Далайн эрэг дээр гарч ирсэн хачирхалтай зүйлс

Далайгаас амьдрал үүссэн болохоор тэнд бидний хэлж мэдэхгүй олон зүйлс хадгалагдаж байдаг. Гэхдээ зарим үед уг газраас үнэхээр хүмүүсийн гайхшралыг төрүүлэм зүйлс гарч ирдэг юм. Энэ үүднээс та бүхэнд далайгаас гарч ирсэн хамгийн хачирхалтай зүйлсийн талаар хүргэж байна. 

Далайн эрэг дээр гарч ирсэн хачирхалтай зүйлс

1 Гарфилд утас

Францын Британи муж дахь далайн эрэг дээр 30 жилийн турш Гарфилд муурыг дуурайлган хийсэн утас гарч ирсээр байжээ. Харин 2019 онд сайн дурын хүмүүс далайн эргийн ойролцоох агуйгаас тус утсаар дүүрэн хаягдсан чингэлэг байсныг илрүүлсэн байна. 

Гарфилд утас

2 Lego

1997 онд асар том давалгаа ачааны хөлөг онгоц дээр байсан 5 сая ширхэг Lego тоглоомыг далай руу авч орсон байна. Tokio Express хэмээх тус хөлгийн ахмад тийм давалгаа 10 жилд нэг л тохиолддог хэмээн мэдэгдэж байжээ. Өнөөг хүртэл Английн Корнуол мужийн эрэг дээр Lego тоглоом гарч ирсээр байдаг гэнэ. 

Lego

3 Хайрын захидал

2012 онд АНУ Сэнди хар салхинд цохиулсаны дараа Кэтлин Чени далайн эрэг дээр явж байгаад 57 ширхэг захидал олсон байна. Тус захидлууд нь Дэлхийн 2-р дайны үед бичигдсэн бөгөөд бүгдийг нь Линн хэмээх залуу Дот хэмээх бүсгүй рүү бичсэн байжээ. Кэтлин тус захидлуудыг дээрх хосын үр хүүхдүүдэд хүргэж өгөх шийдвэр гаргасан байна. 

Хайрын захидал

4 Цацраг идэвхт ачаа

2019 онд Оросын жижиг тосгоны ойролцоогоос 2 чингэлэг бүхий цацраг идэвхт ачаа олджээ. Дээрх чингэлгүүд нь өмнөх өдөр нь Оросын цэргүүдэд тохиолдсон осолтой холбоотой байж магадгүй юм. Чингэлгийн гадна талаас үзэхэд цацраг туяа энгийн үеийнхээс 38 дахин их байсан бөгөөд дотор нь түүнээс  ч илүү байх магадлалтай аж. 

Цацраг идэвхт ачаа

5 Велелла Велелла

Нэгэн өглөө АНУ-ын баруун эрэг дээр хэдэн тэрбум ийм амьтад гарч ирсэн байжээ. Эдгээр цэнхэр далайн залхаг мэт амьтныг Велелла Велелла буюу "салхины далайчид" хэмээн нэрлэдэг байна. Тэд далайн урсгалыг даган хөвж амьдардаг боловч салхи өөрчлөгдөх үед 3-6 жилийн давтамжтайгаар ийм олноороо далайн эрэг дээр гарч ирдэг байна. 

Велелла Велелла

6 Харь гаригийн амьтан

2017 онд Харви хар салхины дараа Техасын далайн эрэг гарч ирсэн ийм хачирхалтай амьтны зургийг нэгэн бүсгүй твиттер хуудсандаа тавьжээ. Хүн бүр энэ яг юу болох талаар маргасан ч мэргэжилтнүүд түүнийг нүд нь хатсан нэгэн төрлийн могой загас хэмээн үзсэн гэнэ. 

Харь гаригийн амьтан

7 Харли Дэвидсон

Японы 2011 оны газар хөдлөлтийн дараа 6400 км-ын цаадах Канадын далайн эрэг дээр Япон Харли Дэвидсон гарч ирсэн байна. Энэхүү мотоцикл нь Икүо Иокояама хэмээх хүнийх болох нь тогтоогдсон бөгөөд тэрбээр газар хөдлөлтөд өөрийн байшин болоод гэр бүлийн гишүүдээ алдсан нэгэн байжээ. Харли Дэвидсон компанийн зүгээс мотоциклийг засч өгөхийг хүссэн ч Икүо татгалзаад оронд нь музейд байршуулахыг хүссэн юм. 

Харли Дэвидсон

8 Элсэн хөдөлгүүр

Нидерландын хйимэл далайн эрэг дээр хэдэн зуун эртний олдвор гарч ирсэн байна. "Элсэн хөдөлгүүр" хэмээх эртний элсийг далайн гүнээс гаргаж ирэх замаар хиймэл далайн эрэг байгуулах явцад 500 гаруй эртний олдвор газар доороос гарч ирсэн нь энэ байжээ. Тэдгээр зүйлс дунд арслан зааны шүд, неандерталчуудын хэрэгсэл, хүний шарил зэрэг байсан байна. 

Элсэн хөдөлгүүр

9 Цасан бөмбөг

Сибирийн далай эрэг дээр хэдэн мянган цасан бөмбөг гэнэт гарч иржээ. 34 кг хүртэлх жинтэй эдгээр бөмбөгнүүд 17 км урт далайн эргийг бүрхсэн байжээ. Эдгээрийг хүчтэй салхинаас болж үүссэн хэмээн эрдэмтэд үзсэн байна. 

Цасан бөмбөг

10 Шумбагч онгоц

1919 онд Германы шумбагч онгоц Английн далайн эрэг дээр гарч иржээ. 81 м-ийн урттай тус шумбагчийг задлахаар далайгаас гаргасан байсан ч хүчтэй шуурганаас болоод алдагдаж хөвсөөр Англид хүрсэн нь энэ юм. Нутгийн 2 эр шумбагчаар хүмүүсийг аялуулж байгаад нас барсан байна. Учир нь тэд шумбагчийн зай хураагуураас алдагдсан хлорт хордсон байжээ. 

Шумбагч онгоц

11 Хөлгүй эр

Канадын Нова Скотиа муж дахь жижиг хотын ойролцоох далайн эрэг дээрээс нэгэн хөлгүй эр олджээ. Түүнийг Нова Скотиагийн Жером хэмээн нэрлэсэн бөгөөд тэрбээр жижиг алдартай нэгэн болоод нас барах хүртлээ амьдарсан юм. Тэрбээр үг цөөтэй нэгэн байсан бөгөөд өөрийгөө Италийн Тристэ хэмээх хотоос ирсэн гэж хэлсэн байна. Түүний хөлийг хөлдөж үхжсэн учраас тайрсан гэж нутгийн албан ёсны тэмдэглэлд бичиж үлдээжээ. 

Хөлгүй эр

12 Харь гаригийн бүсгүй

Японы 19-р зууны үеийн нэгэн домогт хачин хөлөг унасан үл мэдэгдэх бүсгүй далайн эрэг дээрээс олдсон байдаг. Уцуро Бүнэ хэмээн нэрлэсэн тэрхүү бүсгүй улаан үстэй бөгөөд японоор ярьдаггүй, нэг үл мэдэгдэх хайрцаг өөртэйгөө авч явдаг байсан гэнэ. Нутгийхантай ярилцаж чадахгүй байсаар тэрхүү бүсгүй хөлөгтөө суугаад буцаад явсан байна. 

Харь гаригийн бүсгүй

13 Хагас тонн хар тамхи

2001 онд Португалийн Сао Мигел хэмээх арал дээр хагас тонн кокайн гарч ирснээр тус газрын амьдралыг бүр мөсөн өөрчилжээ. Хууль бус наймаачдын үлдээсэн асар их хэмжээний хар тамхийг нутгийн иргэд өргөнөөр ашиглах болсон бөгөөд зарим нь бүр кофендоо элсэн чихэрний оронд кокайн хийж хэрэглэх болсон гэдэг. Үүнээс болоод тус газарт донтолт нэмэгдэн хар тамхины том зах зээл үүссэн байна. 

Хагас тонн хар тамхи

14 Хөвдөг нугас

1990-ээд оны үед үйлдвэрлэгдсэн хөвдөг нугасан тоглоом дэлхийн өнцөг булан бүр дэх далайн эрэг дээр үзэгдэнэ. Асар их хэмжээний хөвдөг нугас 1990-ээд оны үед далайд хаягдсан учраас Хавайн арлаас Хойд туйлд хүртэл гарч ирсэн байна. 

Хөвдөг нугас

15 Тариур

1980-аад оны үед АНУ-ын Нью Жерси мужийн далайн эрэг дээр тариурнууд асар ихээр гарч ирсэн байдаг. Нью-Йоркын эмнэлгийн хаягдал агуулж байсан хогийн цэг Атлантыг далай руу орсноос болоод ийм байдал үүсчээ. Үүнээс болоод АНУ-ын зүүн эргийн далайн эргүүд хаагдаж, Нью Жерси муж жуучлалаас олох 1 тэрбум ам.доллар алдсан байна. 

Тариур

16 Үсэрхэг мангас

"Агаарын шидтэн Аанг" хүүхэлдэйн дээр гардаг Аппагийн цогцос гэмээр аварга том, үс шиг цагаан зүйлээр бүрхэгдсэн зүйл Филиппиний нэгэн арлын эрэг дээр газар хөдлөлтийн дараа гарч иржээ. Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр энэ нь хачирхалтай байдлаар ялзарсан "дугонг" хэмээх далайн гахайн нэгэн төрлийн амьтны цогцос байх магадлалтай аж.

Үсэрхэг мангас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()