Хаягдал жүржийн хальснууд Төв Америкийн байгаль орчныг аварсан түүх

Жүржийн хальс доторх жимснээсээ илүү тэжээллэг бодисоор баялаг байдгийг мэдэх үү? Ислэг, Витамин Ц, фолийн хүчил, B6, кальци болоод бусад хүний биед амин чухал хэрэгцээт бодисуудаар баялаг байдаг. Идэхэд хэцүү ч жүржийн хальсыг хүнсэнд хэрэглэснээр хэд хэдэн төрлийн өвчнүүдээс, тэр бүү хэл хорт хавдраас ч сэргийлж болдог. Мөн үрэвслийн эсрэг үйлчилж, цусан дахь холестерины хэмжээг бууруулна, жин хасахад сайн нөлөө үзүүлнэ гээд жүржийн хальсны сайн чанарыг дурдаад барахгүй. Тэгвэл Саак.мн энэ удаа жүржийн хальс хэрхэн бүхэл бүтэн Төв Америкийн эко- системийг аварсан тухай өгүүлье.

Хаягдал жүржийн хальснууд Төв Америкийн байгаль орчныг аварсан түүх

1996 онд Дaниэл Йенцен, Винни Холлвакс нарын судлаачид жүржийн шүүс үйлдвэрлэгч Del Oro компанид хандаж, жүржийн хальсаа өгөхийг хүссэн байна. Ингээд жүржийн хальс болсон, шүүсгүй болсон зөөлөн эдийг Төв Америкийн түймэрт автсан, ой модгүй, цөл газар асгасан гэнэ. Энгийн нэгэн хаягдал байгаль орчныг хэрхэн өөрчилсөн талаар сонирхоцгооё. 

Энэхүү зургийг 12 тонн жүржийн хальсыг авчирсны дараа даржээ. Коста-Рикагийн Гуанакастегийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн дахь экологийн туршилт эхэллээ. Энэ арга замаар Пенсильваний их сургуулийн эрдэмтэд гал түймэрт автсан, бэлчээрийн даац хэтэрснээс болж сэргэхээ больсон байгалийг аврахаар шийдсэн аж.

Эрдэмтэд уг газар онцгой тэмдэг тавьж 16 жилийн турш ажигласан аж. Энэ хугацаанд байгаль дэлхий өөрийн ажлыг хийж, жүржийн хальс тухайн хэсгийн эко системийг өөрчилсөн байна.

Гэтэл тун удалгүй “Del Oro” компанийн өрсөлдөгч болох “TicoFruit” компанийн удирдлага энэхүү “туршилт” байгаль дэлхийг хордуулж байна хэмээн шүүхэд гомдол гаргасан байна. Ингээд энэхүү туршилтын хаасан бөгөөд эрдэмтэд 2013 онд туршилтынхаа үр дүнг харахаар очжээ.

Эхлээд тэд Тимоти оюутныг туршилтын газар руу явуулсан байна. “Бидний туршилт хийсэн газар том шар тэмдэг байх бөгөөд уг тэмдгийг анзаарахгүй өнгөрөхийн арга байхгүй” гэжээ. Ингээд туршилтын газар ирэхэд оюутан залуу шар тэмдгийг олоогүй бөгөөд утсаар илүү нарийн мэдээлэл авсныхаа дараа зөв газраа ирсэн болохоо мэдсэн байна. Зүгээр л тухайн газар танигдахын аргагүй өөрчлөгдсөн аж.

“Жүржийн хальс эко системийг бүхэлд нь өөрчилсөн гэдэгт итгэхэд үнэхээр хэцүү” хэмээн тэр хэлжээ.

Мод ургамал ургахгүй байсан газар өтгөн шигүү ой ургасан болохыг эрдэмтэд олж харсан байна.

Хажуу талын талбай дээр нь бараг ургамал байхгүй байсан бол жүржийн хальс хаясан газар их хэмжээний мод ургаж, явахын аргагүй болсон байжээ.

Хожим нь судалгаанаас харахад 1996 онд жүржийн хальс хаясан газар бусад газраас 176%-иар илүү мод ургасан нь тогтоогдсон байна.

Ингээд дараагийн 3 жил Принстоны их сургуулийн судлаачид жүржийн хальсаар хучсан болон хучаагүй газрыг судлаж, судалгааны үр дүнг Restoration Ecology сэтгүүлд нийтэлсэн аж. Жүржийн хальсгүй талбай дээр нэг л төрлийн мод ургасан байсан бол жүржийн хальстай газар 1000 орчим төрлийн ургамал ургасан байсан гэнэ. Судалгааны үр дүнд: хоёрдогч ой модны ургалт нь цаг уурын өөрчлөлтийг удаашруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг тогтоосон байна.

Туршилтын өмнө цэцэрлэгт хүрээлэнгийн талбай дараах байдалтай харагдаж байсан.  Ийнхүү энгийн арга замаар ой модыг сэргээж болохыг эрдэмтэд баталжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()