Дэлхийн хүн бүр хэзээ нэгэн цагт коронавирус тусах уу?

Дэлхий нийтээр коронавирусын эсрэг вакцин гарах өдрийг хүлээж айдас дунд амьдарч, хөл хорио дуусахыг хүлээж байхад АНУ-д ''Коронавирус үдэшлэг'' буюу хурдан тусаад, эдгээд, коронавирусын эсрэг дархлаа сууна хэмээн мөрөөдсөн хүмүүсийн тэнэглэл газар авах болжээ. 

Дэлхийн хүн бүр хэзээ нэгэн цагт коронавирус тусах уу?

Уг асуудалтай холбоотойгоор Жорж Mэйсон Их Сургуулийн профессор Анча Баранова ийн өгүүлжээ. ''Коронавирус тусч дархлаа үүсгэх гэж оролдолгүй, болгоомжтой байх хэрэгтэй. Ковид- 19-ийг сүүлд тусах тусмаа хөнгөн байдлаар аюул багатай өнгөрнө.''

"Цар тахал дөнгөж гарах үед тухайн вирусийн талаар бага мэдээлэлтэй байдаг учир авах арга хэмжээн төрөл ч хязгаарлагдмал байдаг. Жишээ нь одоогийн байдлаар энэхүү вирус нь цусны бүлэгнэлтийн системд нөлөөлж нөжил үүсгэж байгаа учир үүний эсрэг эмчилгээ хийж байгаа. Удахгүй энэ асуудлын талаар илүү их мэдээлэлтэй болох байх" гэж нэмж хэлжээ. 

Цаг хугацаа өнгөрөх тусам вирусийн хүч багасаж байгаа тул шинж тэмдэггүй өвчтөнүүд өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Иймд одоо ''Коронавирус үдэшлэг'' хийж туссаны оронд зургаан сар аль эсвэл нэг жилийн дараа илүү хөнгөн тусна гэдгийг та харж байгаа байх. 

Удах тусам халдвар ихсэх ч шинж тэмдгүүд багасна гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Хүн бүр өвчнийг хүнд хэлбэрээр тусахгүй ч илүү олон хүн энэхүү вирусийн халдварыг авна. Ялангуяа хууч өвчтэй ахмад настнууд дархлаа нь суларсан байдаг учир зайлшгүй анхаарах хэрэгтэй. 

Нөгөө талаас эрдэмтэд шинж тэмдэг бага илэрсэн өвчтнүүдэд вирусын эсрэг дархлаа тогтлоо ч тэр нь тогтвортой дархлааны системийг үүсгэж чадахгүй байж магадгүй хэмээн үзэж байгаа юм байна. 

Эх сурвалж: Big Picture

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()