Daily Mail-ын мэдээллээр бол Зао овогтой бүсгүй жилийн өмнө найз залуудаа хаягдсан байна. Бүсгүй найз залуугийнхаа өөр эмэгтэйтэй ярьж байгааг нь мэдээд сэтгэл нь ихээр шархалжээ. Тэрээр найзуудаасаа хуучин найз залуу нь огтхон ч шаналж хэцүү байдалд ороогүй болохыг нь мэдээд тун хорон аргаар өшөө авах арга бодож олжээ.
Хуучин найз залуугаа уйлуулахын тулд бүсгүй 1 тонн улаан сонгино хаалганых нь урд хүргүүлсэн байна.
Тэрээр хүргэлтийн ажилтанд хаягны эзэнтэй холбоо барихгүйгээр хаалган дээр нь сонгиноо аваачиж задлахыг даалгасан бөгөөд хүргэлтийн ажилтан энэхүү ажлаа дуусгахын тулд 4 цагийг зарцуулсан байна.
Бүсгүй “Надад мөнгө бий. Харин би түүнд нулимсны амтыг мэдрүүлмээр байна.” гэжээ
Өмнөх найз бүсгүйгээсээ ийм өшөө авалт хүлээн авсан залуу Shandong Net-д ярилцлага өгөхдөө найз бүсгүйнхээ хэтийдсэн авираас нь болоод салсан гэж учирласан байна. “Тэр сэтгэл хөдлөл хэт ихтэй байсан. Тэр хүн болгонд намайг салахдаа дусал ч нулимс унагаагүй гэж ярьж байна. Би зүгээр л уйлаагүйнхээ төлөө муу хүн болж байгаа хэрэг үү?”
Түүний илгээсэн цаасан дээр “Би 3 хоногийн турш уйлсан, одоо чиний ээлж” гэсэн байна.
Хөршийнх нь эмэгтэйд энэхүү өшөө авалт таалагдаагүй гэнэ. “Түүний найз залуу нь уйлсан эсэхийг би мэдэхгүй ч би уйлсан! Манай хотхон даяар сонгино ханхалж байсан.” гэж хөрш нь хэлжээ.
Гэхдээ залуу нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж сонгиныг нь 1000 юань (ойролцоогоор 400,000 төгрөг)-өөр эргүүлэн заржээ. Гэхдээ үнэр нь тийм амархан арилаагүй гэнэ шүү. Магадгүй зүгээр уйлах нь илүү хялбар байх байсан болов уу?
Эх сурвалж: Daily Mail
Цочирдсон хөршүүд