30 секундын дотор сөрөг бодлыг эерэг болгох арга

Ерөнхийдөө хүний тархи анхнаасаа бүх зүйлийг сөргөөр хүлээж авахаар цэнэглэгдсэн аж. Бид өөрт тохиолдсон таатай зүйлсийг амархан мартаж, харин гомдол, харуулсан, азгүйдлийг удаан хугацааны туршид санадаг билээ. Тэгвэл хэрхэн сөрөг бодлоо дарж, эерэг зүйлийг боддог болох вэ? Үүний тулд танд 30 секунд л байхад хангалттай.

30 секундын дотор сөрөг бодлыг эерэг болгох арга

Та дөнгөж сая өөрийн хамгийн их найдвар төрүүлж байсан худалдан авагчийг алдчихлаа гэж бодъё. Эсвэл өнгөрсөн долоо хоног та 10 гаруй хөрөнгө оруулагчтай харилцаж, тэд тантай хамтран ажиллахаар сонирхож байсан өнөөдөр тань руу ганц ч хүн бичихгүй байна уу?

Энэ тохиолдолд та яах вэ? Энэ үед хүмүүс ихэнхдээ тархиа хар бараан бодлоор дүүргэдэг юм. Ингээд эцэст нь “Би буруу зүйл хийгээд байгаа юм болов уу. Би үүнийг хийх хэрэгтэй гэж үү?” гэсэн бодол бидний толгойд орж ирэх юм.  Гэхдээ энэ бол алдсан, бүтэлгүйтсэн хүн бүрийн гаргадаг үйлдэл хэмээн сэтгэл судлаачид үзэж байгаа бөгөөд үүнийг “сөрөг хандлага” гэж нэрлэдэг байна.

Энэ бол бидний өвөг дээдсээсээ өвлөж авсан хариу үйлдэл аж. Ийнхүү өөрийгөө шүүмжлэх нь олон мянган жилийн өмнө зэрлэг байгалийн шалгуурыг давж, амьд гарахад туслаж байсан гэнэ.  Харин одоо бид шуудангийн хайрцагт цахим шуудан ирээгүй бол шууд л амьдралд нөлөөлөх аюул мэтээр хүлээж авах болсон.

Энэ үед стрессийн даавар ихээр ялгарч, бид аливаа асуудалд эрүүл ухаанаар хандаж, ухаалаг шийдвэр гаргах боломжоо алддаг. Дэлхийн алдартай сэтгэл зүйч Рик Хансон “Буддагийн тархи” номондоо гайхалтай ижил харьцуулалтыг хийсэн байна. Тэрээр бидний тархийг муу бүхнийг татах соронз мэт ажиллаж, сайн бүхнийг түлхэх тефлон мэт ажилладаг гэжээ.

Эргэн тойронд бүх зүйл таагүй байх үед бид саяхан бидэнд аз жаргалыг байсан бүх зүйлийг мартаж, өөрийгөө зөвхөн сөрөг бодлоор л цэнэглэж эхэлдэг.

1 Тархиныхаа үйлдвэрийн тохиргоог өөрчилцгөөе

Үйлдвэрийн тохиргоог “гараар” өөрчлөх нь тийм ч хэцүү зүйл биш. Гэхдээ хамгийн түрүүнд та 3 чухал зүйлийг мэдэх хэрэгтэй болно. Үүнд: таних-шилжих-бодлоо өөрчлөх.  Бидний танд танилцуулах гэж буй энэхүү арга нь 30 гаруй жилийн сэтгэл зүйчдийн туршилтаар батлагдсан шилдэг арга юм.

Канадын эрдэмтэн Дональд Хебб энэхүү чухал үнэнийг тодорхойлжээ: “Зэрэг цэнэгээ алддаг нейронууд хамтдаа холбогдсон байдаг”. Өөрөөр хэлбэл, хүний тархинд нөлөөлж болно гэсэн үг юм. Бид өөрсдийн зуршил дээр үндэслэж тархиндаа баримал барьдаг. Гэхдээ энэхүү баримал нь хатуу бат бөх цемент биш харин зөөлөн8 хэлбэрээ амархан өөрчлөх боломжтой шавар юм. 

Тиймээс дээр дурдсан “таних-шилжих-бодлоо өөрчлөх”-ийн ард хүчтэй нууц бий.  Өдөрт хэдхэн секундын туршид энэ дасгалыг хийхэд сөрөг бодлыг эерэг, бүтээлч болгож болно. Зүгээр л тогтмол өөрийнхөө сайн талыг дурсаж, амжилтаа санаж,  харин амьдралыг ээлжит асар их боломж гэж харах хэрэгтэй.

Тархиныхаа үйлдвэрийн тохиргоог өөрчилцгөөе

2 Эерэг зүйлсийг татах соронзтой бай

Өдөр тутмынхаа амьдралд доор дурдсан зааврыг дагах нь тийм ч хүнд биш. Үүнд:

1. Сөрөг хандлагыг таньж мэдэх

Энэ нь сэтгэл зүйн зуршил бөгөөд энэхүү байдалтай тэмцэх хэрэгтэй гэдгийг ойлго. Өөрийгөө голох, өөрөөсөө ичих, айх гэх мэт сэтгэл хөдлөл мэдрэгдэх үед даамжруулахгүйгээр зогсоож барих хэрэгтэй. Сөрөг зүйлийг нэг л удаа бодоход цаашдын бүх зүйл сөрөг байх болно.

2. Таатай дурсамж руу шилж

“Сөрөг хандлага” эхлэх үед шинэ нейрон үүсэх орон зай ихэсдэг. Тиймээс та энэхүү орон зайг таатай дурсамжаар дүүргэж болно шүү дээ. Хамгийн тохиромжтой нь талархлын хэсэг хугацаа байдаг юм. Та хувь заяандаа баярлах нэг л зүйлийг санаж, бодоход л хангалттай. Энэ нь таны гэр бүл, байшин, авъяас болон танд эерэг сэтгэл хөдлөлийг мэдрүүлдэг бүх зүйл хамаарна.

Эерэг зүйлсийг татах соронзтой бай

3. Бодлоо өөрчлөх

Хэрвээ өмнөх үе шатууд зөвхөн бэлтгэл үе шатууд байсан бол одоо хэрэгжүүлж, өөртөө анхаарал хандуулах цаг ирлээ. Үүнийг Рик Хансон “сэтгэл ханамжийн үе” хэмээн нэрлэдэг байна. Та хамгийн багадаа 15 секундын турш бүх зүйлийг эерэгээр бодох хэрэгтэй. Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар энэ нь тархийг шинэ даалгаварт бэлдэхэд хангалттай хугацаа гэж үзсэн аж.

Бодлоо өөрчлөх нь сөрөг зуршлыг үгүй хийж, амьдралд тань тохиолдож буй сайхан зүйлст анхаарал хандуулахад туслах юм. Харин одоо таны тархи эерэг сэтгэгдлийн тефлон биш, харин соронз болж байна.

Дээрх бүхнийг хийхэд ердөө 30 секунд хангалттай бөгөөд та хүссэн газраа, хүссэн цагтаа хийж болно.  Тархины шинэ тохиргоо хийгдэх үед таны бодол эерэг болж өөрчлөгдсөн болохыг та анзаарна.

Ингээд тархиа хөгжүүлэх, өөр гайхалтай аргуудыг хэрэгжүүлсэн ч болно шүү дээ. Танд амжилт хүсье.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()