Вьетнамд нээгдсэн "цул алтан" зочид буудал

Вьетнамын Ханой хотод дэлхийн анхны гадна доторгүй 999 сорьцын алтаар бүрхэгдсэн 5 одтой зочид буудал нээгджээ. 25 давхар "Dolce Hanoi Golden Lake" барилгыг барихын тулд 10 жилийг зарцуулсан байна. 

Вьетнамд нээгдсэн "цул алтан" зочид буудал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

25 давхар Dolce "Hanoi Golden Lake" 5 одтой зочид буудал нь Ханой-ийн төвд нуурын эргийн хажууд байрладаг байна. Гадна талын керамик панелиууд нь алтаар бүрхэгдсэн бөгөөд дотоод засал, зочид хүлээн авах хэсэг, тавилга, ариун цэврийн өрөө зэрэг нь мөн ийм аргаар чимэглэгджээ. Үүнээс гадна дээвэр дээрээ өөрийн гэсэн алтан усан сантай ажээ.

Уг буудалд 342 өрөө байдаг бөгөөд тэдгээрийн зарим өрөөний тавилгууд алтаар бүрхэгдсэн байна. Энэхүү өндөр зэрэглэлийн буудал нь Америкийн "Wyndham Hotels" брэндийн нэрийн доор ажиллах ажээ.

Саяхан нээлтээ хийсэн буудлын бие засах өрөө.

Буудлын ажилчид зочдыг мөн лалтан хаалганы дэргэдээс утгадаг байна. 

Уг буудлын бүх үйлчлүүлэгчид алдарт алтан усан санд орох эрхтэй.

Тансаг биш гэж үү?

Усан сангийн шал хүртэл алтаар хучигдсан байна.

Уг зочид буудал Гианг Во нуурын ойролцоо оршдог бөгөөд Вьетнамын нийслэл рүү харсан цонхнуудтай.

Үнийн хувьд хоногийн 310 ам.доллараас эхэлдэг ажээ. 

Орон сууц маягийн өрөө түрээслэхэд ойролцоогоор 6480 ам.долларын үнэтэй байх бөгөөд зөвхөн мэргэжлийн зуучлагчаар түрээслүүлдэг байна.

Энэхүү зочид буудлыг аль хэдийнээ "Зүүн-Өмнөд Азийн хамгийн тансаг буудал"-аар тодруулжээ. Дотроо алтан тавилгатай буудал мөн Персийн буланд байдаг байна. Жишээлбэл: Дубай дахь алдарт Burj Al-Arab-ийн зочид хүлээн авах хэсэг болон лифт нь 917 сорьцын алтаар, харин Лас-Вегаст Trump International Hotel-ийн цонхнууд алтаар бүрхэгдсэн байдаг ажээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()