Орчин үе нь хэрэглээний эрин болжээ. Материаллаг эд зүйлээр зогсохгүй, оюунлаг хэрэгцээ ч ихэссэн. Хүмүүс мэдээллийг их хэмжээгээр боловсруулахын хэрээр "Big Data", "ML&AI" зэрэг компаниудын эрэлт нэмэгджээ. Ерөнхийдөө цахим бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг компаниуд хамгийн хурдан хөгжиж, биотехнологи түүний араас удаалах болсон байна. Ерөнхийдөө нүдэнд үл үзэгдэх оюуны өмчүүд хамгийн хурдан хөгжиж эхлэв.
Хэрэглэгчдийн анхаарал хаана төвлөрч байна вэ?
Интернет, 5G, дрон.
Интернетийн тусламжтайгаар бид дэлхийн хаана ч бие биетэйгээ харилцах бол, 5G нь өндөр хурдны утасгүй сүлжээ учраас дижитал контентыг илүү амраар боловсруулах боломжийг олгодог.
Харин алсын зайнаас удирдах боломжтой төхөөрөмжүүд ашигтай байдал илүү билээ.
Айл бүрд, амьдрал хялбарчлах технологи байдаг. Энэ бүхэн термо цөмийн цэнэгээр ажиллана. Тус цэнэг мэдээж сансраас олддог. Үүний тулд агаар мандлаас цааш орших ертөнцийг колоничлох хэрэгтэй болно. Технологийн дэвшлээс харахад сансрын чиглэл боломж ихтэй. Иймээс сансрын нислэг хийдэг компаниуд хамгийн ихээр хөгжих нь тодорхой юм.