Та энэ алдартнуудыг найзууд гэвэл итгэх үү?

Нас хүйс, шашин шүтлэг, улс үндэстэн, тэр бүү хэл мэргэжил өөр хүмүүс ч сайхан нөхөрлөлийг бүтээж чаддаг. Ингээд "этгээд" нөхөрлөлийг бүтээж чадсан олны танил хүмүүстэй танилцацгаая.

Та энэ алдартнуудыг найзууд гэвэл итгэх үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Алдартай дуурийн дуулаач Юнь Броун, сахилгагүй дуучин Леди Гагатай найз гэвэл та итгэх үү. 92 настай Юнь Броун болон 33 настай Леди Гага нар нэгэн нэвтрүүлгийн үеэр танилцаж, тэр үеэс дотносон нөхөрлөх болжээ.

Эльтон Жон, Эминем хоёр 2001 онд Греммийн ёслолын үеэр хамт дуулж найзууд болцгоожээ. Эльтон реппэрийг хар тамхинаас гарахад тусалж, Эминем түүний хуриман дээр алмазаар чимэглэсэн секс тоглоом бэлэглэсэн байна.

Хойд Солонгосын удирдагч Ким Жонг Ун, сагсан бөмбөгийн тоглогч Деннис Родман нар “Harlem Globotrotters” баг, Хойд Солонгосын баг хоёр тоглоход уулзаж, дотносжээ.

Анх 2014 оны комеди шоуны үеэр харь гарагийн киноны од Сигорни Вивер болон Мартин Кловнс нар уулзаж байжээ. Тус явдлын дараа Сигорни Мартинтай бүх программыг үзэж, дараа жил оролцохоор болсон байна.

Залуу үеийн дуртай дуучин Харри Стайлс супермодел Синди Крауфордтой сайн найзууд болцгоожээ. Тэд анх 2014 онд Преслигийн хүүгээр дамжуулж танилцаж байсан байна.

Тус гурван найз их хачирхалтай. Аштон Кутчер, Мила Кунис, гүнж Беатрис 3 жүжигчин бүсгүйн хуучин найз залуу Дэйв Кларкын ачаар танилцаж байсан бөгөөд Сайнт-Лопезд хамт аялаж байгаааг харвал их сайн найзууд бололтой. 

Дуучин, жүжигчин хоёр маань анх 2013 онд танил найзаараа дамжуулан уулзаж байв. Дуучин Эд Шийран Кортнигийн Малибу дахь зуны байранд 3 сар үнэгүй амьдардаг бөгөөд түүнийг одоогийнх нь найз залуу болох Жонни МкДэйдтэй танилцуулж байжээ.

Англи жүжигчин Сид Овен дуучин бүсгүйтэй хуучин амрагийнх нь хүрээгээр танилцаж байв. Хайр дурлалын харилцаа тогтоогоогүй ч найзууд болон үлдсэн байна.

Хөтлөгч Марк Райт, жүжигчин Милли Боби Броун нар Америкад нэгэн нэвтрүүлэгт оролцон танилцаж байжээ. Жүжигчин маань 2018 онд залуугийн эцэг эхийг Лос Анжелесд ирэхд нь тосож авч байсан юм байна.

Жүжигчин Хелен Миррен, хөгжилтэй комедиан Руссель Бранд 2011 онд Arthur гэх кинонд хамтран дүр бүтээснээр найзууд болцгоожээ. Хелен Русселийг угааж байгаа хөгжилтэй зургийг хүртэл жиргээд амжсан байна.

Эсрэгүүд татагддаг. Нөхөрлөлийн хувьд энэ дүрэм үйлчилдэг бололтой. Найз байна гэдэг хэн байхаас үл хамааран дотоод ертөнцөөрөө холбогдох явдал билээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()