Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Алагхан үр минь ээ, чи минь яасан ч хөөрхөн юм бэ. Хэвлийгээс минь унаж, хорвоо дэлхийд ирснээ зарлан часхийн уйлахад нь л эх хүний л мэдэрч чадах, үгээр хэлэмгүй тэр их хайрыг мэдэрч билээ. Амьсгалаар минь амьсгалж, биеэс минь биеэ бүтээн, хэвлий дотор минь томорсоор, нэг л өдөр хүйсний минь цаанаас хөнгөхөөн өшиглөж, “Би байна шүү” хэмээн тунхагласан. Тэгэхэд л ээж нь энэ хорвоод яах гэж ирснээ, юуны төлөө амьдрахаа ойлгосон юм.
Нэг мэдэхэд өглөө, нэг мэдэхэд шөнө болж заримдаа тэр өдөр яаж өнгөрснийг ч үл анзаарч, цаг хугацаа нисэх мэт хөвөрсөөр үр минь мэндлээд 6 сар болжээ. Бяцхан үр минь өдөр, цаг, минутаар өссөөр, толгойгоо даан суудаг болж, гангар гунгар шулганадаг болжээ. Ээж нь ч нэг үеэ бодоход бас ч гэж учраа олохтойгоо болж, “ээж хүний ажил”-д дадаж эхэллээ. Ээж хүний ажил их ч яаж ч завгүй, ядарч байсан хүүхэдтэй шүү дээ гэж бодоход л хүч орох шиг, ээж болохоосоо өмнөх залуу охин байснаасаа ч илүү их ажил амжуулмаар, хийж бүтээмээр эрч хүчтэй болчих юм. Сүүлийн үед нөхөртэйгээ хүүхдийнхээ ирээдүйн тухай ч ярьж, төсөөлөн хөөрөлддөг боллоо.
Юуны түрүүнд эрүүл саруул, тэгээд хамгийн гол нь зөв хандлагатай зөв хүн болгон хүмүүжүүлэхэд явах сайн зүг өөрөө тодорно доо гэж бид хоёр биендээ хэлнэ. Цаашлаад эрдэм мэдлэгтэй, боловсролтой хүн болоосой гэж хүсэх нь эцэг эх болсон хүн бүрийн бодол биз ээ. Энэ мэт олон сэдэв ярилцаж, нэг мэдэхэд л хаяанд ирсэн байх сургууль цэцэрлэгийнх нь тухай хүртэл ярилцаад авлаа. Гэр бүлээ төлөвлөх нь гарч болох олон эрсдэлээс сэргийлж, цаг нь ирэхэд бэлэн байж, санаа сэтгэл тайван байхад тусалдаг билээ. Ингээд ярианы эцэст хамгийн эхэнд хийх алхам нь хүүгийнхээ ирээдүйд зориулж одооноос хадгаламж нээх хэрэгтэй юм байна гэдэг дээр аав бид хоёр нь санал нийлсэн юм.
Удахгүй хүүхдийн баяр болох гэж байна. Миний хүүгийн анхны хүүхдийн баяр. Хүүхдэдээ хадгаламж нээж хүүхдийн баярын бэлэг болгохоор шийдэцгээв. Ингээд банкнуудын вебсайтуудаар хүүхдэд зориулсан хадгаламжийн тухай сонирхон судалж үзлээ. Банк бүрт хүүхдийн хадгаламж байх ажээ. Гэхдээ олгох хүүний хувьд хоорондоо тийм ч ялгаатай биш юм. Харин Голомт банк хүүхдийн баярыг угтаад Алтантүлхүүр хүүхдийн хадгаламжиндаа урамшуулал зарласан нь бидэнд яг тохирсон бэлэг боллоо. 0-10 насны хүүхэд Алтантүлхүүр хадгаламж нээлгэх юм уу, хадгаламжиндаа 20,000₮ дээш орлого хийвэл хүүхдийн баярын давхар бэлэгтэй гэнэ. Харин арай том хүүхдүүд буюу 10-18 насныханд хүүхдийн баярын бэлгээс гадна The Color Card үнэгүй бэлэглэх юм байна. The Color Card нь хүүхэд залууст зориулсан, олон газраар хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой карт гэнэ.
Сонирхуулахад, хүүхдээ төрөөд удаагүй байхад нь ч нэр дээр нь хадгаламж нээлгэх боломжтой байдгийг сая л мэдэж авсан. Тэгэхээр одоо 6 сартайдаа ч хүү минь хадгаламжтай болж болох нь ээ. Жилийн 13,3 хувийн хүүтэй гэхээр сар бүр 100,000₮ хадгалахад л 18 нас хүрэхэд нь хэдийнэ 30 орчим сая төгрөг бүрдсэн байх юм байна.
Зөв зүйлийг зөв цагт нь хийж байгаад нь Голомт банканд талархмаар санагдлаа. Хүүгийнхээ ирээдүйд зориулж эртнээс хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргасандаа бид ч үнэхээр баяр жаргалтай болж, сэтгэл дүүрсэн мэдрэмжтэй болов. Магадгүй хожим дурсахад хүүхдийнхээ төлөө хийсэн хамгийн эхний бөгөөд хамгийн зөв шийдвэр энэ байж ч мэдэх юм. Гэр бүлийн аяллынхаа нэгээхэн хэсгээс энд хуваалцан бичлээ.
Хүүхэд бүрийн ирээдүй гэрэлтэй, гэр бүл бүр хайраар дүүрэн байг ээ.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.