Хотод орж ирээд л шууд таны нүдэнд зарлалын самбарууд тусна. Өнгө үзэмжээ анхаардаггүй юм аа гэхэд ядаж л жолоочдыг сатааруулах зүйл тавихгүй байгаасай.
Хотын төв одоог хүртэл намхан барилгуудтай хэвээр л...
Маш олон асуудлууд ар араасаа. Хот түүхээ, үнэ цэнээ алдаж байна.
Шинэ Улаан-Үдийн төрх
Барилгын гадна талын үзэмж ерөнхийдөө иймэрхүү.
Хаа сайгүй ямар ч хэрэггүй танилцуулгууд. 90% нь шаардлагагүй мэдээлэл.
Хот тоос шороогоор дүүрэн.
Алхахаар шийдсэн хүмүүс тухгүй байх нь лав.
Гүүрэн дээр зогсоол байрлуулжээ.
Нийтийн тээврийн зогсоол гээд бод доо.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ч бодолцож үзэлгүй барьсан нүхэн гарцнууд.
Хамгийн гол нь хот төлөвлөгчид энэ хотод амьдардаггүй.
Энэ бүх уулзварууд машинуудад ашигтай ч, явган зорчигчдод хэцүү.
Хогийн сав
Иргэд өөрсдөө л хотоо өөд нь татахыг оролдоно.
Уламжлалаа дээдлэхийг хичээнэ.
Мөнгөгүй мэт боловч, хамгийн хэрэгцээгүй зүйлүүдэд үрэх мөнгө олдож л таараа.
1 давхруудыг үйлчилгээний төвүүд болгосноор хаа сайгүй л шаттай болсон.
Машин зогсоол
Төв гудамж
Ингэж машинаа байршуулсан хүмүүсийг торгож байвал ядаж хотоо цэвэрлэх мөнгөтэй болно доо.
30-аад онд баригдсан түрээсийн байрнууд.
Шинээр баригдсан орон сууцнууд. Манай нийслэлээс төдийлөн ялгарахгүй.
Арай л замбараагүй.
Явган хүн алхах зай алга аа.
Орчны тохижилт 0.
Тоглоомын талбай
Хаа сайгүй л гражнууд.
Өөрийн дураар граж барих нь хууль бус байлтай.
Хэтэрхий их сул шороотой болохоор хүрзээр цэвэрлэгээ хийнэ.
Бидэнд танил төрх. Дуртай газраа л хашаа татна.
Сүйрлийн гэмээр тоглоомын талбай.
Оросын хамгийн ядуу хотын жишгээр гудамж талбай нь юу ч үгүй.
Дахиад л хашаа.
Хамгийн тухгүй сандал барих тэмцээн болжээ дээ.
Зүүн талд юу байгааг хэн ч үл мэднэ.