Эмч нар цар тахлын энэ хэцүү үед оюуны болон биеийн тэсвэр тэвчээрээ бүгдийг зориулах шаардлагатай байгаа билээ. Тийм ч учраас "Nike" бренд "Good360" ашгийн бус байгууллагатай хамтран Америк болон Европт байгаа эмч нар 140000 гаруй гутал, нэмэлт хэрэгслүүдийг хандивлажээ.
Чикаго, Лос Анжелес, Мемфис, Нью Йорк хотуудад байх эмнэлэгт 30000 хос "Nike Air Zoom Pulse" пүүзийг өгсөн бол Парис, Лондон, Барселона, Берлин, Милан зэрэг Европын хотуудаар 2500 хосыг хандивлажээ.
Загварыг 2019 оны 11-р сард гаргасан бөгөөд өмсөж тайлахад мөн цэвэрлэхэд хялбар, хөлөнд тухтай байхаар зохиосон ажээ. Яг таарсан, зөөлөн загвар нь хурдан хөдлөхөд мөн тусалдаг байна. "Good360" мөн хөл бөмбөгийн оймсыг Лос Анжелес болон Нью Йорк хотын эмнэлгийн ажилчдад тараахаар болжээ.
Орегон мужийн Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургуульд ажилладаг мэдээ алдуулалтын эмч Мико Эномото "Инженер болон дизайнеруудтай ийм маягаар хамтарч ажиллана гэж би хэзээ ч төсөөлөхгүй байсан" гээд "Миний хамтран ажиллагчид болон надаар туршуулахаар загварыг авчирсан нь үнэхээр гайхалтай байсан. Маш их эрч хүчийг мэдрүүлж байсан шүү." хэмээн хэлсэн байна.
Пүүзээс гадна 25 сая ам.долларыг коронавирусын эсрэг тэмцэхэд зориулан хандивласан бөгөөд өмнө нь агаар цэвэршүүлэгчтэй маск(PAPR) болон бүтэн нүүрний хамгаалалтуудыг хандивласан ажээ.