Тахианы махыг хамгийн амттайгаар шарах 3 жор

Тахианы мах нь олдоцтой, хямдхан, амттай бөгөөд тэжээлтэй. Энэ шувууны махыг чанаж, шарж, хуурч, гриллдэж гэх мэт олон янзаар хоол хийж болно. Тиймээс та бүхэнд 3 амтат жорыг хүргэж байна.

Тахианы махыг хамгийн амттайгаар шарах 3 жор
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бүтнээр нь шарах

Орц:

  • Тахиа
  • Майонез - 2-3 цайны халбага
  • Хатаасан саримс, паприка
  • Турмерик, сунель амтлагч - хагас цайны халбага
  • Давс, перц 

Хийх арга:

  1. Тахиагаа угааж, арчина. Дотор болон гадна талыг давс, перцээр амтална.
  2. Тахиагаа амраах зуур соусаа бэлдээрэй. Аяганд майонез, саримс, паприка, турмерик болон сунель амтлагчаа хийгээд хутгаарай. 
  3. Тахиандаа соусаа түрхээд, хүнсний уутаар ороон хөргөгчид 1 цаг байлгаарай. Энэ нь амтлагчуудыг маханд шингэж, таатай үнэртэй болгоход тусалдаг.
  4. Тахиаг хөргөгчөөс гаргасны дараа мөнгөлөг цаасанд боож, шарах шүүгээнд 250°С температурт 50 минут жигнээрэй. Хэрвээ дутуу болсон мэт санагдаж байвал мөнгөлөг цаасыг аваад дахиад хэдэн минут жигнэж болно.

Бүтнээр нь шарах

2 Төмс, саримстай тахианы гуя

Орц:

  • Тахианы гуя - 3 ширхэг
  • Төмс - 1 кг
  • Майонез - 4-5 цайны халбага
  • Хагас аяга ус
  • Саримс - 1 ширхэг
  • Амтлагчууд (сонголтоор)
  • Давс, перц - өөрийн хүссэнээр

Хийх арга:

  1. Тахианы гуяа цэвэрлэн, сармис, давс, перцээр үрээрэй.
  2. Төмсөө 4 хэсэгт хувааж хэрчинэ.
  3. Аяганд майонез, ус, амтлагч мөн сармисаа бяцлан хийж, холино.
  4. Соусныхаа хагасыг махан дээрээ, хагасыг төмсөн дээрээ асгана.
  5. 2 цаг амраагаад, шарах шүүгээндээ хийж, 180°С-д 1 цаг болгоно. Гадаргууг шаржигнууртай болгохын тулд зуухнаас гаргахаас 10 минутын өмнө температурыг 200°С болгон нэмээрэй.

Төмс, саримстай тахианы гуя

3 Ногоотой тахианы гуя

Орц:

  • Тахианы гуя - 5 ширхэг
  • Лууван - 3 ширхэг
  • Зуккини, чэс(жижиг) - тус бүр 2 ширхэг
  • Төмс, улаан лооль(дунд зэрэг) - тус бүр 5 ширхэг
  • Саримс - 10 хумс
  • Оливийн тос - 3-4 халбага
  • Давс, перц, эмийн ургамал

Жор:

  1. Сармисны хумс, давсаа бяцалж, холиод тос, перцээ нэмж соусаа бэлтгэнэ.
  2. Тахианы гуяа угаагаад, хэд хэд зүсэж, соустай аягандаа хийж, хагас цаг байлгана.
  3. Листээ мөнгөлөг цаасаар бүрээд, тосоор шүршинэ. Тахианы мах, ногоонуудаа листэндээ хийнэ.
  4. Тос, давс, эмийн ургамлаа цацаад, мөнгөлөг цаасаар бүтээгээрэй. 180°С-д 40 минут болгоно.

Ногоотой тахианы гуя

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()