"Та шулам мөн үү?" - Дундад зууны үед ямар эмэгтэйчүүдийг "шулам" гэж үздэг байсан бэ?

''Шулам'' гэх ойлголт хүнд төрөлхтөнд дундад зууны үеэс хойш танил болсон. Тэгвэл ''шулам'' гэж яг ямар хүнийг хэлдэг вэ? Ид шидийг эзэмшиж, гүйцэлдүүлэхээр оролдож буй хүнийг хэлдэг хэмээх нийтлэг ойлголт байдаг. Шинжлэх ухааны үндэстэй тодорхойлолт одоогоор байхгүй бөгөөд кино зохиолуудад шулмыг олон янз утгаар тайлбарлах гэж хичээдэг. Жишээлбэл, хүн бүрийн мэдэх шидтэний ертөнцийн тухай өгүүлдэг Харри Поттер кинонд л гэхэд эмэгтэй шидтэнг ''шулам'' хэмээн нэрлэдэг. 

"Та шулам мөн үү?" - Дундад зууны үед ямар эмэгтэйчүүдийг "шулам" гэж үздэг байсан бэ?

Тэгвэл юм бүхнээс айдаг, эмэгтэйчүүдийг шулам хэмээн харгислан устгадаг байсан, мухар сүсэгтээ ''толгойгоо мэдүүлсэн'' 15-р зууны үед ямар шалгуураар хүнийг ''шулам'' хэмээн үздэг байв?

 

1 Та хэрвээ эмэгтэй бол

Хэрвээ та бүсгүй заяаг олж төрсөн бол ''шулам'' болно. Эмэгтэй хүнийг ''чөтгөрийн бүтээл'' хэмээн үзэж, шууд л ''шулам'' гэх ангилалд оруулдаг байжээ. Мянга мянган жилийн туршид эмэгтэй хүнийг шулам гэж ''хардах'' хандлага хүмүүсийн дунд оршин тогтнож байсан юм. 1600 оны үед Салем хотод 19 хүнийг ''шулам'' хэмээн цаазаар авсны дотор ердөө л 4 нь л эрэгтэй байснаас үзэхэд эмэгтэй хүнийг илүүтэйгээр ''шулам'' гэж үздэг байсан нь харагдаж байна. 

Та хэрвээ эмэгтэй бол

2 Та өөрийнхөө хэрэгцээг хангаж чаддаггүй, ядууралд автсан нэгэн бол

Ядуу, орон гэргүй, хүмүүсээс гуйлга гуйж амь залгуулдаг нэгнийг ''шулам'' гэж үзэх тохиолдол их байжээ. 1692 онд Сара Гүүд гэх эмэгтэйг айлаас идэх юм гуйсных нь төлөө ''шулам'' хэмээн гүтгэж, дүүжилж алсан харгис хэрэг гарч байжээ.

Та өөрийнхөө хэрэгцээг хангаж чаддаггүй, ядууралд автсан нэгэн бол

3 Та хэрэв баян, эсвэл санхүүгийн хувьд хэн нэгнээс хараат бус эмэгтэй бол

Хэн нэг эрэгтэй хүнээс хамааралгүй, санхүүгийн хувьд ''хөл дээрээ зогссон'' нэгэн бол та ''шулам'' болж таарч байна. Англид 1620-1725 онд ''шулам'' гэж гүтгэгдэж амь насаа алдсан эмэгтэйчүүдийн 89% нь өөрийн олсон эд хөрөнгөө хуваах эрэгтэй хамаатан садангүй байсны улмаас цаазлуулсан эмэгтэйчүүд байжээ.

Та хэрэв баян, эсвэл санхүүгийн хувьд хэн нэгнээс хараат бус эмэгтэй бол

4 Та нэг болон түүнээс дээш эмэгтэй найзтай бол

Эрэгтэй хүний хараа хяналтгүйгээр эмэгтэй хүмүүс уулзвал тэднийг чөтгөртэй ''сээтгэнэж'' байна хэмээн үзэж ''шулам'' хэмээн өргөмжилдөг байжээ. 

Та нэг болон түүнээс дээш эмэгтэй найзтай бол

5 Та нэг болон түүнээс дээш эмэгтэй найзуудтайгаа маргалдсан бол

Хүний амьдралд хэн нэгэнтэй муудаж сайдах асуудал бишгүй л гардаг. Гэхдээ та хэрвээ эмэгтэй бол хэн нэгэнтэй муудалцаад хэрэггүй л болов уу. 

Та нэг болон түүнээс дээш эмэгтэй найзуудтайгаа маргалдсан бол

6 Та хэн нэгэнтэй санал зөрөлдөж, үүнийгээ илэрхийлсэн бол

Дундад зууны үед хэн ч, хэнийг ч ''шулам'' гэж гүтгэх эрхтэй байсан тул хэнтэй ч маргалдаад хэрэггүй юм. 

Та хэн нэгэнтэй санал зөрөлдөж, үүнийгээ илэрхийлсэн бол

7 Та хөгшин эмэгтэй бол

Гэрлэсэн ч бай гэрлээгүй ч бай маш их хөгшин эмэгтэйчүүд гүтгэлгийн бай болдог байв. Ребекка Нөрс гэх эмэгтэй 70 насны босгыг алхмагцаа ид шид хэрэглэсэн хэмээн гүтгэгдэж, буруутгагдаж, цаазаар авахуулсан юм.

Та хөгшин эмэгтэй бол

8 Та залуу эмэгтэй бол

1692 онд шулам хэмээн гүтгэгдэж амь насаа алдсан Сара Гүүдийн охин Дороти Гүүд ердөө 4 настайдаа ''шулам'' хэмээн нэрлэгдэж 9 сарыг шоронд өнгөрүүлж, хар дарсан өдрүүдийг үджээ. Гяндангаас суллагдахдаа тэр сэтгэцийн эмгэгтэй болж, солиорсон байлаа.

Та залуу эмэгтэй бол

9 Та анагаагч нэгэн бол

Эмэгтэй оточ нар дундад зууны үед ''дээсэн дөрөөн дээр алхах'' мэт амьдардаг байв. Нэгэн жишээ дурдахад 1648 онд Маргарет Жөүнс нэрт оточ бүсгүй өвчтөндөө ''Хэрвээ та эмчилгээгээ хийлгэхгүй бол эдгэрэхгүй'' гэж хэлснийхээ төлөө ''шулам'' хэмээн гүтгэгдэж цаазаар авахуулжээ.

Та анагаагч нэгэн бол

10 Та цөөн эсвэл огт хүүхэдгүй бол

Таныг чөтгөр үргүй болгожээ. Тиймээс та шулам юм.

Та цөөн эсвэл огт хүүхэдгүй бол

11 Таны хөршүүд хүүхэдтэй болж чадахгүй байгаа бол

Та шулам учраас хөршүүдээ хүүхэдтэй болоход саад хийж байгаа хэрэг. 

Таны хөршүүд хүүхэдтэй болж чадахгүй байгаа бол

12 Таныг хэн нэгэн ''зөрүүд'', ''хачин'' эсвэл ''түрэмгий'' хэмээн дүрсэлсэн бол

Хэн нэгний өөдөөс өөрийгөө өмөөрч хэдэн үг хэлээд л та ''шулам'' болно. 

Таныг хэн нэгэн ''зөрүүд'', ''хачин'' эсвэл ''түрэмгий'' хэмээн дүрсэлсэн бол

13 Танд мэнгэ, ургацаг, толбо зэрэг байгаа бол

Бие дээрх ямар ч толбо, мэнгэ ''чөтгөрийн тэмдэг'' болж таарна. 

Танд мэнгэ, ургацаг, толбо зэрэг байгаа бол

14 Хэрэв таны хөргөгчид цөцгийн тос, сүү муудсан бол

Муудсан цагаан идээ бол чөтгөрийн тэмдэг юм. Гэхдээ мууддаггүй цагаан идээ гэж юу байх вэ. 

Хэрэв таны хөргөгчид цөцгийн тос, сүү муудсан бол

15 Та гэрлэлтээс өмнө бэлгийн харьцаанд орсон бол

Хэрэв та дээрх ангилалд багтах бол шууд л ''ногоон гэрлээр'' шулам болж таарах юм. 

Та гэрлэлтээс өмнө бэлгийн харьцаанд орсон бол

16 Библийн дүрмийг зөрчсөн бол

Хатуу чанга, байж боломгүй дүрмүүдтэй, утгагүй мухар сүсгийг дагаагүй бол та ''шулам'' юм. Худалдаа наймаа хийх, аялах, бэлгийн харьцаанд орох, худал хэлэх, бүр сүмийн цуглаан тасалсан байлаа ч та ''шулам'' гэсэн ангилалд орно.

Библийн дүрмийг зөрчсөн бол

Орчин үед өөрийгөө ''шулам'' хэмээн нэрийдсэн эмэгтэйчүүд олон болсон. Шулам байдгийг шинжлэх ухаан нотлоогүй байгаа учир үнэн хэрэгтээ шулам гэж байдаг эсэх нь эргэлзээтэй. ''Шашин бол хар тамхи'' гэдэг үг байдаг. Мухар сүсэгтнүүд өнгөрсөн үетэйгээ устаж алга болсон ч тэдний ул мөр одоог хүртэл байсаар байдаг. Хүн төрөлхтөн хэзээ нэгэн өдөр шашин бус шинжлэх ухаан шүтдэг болох өдөр ирнэ хэмээн найдна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()