Тэд хүний ялгаруулж буй хөлс, биеийн дулааныг мэдэрч, үнэрлэдэг. Шумуулууд нь 72 төрлийн үнэр хүлээн авах мэдрэхүйтэй бөгөөд тэдний 27 нь хүнийг үнэрлэхэд зориулагддаг байна. Хэдий чинээ их хөлөрч, хэдий чинээ их амьсгаадна тэр хэмжээгээрээ шумуулуудыг өөртөө татаж байдаг. Согтууруулах ундаа хэрэглэсэн эсвэл жирэмсэн хүмүүс шумуулын ''хоол'' болох магадлал ихтэй байдаг нь ийм учиртай.
Жирэмсэн эмэгтэйчүүд энгийн хүнээс 10%-иар илүү хурдан амьсгалж, 20%-иар илүү их нүүрсxүчлийн хий ялгаруулдаг. Согтууруулах ундаа хэрэглэсэн хүний зүрхний цохилт хурдсаж, хөлс ихээр ялгарч шумуулын ''төгс өгөөш'' болох бүхий л шинжүүдийг хангадаг байна. Тэднээс гадна тамирчид бэлтгэлийнхээ үеэр хөлөрч, амьсгааддаг тул шумуулыг өөртөө ихээр татдаг.
Та жирэмсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн, эсвэл хөлөрсөн биш байлаа ч шумуулын соронзон болоод байдаг бол энэ нь таны өмссөн хувцаснаас шалтгаалдаг. Эмо, Гот, Панк стильтэй хар бараан өнгийн хувцсанд дурлагсад шумуулуудыг илүү ихээр өөртөө татдаг. Харин цагаан, улаан, шар өнгүүдэд шумуул ''яснаасаа дургүй'' байдаг гэнэ.
Шумуулын дургүй өнгүүдээр хувцаслаад, согтууруулах ундаа хэрэглэхгүй, бэлтгэл хийгээгүй, жирэмсэн биш байлаа ч шумуулууд таныг тайван орхихгүй байвал: Та шумуулын хамгийн дуртай (-) нэгдүгээр бүлгийн цустай хүн болж таарлаа. Шумуулуудын 25% нь хамгийн чихэрлэг амттай гэгдэх энэ бүлгийн цусанд ''нугасгүй'' байдаг ажээ. Энэ бүлгийн цус нь уургийн агууламж багатай учир илүү шингэн байдаг бөгөөд энэ нь шумуулуудад сороход тааламжтай, хялбар санагддаг байна.