эрт дээр үед нэгэн луу нэгэн зааныг дээрээс нь сууж, дарж алсан бөгөөд үхсэн амьтны цус арлын хөрсөнд шингэж ховор төрлийн ургамал тухайн газарт нь ургадаг болсон гэж үздэг байна. Уг ховор луу мод нь 10 метр өндөр ургадаг.

Хамгийн сонирхолтой нь луу модонд жилийн цагираг байдаггүй аж. Эрдэмтдийн тодорхойлсноор уг моднууд багадаа 6000 жилийн настай. Домогт гардгаар бол луу модноос ид шидтэй жинхэнэ лууны цус урсдаг ажээ. Нутгийн иргэд үүнийг эм болон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ өргөн хэрэглэдэг.

Луу мод

Драцены өөр нэр нь луугийн цус

3 Лонхон мод

Сокотрад ургадаг өөр нэгэн гайхалтай ургамал бол лонхон мод юм. Лонхон модны харагдах байдал маш сонирхолтой. Уг мод маш хүчтэй хор ялгаруулдаг учир модны үндэс болон навчийг ямар ч амьтан иддэггүй байна. 

Энэхүү мод ямар ч хөрсөнд ургах чадвартай. Гэхдээ та Сокотрагаас бусад газарт уг модтой нэг их тааралдахгүй л болов уу.

Лонхон мод

Сонирхолтой лонхон мод

4 Нутгийн иргэд эрт дээр үеийн хэл дээр ярьдаг

Нутгийн иргэд сэтгэл хангалуун аз жаргалтай амьдардаг бөгөөд өөрсдийн Сокотрагийн эртний семит хэл дээр харилцдаг. Тэд соёл иргэншилд суралцаагүй ч өөрсдийн нутгийг биширч хайрлан, цэвэр цэмцгэр байлгахад анхаардаг гэнэ. Сүүлийн үед цар тахлын улмаас ирэх нь ховор болж байгаа жуулчдад нутгийн иргэд маш сайн ханддаг. 

Нутгийн иргэд эрт дээр үеийн хэл дээр ярьдаг

Үдшийн Сокотрагийн үзэсгэлэнт байгал

5 Фото аялал

Арабын тэнгис, Сокотрагийн эрэг дээр шүхрээр бууж буй хоёр эр

Фото аялал

Лонхон мод

Арлын уулс

Луугийн цуст мод

Зөвхөн энэ арал дээр байдаг тодол шувууны зүйл

Шөнийн далайн эрэг

Сокотрагийн цагаан элс

Эргийн ойролцоо сэлж буй далайн гахайнууд

Арлын цөлөрхөг бүс

Элсэн манхан

Эргийн элс

Луугийн цуст модод

Цэнгэг уст цөөрөм

Үзэсгэлэнт элсэн манхан

Далайн эргийг тольдоход

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()