Цар тахлаас болж Тайландын амьтны хүрээлэнгийн заанууд байгальдаа эргэн очжээ

Хэдийгээр коронавирус хүн төрөлхтний амьдралд их хэмжээний бэрхшээл авчирч байгаа ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр үүнтэй холбоотой эерэг мэдээлэл цөөнгүй гарч байна. Жишээлбэл: коронавирус, карантинтай холбоотойгоор Энэтхэг болон Италийн экологийн нөхцөл байдал эрс дээшилсэн гэдгийг хүн бүр мэднэ.

Цар тахлаас болж Тайландын амьтны хүрээлэнгийн заанууд байгальдаа эргэн очжээ

Тэгвэл энэ удаад Тайландын амьтны хүрээлэнгийн эзэд заануудыг байгальд нь буцаан тавьж эхэлсэн байна. Учир нь коронавирус гарснаар амьтны хүрээлэн ажиллахаа больж, үйлчлүүлэгчгүй болсноор заануудыг хооллох хүнс тэжээлийн дутагдалд орох болсон гэнэ. 

Тайландын Чиангмай хотын заануудыг байгальд тавьж байна.

Энэхүү хотод 2 сарын турш жуулчид, аялагчид байхгүй байгаа учир амьтны хүрээлэнгийн эзэд ямар ч орлогогүй байгаа гэнэ.

Жуулчид байхгүй бол орлого, ашиг гэж үгүй. Гэтэл заанууд өдөрт 300кг өвс болон хүнсний ногоо иддэг аж. Амьтан хамгаалагчдын хийсэн судалгаанаас харахад Тайландад 2000 орчим заан өлсгөлөнгөөс болж амиа алдах магадлалтай байгаа гэнэ.

Нэгэн жижиг жуулчны хүрээлэнгийн захирал Садуди Серичеви коронавирус дарагдахыг хүлээж,  амьтдыг өлсгөлөн байлгахыг хүсээгүй бөгөөд амьтдыг байгальд нь тавих хэрэгтэй гэсэн уриалгыг дэвшүүлж, түүний уриалгыг бусад 4 амьтны хүрээлэнгийн эзэд дэмжсэн байна. 

Зааныг хамгаалах сангийнхан амьтныг тээвэрлэх ажлыг хариуцжээ

Амьтдыг тээврийн хэрэгслээр тээвэрлэх нь хэт өндөр зардалтай учир заан хамгаалах сангийн төлөөлөгчид амьдыг хөтөлж Май Чай тосгон хүртэл явган алхах хэрэгтэй болжээ. Зааны дундаж хурд хүний алхалтын хурдтай харьцуулахад 7 км\цаг байх аж.

Тээвэрлэлт хэт үнэтэй учир амьтад 150 км замыг туулах хэрэгтэй

"Эдгээр заанууд 20 жилийн турш хориотой, зөвхөн жуулчдыг зугаацуулах зорилготой амьдарч байсан юм.  Тиймээс тэд одоо аз жаргалтай болж, тосгоны ойролцоох голын эрэг рүү гүйж, хүүхдүүдтэй тоглож байна. Мөн тэд аз жаргалтай байгаагаа илэрхийлсэн дуу авиа хүртэл гаргаж байгаа."

Хүмүүсийн хэлж байгаагаар заанууд их аз жаргалтай байгаа гэнэ

Садуди Серичеви  өөр хэд хэдэн амьтны хүрээлэнг энэхүү ажиллагаанд хамрагдахыг ятгаж чадсан байна. Учир нь бүх газар л эдийн засгийн хямрал нүүрлэж байгаа шүү дээ.

Зааныг зэрлэг байгальд тавих аялал 4 сард эхэлсэн бөгөөд 100 орчим заан гэртээ очих нь ээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()