Бусдад таатай анхны сэтгэгдэл төрүүлэх 7 арга

2020-06-07, 12:43
5,631

Хүмүүстэй анх танилцах үеийн сэтгэгдэл маш удаан хоногшиж үлддэг гэж сэтгэл зүйчид дүгнэжээ. Гэвч хамгийн сонирхолтой нь тэр анхны сэтгэгдэл таны хэр сайн хүн бэ гэдгээс биш, өөрийн тань үйл хөдлөл болон нүүрний хувирлаас үүддэг. Ингээд CAAK.MN танд дэлхийд алдартай харилцааны мэргэжилтэн Лэйл Лаундес-ын гайхалтай анхны сэтгэгдэл төрүүлэх талаар өгсөн зөвлөгөөг хүргэж байна. 

Бусдад таатай анхны сэтгэгдэл төрүүлэх 7 арга

1 Инээмсэглэхээ азнах

Бидний мэдэж байгаачлан хүнтэй анх уулзахад инээмсэглэл маш чухал байдаг. Tэрхүү инээмсэглэл хуурамч харагдах ёсгүй бөгөөд мэргэжилтний маань зөвлөснөөр хүн рүүгээ харж хэдэн секунд хүлээсний дараагаар инээх нь илүү сэтгэлээсээ хандаж буй сэтгэгдэл төрүүлдэг аж. 

Инээмсэглэхээ азнах

2 Ярьж байгаа хүний нүд рүү хэт удаан харахгүй байх

Судалгаанаас үзэхэд хүн рүү хэт удаан харах нь түрэмгий хандаж буй мэт сэтгэгдэл төрүүлэхэд хүргэдэг гэнэ. Хүнтэй ярилцах үед 60/40-ийн харьцааг эрхэмлэж ярилцах үеийнхээ 60 хувьд нь нүд рүү нь харвал нөгөө хүнээ ойлгоход туслалцаа үзүүлдэг. 

Ярьж байгаа хүний нүд рүү хэт удаан харахгүй байх

3 Байрлалаа зөв олох

Алдартнууд болон улс төрчдийг харвал газар ширтэх, эсвэл мөрөө хэзээ ч унжуулсан харагддаггүй. Харин ч эсрэгээрээ биеэ авч явах байдал болон сэтгэл татам инээмсэглэлээрээ өөртөө итгэлтэй байдлаа харуулдаг тул таныг ч мөн тэгээсэй гэж зөвлөе. 

Байрлалаа зөв олох

4 Tэднийг сонирхож буйгаа харуул

Бид шинээр хүнтэй танилцахдаа "Tэр надад таалагдаж байна уу" "Tэр намайг юу гэж бодож байгаа бол" гэх мэт зүйлсийг ихээхэн боддог. Сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд тэднийг сонирхож байгаагаа илэрхийлэх хэрэгтэй бөгөөд үгүй бол их зантай харагддаг гэж мэргэжилтэн Лаундес өөрийн номдоо бичжээ. 

Tэднийг сонирхож буйгаа харуул

5 Илүү хөдөлгөөнөөс салах

Хэдийгээр таныг худлаа ярьж буйг илтгэх дохио зангаа байхгүй ч,  үс, нүүр, хүзүү, чих гэх мэт зүйлсдээ хүрэх илүү хөдөлгөөнүүд нь таныг ямар нэг юм нууж байгаа харагдуулдаг тул хүнтэй ярьж байхдаа эдгээр хөдөлгөөнүүдээс зайлсхийгээрэй. 

Илүү хөдөлгөөнөөс салах

6 Tэднийг халамжилж байгаагаа харуул

Tа харилцаж буй хүндээ сонирхож байгаагаа үг ашиглахгүйгээр харуулж болно. Зөв үед нь тохиромжтой үйлдэл үзүүлснээр таныг илүү мэдрэмтгий болон итгэж болохуйц харагдуулдаг. 

Tэднийг халамжилж байгаагаа харуул

7 Уулзахаасаа өмнө тухайн хүнээ дотроо төсөөл

Хэрэв танд уулзалтаас тань өмнө цаг байвал инээж, байрлалаа зөв сонгож, дохио зангаандаа анхаарал хандуулан толины урд бага зэрэг бэлтгэл хийгээрэй. Ингэснээр эерэг анхны сэтгэгдэл төрүүлэхэд хавь илүү үр дүнг үзүүлнэ. 

Уулзахаасаа өмнө тухайн хүнээ дотроо төсөөл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()