Өөрийгөө нохой гэж боддог хонины хөгжилтэй түүх

Цахим ертөнцийг байлдан дагуулаад буй өөрийгөө нохой мэтээр бодож авирладаг өхөөрдөм хөөрхөн Чопси хонийг танилцуулж байна. Нохой сургагч Шобан бүсгүй өөрийн нохдыг фермийн амьтдад ''ээлтэй'' болгохын тулд төрөөд дөнгөж 14 хоносон нэгэн хургыг худалдаж авчээ. Ингээд хэдэн долоо хоног өнгөрч, хонийг нохдодоо дасгаж сургасны дараа хургыг сүрэгт нь буцаагаад аваачиж өгсөн ч хурга сүрэгтээ дассангүйд эзэн нь буцааж авч нохдын адилаар өсгөжээ.

Өөрийгөө нохой гэж боддог хонины хөгжилтэй түүх

Өдгөө 11 сартай Чопси хонь яг л нохой шиг зан авиртай болсон бөгөөд бусад ноходтойгоо хамт гадуур салхилдаг, хамт тоглодог тэр бүү хэл  нэрийг нь дуудахаар гүйж ирдэг болсон гэнэ. 

Чопсигийн хажууд найз нохой нь байна

Сондгой нэгийг нь олоорой!

Сондгой нэгийг нь олоорой!

Хальт харахад бүгд нохой гэж харагдах ч сайн харвал Чопси хонь голд нь байна.

Эзэнтэйгээ Их Британы Бамптон хотод амьдардаг

Эзэнтэйгээ Их Британы Бамптон хотод амьдардаг

Шобан хониныхоо талаар ийн хэлжээ:

"Чопси ноходтой тоглон гүйж, мөн өөрийг нь дуудахад гүйгээд ирдэг. Tэр нохой харж, өнгөрөх болгондоо бусад нохдын адилаар өөдөөс нь хуцдаг".

Хэн ч дахиж хонь руу дайрахгүй боллоо!

''Бусад нохой тэжээгчид Чопсиг салхилуулж яваа намайг хараад үргэлж гайхширдаг. Би Чопсид нохдын үзүүлдэг зарим үзүүлбэрийг зааж сургасан. Тэр үсэрч , хойд хоёр хөл дээрээ явж, бөхийж мэндчилж бас инээж чадна. Би өмнө нь хонинуудыг ийм ухаантай гэж бодож байсангүй, дутуугаар үнэлж явжээ.''

"Mай" гэхийн оронд "хов хов" гэдэг өөртөө итгэлтэй хонь

Бусад морьд болон пони нар ч бас өөрсдийгөө нохой гэж боддог болов уу?

Tэдний удирдагч нь Чопси нэртэй "нохой"

Эх сурвалж: Daily Mail

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()