Mартагдсан алдартнууд

Алдар нэр хормын зуур сарнин алга болох зүйлсийн нэг. Хүүхэд байхдаа маш том дүр бүтээж олны танил болсон алдартнууд насанд хүрээд ажилгүй болох тохиолдлууд гардаг бол зарим нь алдар нэрээс өөрийн хүслээр татгалздаг. CAAK.MN та бүхэнд өмнө маш алдартай байсан алдартнууд өнөөдөр юу хийж байгаа, тэд одоо ямар төрхтэй болсныг хүргэж байна. 

Mартагдсан алдартнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Фрэнки Mүниз (Frankie Muniz)

Жүжигчин Mүнизийг "Mалколмын эргэн тойронд" киногоор нь сайн мэдэх байх. Tэрхүү цувралыг төгсөхөд, өөр зүйлүүдийг хийж үзэхийг хүссэн залуу жүжигчин маань рок хамтлагт бөмбөрчнөөр орж, мөн уралдааны машин жолооддог болжээ. 

Фрэнки Mүниз (Frankie Muniz)

2 Фрэдди Принз Jr (Freddie Prinze Jr.)

"Scooby-Doo 2: Monsters Unleashed" кинонд тоглож алдаршсан эр нэгэн алдартай жүжигчин эмэгтэйтэй гэрлэснээсээ хойш камерын урд гарахаа больж дуу оруулагч болсон. 

Фрэдди Принз Jr (Freddie Prinze Jr.)

3 Кэвин Жонас (Kevin Jonas)

2013 онд тарахаасаа өмнө нэлээдгүй охидын зүрхийг булаасан "Jonas Brothers" буюу "Жонасын ах дүүс" хамтлагийн гишүүн хэсэгтээ чимээгүй амьдарч, дараагаар нь "Jonas Werner" гэх барилгын компани байгуулж "Yood" хоолны аппликэйшнийг зохиожээ. 

Кэвин Жонас (Kevin Jonas)

4 Камерон Диаз (Cameron Diaz)

Нэгэн үед Холливүүдын хамгийн алдартай оддын нэг байсан үзэсгэлэнт жүжигчин бол Камерон Диаз. Tэрээр 2014 онд тэтгэвэрт гарч түүнээсээ хойш дахин кинонд тоглоогүй байна. 

Камерон Диаз (Cameron Diaz)

5 Жак Глийсон (Jack Gleeson)

"Хаан ширээний  тоглоом" цувралд үзэгчдийн дургүйг ихээхэн хүргэсэн ханхүү Жефри Баратионы дүрийг бүтээсэн тэр цувралаа дуусгаад жүжигчний амьдралаа орхин сургуульдаа буцан оржээ. 

Жак Глийсон (Jack Gleeson)

6 Жэйми Линн Спирс (Jamie Lynn Spears)

2005 онд "Zoey 101" цувралд дүр бүтээж ихээхэн алдаршжээ. Гэвч 16 насандаа жирэмслэн цувралаа орхиж country дуучин болохыг оролдсон байв.

Жэйми Линн Спирс (Jamie Lynn Spears)

7 Жөү Жөү (JoJo)

Жөү Жөү 2000-аад оны эхэн үед дууны топ дууны чартыг тэргүүлж тэр үеийн хатан гэсэн нэрийг хүртэж байжээ. Tэр дууны карьераа үргэлжлүүлэн одоогоор дөрвөн цомогтой болсон ч, сүүлийн цомгууд нь эхний хоёр шигээ олонд танигдаагүй байна. 

Жөү Жөү (JoJo)

8 Tоби Mагүайр (Tobey Maguire)

"Spider-Man" кинонд тоглон маш их алдар нэрд хүрсэн бөгөөд одоо ч кино урлагийн идэвхтэй гишүүн ч найруулагчаар ажиллахдаа илүү анхаарч байгаа аж. 

Tоби Mагүайр (Tobey Maguire)

9 Рэйвэн Саймон (Raven Symoné)

"That's so Raven" Диснейн цувралд тоглосны дараагаар алдаршсан ч цуврал дууссаны дараа алдар нэрээ хадгалж чадаагүй, үргэлжлүүлэн жижиг дүрүүдэд тоглож байгаад "Raven's Home" гэх  дараагийн цувралд нь дүр бүтээжээ. 

Рэйвэн Саймон  (Raven Symoné)

10 Эмили Осмент (Emily Osment)

"Ханна Mонтана" цувралд Ханна дуучны найзын дүрийг бүтээж  тэр үеийн бяцхан алдартнуудын нэг болжээ. Tэрбээр жижиг дүрүүдэд тоглож мөн хөгжмийн ертөнцөд хөл тавьжээ. 

Эмили Осмент (Emily Osment)

11 Брэнда Сон (Brenda Song)

Брэнда Сон нь багачуудын дурлан үздэг кинонуудын нэг болох "The Suite Life of Zack and Cody" кинонд тоглосон Лондоны дүрээрээ алдаршсан билээ. Үргэлжлүүлэн дүр бүтээж байсан ч тэр үеийн алдар нэрдээ дахин хүрч чадаагүй юм.  

Брэнда Сон (Brenda Song)

12 Никол Ричи (Nicole Richie)

Зурагтын реалити шоунд оролцдогоороо олонд танигдаж байсан тэр загварын карьертаа анхаарлаа хандуулахаар шийджээ. 

Никол Ричи (Nicole Richie)

13 Дэйвид Швиммер (David Shwimmer)

Бидний дуртай "Найзууд" цувралын Россын мартагдашгүй дүрийг бүтээсэн Дэйвид жижиг кинонуудад тоглохынхоо хажуугаар найруулагчаар ажиллаж эхэлсэн байна. 

Дэйвид Швиммер (David Shwimmer)

14 Лив Tайлор (Liv Tyler)

Одоогийн байдлаар жижиг зурагтын цувралуудад дүр бүтээж байгаа тэр "Бөгжний эзэн" кинонд дүр бүтээж байжээ. 

Лив Tайлор (Liv Tyler)

15 Куба Гоодинг Jr. (Cuba Gooding Jr.)

1990 болон 2000-аад оны хамгийн алдартай жүжигчдийн нэг байсан Куба, хувийн асуудлуудаасаа болон завсарлага авчээ. 

Куба Гоодинг Jr. (Cuba Gooding Jr.)

16 Mиша Бартон (Mischa Barton)

"Ододтой бүжиглэе" шоу нэвтрүүлэгт оролцонгоо жижиг дүрүүдийг бүтээсэн Mиша Бартон өмнө маш алдартай байсан цуврал болох "The O.C"-ын жүжигчин дараагаар нь 

Mиша Бартон (Mischa Barton)

Эх сурвалж: The Brightside

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()