Алдартнуудын хамгийн их шуугиан тарьж байсан "Улаан хивс"-ний хувцаслалтууд

Одод эрсдэл гаргахаас айдаггүй учир бидний тэднийг ажиглах ихээхэн дуртай байдаг бөгөөд ялангуяа улаан хивсний ёслолын үеэр өмсөх хувцаслалт нь маш ихээр анхаарлыг татдаг. Хэдийгээр тэдний бүх хувцас хамгийн тансаг, хамгийн ганган хувцаслалтын тоонд ордоггүй ч заримдаа мартагдахгүйгээр хоногшиж үлдсэн байдаг билээ. Ингээд удаан хугацааны турш олны анхаарлын төвд байсан хувцаслалттай танилцацгаая.

Алдартнуудын хамгийн их шуугиан тарьж байсан "Улаан хивс"-ний хувцаслалтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Барбра Стрейзандын гэрэлтсэн хослол

Барбра Стрейзанд анхны Оскарын “Шилдэг эмэгтэйн дүр” шагналаа 1969 онд “Funny Girl” кинонд дүр бүтээснээр авсан байна. Ийнхүү шагналаа авах гэж ирэх үедээ тэрээр гэрэлтсэн, битүү саатай хослол өмссөн байсан бөгөөд олон тооны гэрлийн гялбаанд дур булаам харагдаж байсан юм.

“W” сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр тэр: “Тэр орой надад хоёр хувцаснаас сонголт хийх хэрэг гарсан. Эхний гоёл маань чамин тансаг байсан ч хэтэрхий хуучинсаг байсан. Харин хоёр дахь нь миний өмссөн гялалзсан хослол байсан бөгөөд гэрлийн гялбаанд уг хослолыг хэт ил задгай харагдана гэж огт мэдээгүй” хэмээн хэлжээ.

Барбра Стрейзандын гэрэлтсэн хослол

2 Элизабет Херлигийн сүлбээр зүүтэй хар даашинз

1994 онд “Four Weddings and a Funeral” киноны нээлтийн үеэр Элизабет Херлигийн өмссөн Versace-ийн алтан сүлбээр зүүтэй даашинзыг хүн бүр маш сайн тогтоосон учир энэхүү даашинзыг “нөгөө даашинз” гэж хэсэгтээ шуугисан байна. Версачегийн уг даашинз нь түүний хамгийн шилдэг бүтээл болоод зогсохгүй жүжигчин бүсгүйн карьерт эерэг нөлөө үзүүлсэн аж.

2014 онд "Harper’s BAZAAR" сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр Херли: “Надад Хью Грантын шинэ киноны нээлтэнд өмсөх хувцас яаралтай олох хэрэг гарсан юм. Ингээд би өөрийн оффистоо ирэхэд надад энэ цагаан даашинзыг өгсөн” гэжээ. 2019 онд Грант: Херли тухайн үед төдийлөн алдартай биш байсан учир хэд хэдэн дизайнерууд түүнд өөрийн хувцаснаас өгөхийг татгалзсан. Цор ганц зөвшөөрсөн хүн нь Версаче байсан юм”.

Элизабет Херлигийн сүлбээр зүүтэй хар даашинз

3 Женнифер Лопесийн ногоон даашинз

2000 оны “Грэмми” шагнал гардуулах ёслолын үеэр Женнифер Лопес Versace-ийн ногоон өнгөтэй, халуун орны мод бүхий зурагтай, гүн ухлаадастай даашинзыг өмсөж ирсэн.  Дуучин бүсгүй энэхүү сонголтыг яаралтай эцсийн мөчид хийсэн учир олны анхаарлыг төдийлөн татна гэж бодоогүй гэдгээ хэлжээ.

Шагнал гардуулах ёслол дууссаны дараа хүмүүс интернэт ертөнцөд уг даашинзыг хайж эхэлсэн ч олж чадаагүй гэнэ. Энэ нь Google-ийн хөгжүүлэлтийн ажилчдад Google Images-ийн тусламжтай хайлт хийх системийг нэвтрүүлэхэд тусалсан байна.

Женнифер Лопесийн ногоон даашинз

4 Гвинет Пэлтроугийн хачирхалтай даашинз

"Shakespeare in Love" кинонд тоглож “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагнал авсныхаа 3 жилийн дараа буюу 2002 онд дахин Оскарын наадамд ирэхдээ тэрээр дээгүүрээ хагас гэрэлтсэн цамц, "Alexander McQueen"-ийн дэрвэгэр банзлыг өмсөж ирсэн байна.

"Goop" сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр тэрээр "Надад тэр даашинз одоог хүртэл таалагдаж байгаа бөгөөд би хөхний даруулга зүүгээгүй болон илүү даруухан үс засалт, нүүр будалт хийгээгүйдээ харамсаж байна. Тэгвэл би яг хүссэнээрээ панк харагдах байсан болов уу” гэжээ.

Гвинет Пэлтроугийн хачирхалтай даашинз

5 Энн Хэтэуэйгийн торгон ягаан даашинз

2013 онд Энн Хэтэуэй "Les misérables" кинонд дүр бүтээснээр “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагналыг хүртсэн байна. Ийнхүү шагнал гардуулах ёслолын үеэр тэр “Prada”-ийн ягаан даашинзыг сонгосон аж. Даашинзны дээд хэсэг нь жүжигчин бүсгүйн хөхийг ихээр тодотгож байсан бөгөөд цахим сүлжээнд түүний хөхтэй холбоотой хошигнол, элэглэл маш ихээр гарах болжээ.

Тэрээр шагнал гардуулах ёслол болохын 2 цагийн өмнө л уг даашинзыг сонгосон гэнэ. Энн "Valentino"-ийн даашинзыг өмсөхийг хүсэж байсан ч улаан хивсний ёслол дээр өөр нэгэн түүнтэй төстэй даашинз өмсөнө гэдгийг мэдсэн учир сонголтоо өөрчилсөн байна.

Энн Хэтэуэйгийн торгон ягаан даашинз

6 Рианнагийн торон даашинз

"CFDA Fashion Awards 2014" наадмын “Загварын хатан хаан” шагналыг хүртэхээр болсон Рианнад америкийн дизайнер Адам Селман flapper загвар бүхий 230 мянган сваровски шигтгээтэй торон даашинзыг урлаж өгсөн байна. Үүнээс гадна шигтгээтэй урт бээлий, цайвар ягаан нэхий, Manolo Blahnik-ийн төмөр гутал болон Jacob & Co. и Paul Morelli-ийн гоёл чимэглэлийг зүүжээ.

Адам Селманы хэлж байгаагаар уг даашинзыг урлахад 20 гаруй хүн өдөр шөнөгүй ажилласан гэнэ.

Рианнагийн торон даашинз

7 Жемма Чаны хөвсгөр даашинз

Улаан хивсний ёслолд оролцох үедээ алдартнууд өөрт эвтэйхэн, тухтай байдлыг мартаж, хамгийн тансаг гэсэн бүхнийг хайдаг билээ. 2019 оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үеэр бүсгүй Valentino Haute Couture-ийн өндөр ах, урт хормойтой даашинз болон Bvlgari-ийн гоёл чимэглэлийг сонгосон аж.

“Entertainment Tonight” сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр: “Халаасанд нь жигнэмэг нуух боломжтой байсан учир энэ даашинзыг сонгосон. “Оскар” гардуулах ёслолын үеэр биднийг хооллодоггүй шүү дээ” гэж хэлжээ.

Жемма Чаны хөвсгөр даашинз

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()