ЗХУ-ын үеийн хорих анги "Гулаг"-ийн жинхэнэ төрх

ОХУ-ын засан хүмүүжүүлэх тогтолцооны түүхийг олон нийтэд танилцуулах төслийг тус улсын Холбооны шийтгэх алба, Үндэсний цахим номын сан хамтран эхлүүлжээ. Энэ төслийн хүрээнд 19 зуун болон 20 зууны эхний хагас үеийн хорих газруудын зургуудыг дэлгэсэн байна. Өмнө нь эдгээр зургууд нь нууцын зэрэглэлтэй байжээ. Тэр дундаас ЗХУ-ын үеийн хорих ангиуд болох "гулаг"-ийн амьдралыг харуулсан зургууд хамгийн ихээр хүмүүсийн анхаарлыг татсан байна

ЗХУ-ын үеийн хорих анги "Гулаг"-ийн жинхэнэ төрх

Акатуйскийн хорих анги нь зарт Нерчинскийн шоронгуудын нэг юм. 1890 оноос 1911 он хүртэл зөвхөн эрэгтэй улс төрийн хэрэгтнүүд байдаг байсан бол 1911 оноос хувьсгал хүртэл эмэгтэйчүүдийн хорих анги болсон байсан. 

Уг зурган дээр улс төрийн ялтнууд шүүр сүлжиж байна. Зүүн буланд сууж буй эр ноцтой гэмт хэрэгтнүүдийн гар, хөлд зүүдэг гинж бүхий төмөр цагиргууд зүүсэн байна. 

Акатуйскийн ялтнуудын шүршүүрт (Нерчинскийн уулын тойрог, Забайкалиа).19 зууны сүүл 20 зууны эхлэл

Оросын эзэнт гүрний хорих ангид эрүүгийн хэргээс ялгаатай нь улс төрийн ялтнуудыг хоригдлын хувцас өмсөхгүй байх эрхийг өгдөг байсан байна. 

Зураг дээр хоригдлууд тусгай багаж хэрэгслийн тусламжтайгаар хонины ноосон эсгий гутал хийж байгаа нь харагдаж байна. Үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан өрөө байнга чийглэг байдаг тул хоригдлууд хагас нүцгэн ажиллах шаардлагатай байв.

Нижний Новгородын тусгай зориулалттай шоронгийн өргөн хүрээний цех. 1920-иод оны хоёрдугаар хагас

Тусгай зориулалтын тусгаарлах газрыг ЗХУ-ын 1924 оны Хөдөлмөрийн хуулиар Зөвлөлтийн шийтгэлийн тогтолцоонд нэвтрүүлсэн. Энэ нь ажилчдын ангид харьяалалгүй, "ангийн зуршил, үзэл бодол, ашиг сонирхлын дагуу" гэмт хэрэг үйлдсэн, хатуу тусгаарлалтаар ял эдлэх ёстой хүмүүсийнх байв.

Соён гэгээрүүлэх үйл ажиллагаа тусгаарлах газрын ажлуудад мөн ордог байв. Үүний үндсэн дээр төрөл бүрийн дууны, жүжгийн, хөгжмийн бүүр шашингүй үзэлтнүүдийн дугуйлангууд бий болсон. Хоригдлууд мөн номын сангаар их үйлчлүүлдэг байсан аж.

Нижний Новгородын тусгай зориулалтын тусгаарлагч байр нь дахь хоригдлуудын найрал хөгжмийн баг. 1920-иод оны хоёрдугаар хагас

Хоригдлууд тусгайлан суурилуулсан гар оёдлын төхөөрөмж дээр ажиллаж байна. Тэдний ажлыг харгалзагч нь хянадаг.

1910 оноос хойш хянагчид ажиллаж буй хоригдлууд дээр орохдоо зэвсэг авч ордог болсон, учир нь хоригдлууд дайрч тэднийг гэмтээсэн асуудал их гардаг байж ээ.

Нижний Новгородын тусгай зориулалтын тусгаарлах байрны нэхэх цех. 1920-иод оны хоёрдугаар хагас

Гартаа будаг барьсан хоригдол эмэгтэй хүн зурж, бусад нь жааз хийж байна. 

Свердловскийн тусгай тусгаарлах байрны урлаг, үйлдвэрлэлийн цех.1925 он

Свердловскийн тусгай тусгаарлах байрны дархны газар.1925 он

Обозерскийн хорих ангийн хоригдлууд төмөр зам барих талбайг бэлдэж байна. Сороклагер 1938 оны 5 сарын 7-оос 1942 оны 4 сарын 8 хүртэл ажиллаж байсан юм.

Обзерская төмөр замын шугамыг барих үеэр хоригдол (одоо Белозерск хот). 1930-аад оны сүүл

Хоригдлуудыг ихэнхдээ Сорока-Мурманск, Сорока-Плесецкая, Сорока-Обозерская чиглэлийн төмөр зам барих ажилд дайчилдаг байсан. 

Обзерская төмөр замын шугамыг барих үеэр хад малталж буй хоригдлууд (одоо Белозерск хот). 1930-аад оны сүүл

Повенец тосгоны 2р захиргаанаас гаргасан хуудас. 1932 онд хорих анги хамгийн их буюу 108 мянган хүнтэй болж байсан аж. 

1932 оны 7-р сар

Надвоицкийн хүүхдийн хөдөлмөрийн колони 1939 онд үүссэн. Уг колонид хоригдож буй хүмүүс Надвоицкийн тавилгын үйлдвэрт ажилладаг байсан. 

Надвоцкийн хүүхдийн хөдөлмөрийн колони 1959 оны 12 сарын 18нд татан буулгасан.

Надвойцкая хүүхдийн хөдөлмөрийн колонийн ажилтнуудыг сонгох ажил. Карело-Финляндын ССР, 1949 он

Зураг дээр Москвагийн ойролцоох Баковка тосгонд байрладаг албадан хөдөлмөрийн лагерийн хоригдлууд харагдаж байна. 1953 оны 5-р сарын 14 хүртэл энэ бааз нь ИТЛ-ын барилга №565 нэртэй байсан ба Москва мужид агаарын довтолгооноос хамгаалах байгууламж барих, дараа нь Москвагийн иргэдэд зориулан орон сууц барих чиглэлээр мэргэшсэн байв.

Москвад орон сууцны барилга барих үеэр ажиллаж буй хоригдлууд. 1956 он

Москва дахь орон сууцны барилгын тавдугаар давхрын дээврийг суурилуулж буй хоригдлууд. 1956 он

Хоригдлуудын хөдөлмөрийг цэргийн болон иргэний инженерийн ажилд ашигладаг байв. 1954 онд хоригдлуудын дээд хэмжээ 23 мянган хүнд хүрч байсан ажээ.

Эх сурвалж: bigpicture.ru

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()