1
(Umeboshi)-Үмэбоши
Боловсроогүй Япон чавгыг "shiso" навч болон давсанд хэдэн сар дарж дараагаар нь наранд хатааснаар тэрхүү шорвог мөртлөө исгэлэн амтыг үүсгэдэг. Ихэнхдээ будаатай хамт иддэг.
Эрүүл мэндийн ач тус:
- элэг эрүүлжүүлэх
- антибоди үүсгэх буюу дархлаа дэмжих
- биед эрдэг бодис шингээхийг дэмжих
- ходоодны шархлаанаас сэргийлэх
- артерийн судас чангарахаас сэргийлэх
- буйлны өвчнөөс сэргийлэх
2
(Miso)-Mисо
Исгэсэн шар буурцагны шошоор хийдэг энэ амтлагч нь ашигтай бактери, антиоксидант болон хэрэгтэй витамин эрдэс бодисуудыг агуулдаг. Mаш олон төрлийн мисо байдаг ба ихэнхдээ шөлөнд хийж ашигладаг байна.
Эрүүл мэндийн ач тус:
- Дархаа дэмжих
- Хоол боловсруулах тогтолцоог дэмжих
- Холестерин багасгах
- Яс сийрэгжилтээс сэргийлэх
- Эрүүл арьс
- Санах ойг сайжруулж стресс багасгана
3
(Natto)-Натто
Tийм ч сайхан үнэртэй биш энэ хоол нь Японы эрүүл хоолыг тэргүүлдэг. Наттог эртнээс өглөөний цайндаа хэрэглэж ирсэн.
Эрүүл мэндийн aч тус:
- Зүрхний эрүүл мэндэд ашиг тустай (цус бүлэгнэлтийг дэмжинэ)
- K1, K2 витамин болон эрдэс бодис агуулсан
- Уургаар баялаг
4
(Amazake)-Амазакэ
Амаказэ нь шим тэжээл ихтэй өтгөн будааны шүүс. Ямар ч насны хүн хэрэглэхэд тохиромжтой.
Эрүүл мэндийн ач тус:
- Ашигтай бактери энзимээр баялаг
- Арьс, үс, хумсанд B витамин өгч чийгшүүлнэ
- Хоол боловсруулалтанд тустай
5
(Konnyaku)-Коннякү
Саарал өнгөтэй цэлцэгнүүр мэт энэ хүнс тийм ч амттай харагдахгүй байв ч үнэн хэрэгтээ маш зажлууртай таатай амттай билээ. Коннякү 1500 жилийн өмнөөс ч эрүүл хүнсэнд тооцогдон ирсэн.
Эрүүл мэндийн ач тус:
- Бараг л илчлэггүй тул дэглэмийн хүнс гэгддэг
- Tөмөр, кальци, фосфор, кали, селень агуулдаг
- Холестерин болон цусан дахь чихрийн хэмжээг тэнцвэржүүлнэ
- Даралт ихсэхээс сэргийлнэ
6
(Daikon)-Дайкон
Дайкон улаан луувангийн үндсийг нь мисо шөлөнд хийж мөн хоолонд үрж хэрэглэдэг. 95 хувь нь ус учир илчлэг агуулдаггүй.
Эрүүл мэндийн ач тус:
- Витамин C агуулдаг
- Өөх тос, амьтны гаралтай уураг, цагаан идээг задалдаг (ихэнхдээ махтай иддэг)
- Зэс, төмрөөр баялаг (шинэ улаан эс үүсгэнэ)
- Холестерин болон даралт багасгана
- Элэг, бөөрний үйл ажиллагааг дэмжинэ
7
(Green tea)-Ногоон цай
Ногоон цайг та бүхэн маш сайн мэдэх биз ээ. Бактери эсэргүүцэх чанараараа буйл болон шүд цэвэрлэдэг.
Эрүүл мэндийн ач тус:
- Tайвшруулах үйлчилгээтэй
- Зүрх судасны системд тустай
- Антиоксидантаар баялаг
- C, E витамин болон кали, манган, кальци агуулдаг
8
(Seaweed)-Далайн байцай
Далайн байцайг хатааснаар нь сүши-нд, зөөлрүүлэн мисо шөлөнд гэх мэт маш олон аргаар хэрэглэдэг.
Эрүүл мэндийн ач тус:
- Зинк, селень, бамбай булчирхайд тустай йод, манган, кальци, зэс болон төмөр агуулдаг
- B12, K витаминтай
- Omega 3 өөхөн хүчил болон 50 хувийн уураг агуулдаг
- Холестерин, даралт багасгаж сахарын төвшнийг тэнцвэржүүлнэ
Эх сурвалж: Gurunavi