Саудын Арабын тухай итгэмээргүй баримтууд

Саудын Араб бол дэлхийн хамгийн нууцлагдмал, хаалттай орнуудыг нэг билээ. Энэ оронд зуу зуун хаан, гүнж амьдардаг. Үүнээс гадна зуны улиралд тэсвэрлэхийн аргагүй маш халуун байдаг бол нутгийн оршин суугчид тэмээний дунд гоо үзэсгэлэнгийн тэмцээн зохион байгуулдаг гэнэ. Ингээд Саудын Арабын талаар таны мэдэхгүй нууцуудаас хүргэе.

Саудын Арабын тухай итгэмээргүй баримтууд

  • 1980 оны эхэн үед  Саудын Арабын бүх кино театруудыг хаасан учир тэд Бахрейн болон Дубайд холливудын киног үзэж байжээ.
  • 2 жилийн өмнө кино театрыг эргэн нээж, тансаг кинотеатрыг барьсан бөгөөд хамгийн анх “Black Pantera” киног үзүүлсэн аж. Гэхдээ тэд Араб улсад үл зохицох киноны зарим хэсгүүдийг хассан байна. Энгийн үнэсэлтийн хэсгийг ч хассан гэнэ шүү.
  • Кино үзэх дуртай хүмүүсийн хувьд багагүй мөнгө зарцуулах шаардлагатай бөгөөд нэг тасалбар 130 Саудын риял буюу ₽ 2,400-ын үнэтэй.

  • Саудчуудын хамгийн хийх дуртай зүйл нь олон тооны дэлгүүр, кофешоптой томоохон их дэлгүүрүүдээр хэсэх  юм. Дэлгүүрээр аялангаа та найзуудтайгаа уулзаж, сэрүүцэх боломжтой. Агаарын даралт дунджаар 39-45 градус байдаг учир гадуур зугаалах нь юу л бол.
  • Саудын Араб улсад дэлхийн бүхий л алдартай брендүүдийн хувцсыг худалдаж авах боломжтой боловч дэлгүүрүүдэд хувцас өмсөх үзэх газар байдаггүй учир бүсгүйчүүд нүдэн баримжаагаар хувцас худалдан авч, гэртээ өмсөж үзээд таарахгүй бол буцааж авчирч өгдөг байна.
  • Кафе болон ресторанд 2 танхим бий. Ганц бие залуучуудад зориулсан болон гэр бүлийн хосуудад зориулсан. Гэр бүлийн танхимд гэр бүлийн хосууд болон ганц бие бүсгүйчүүд байж болно. Харин ганц бие залуучуудад зориулсан танхимд эрэгтэй хүнээс өөр хэн ч орж болохгүй.
  • Хэрвээ та гадагшаа гарахаар шийдсэн бол мөргөлийн цагийг сайн тооцоолох хэрэгтэй.  Өдөрт 5 удаа энэхүү улсын үйл ажиллагаа намазад зориулж завсарладаг байна. Дэлгүүр, бензин колонк, кафе энэ хугацаанд ажиллахгүй.
  • Хэдэн жилийн өмнө сонин, сэтгүүл, ном дээр бүтээгдэхүүний танилцуулга хийж буй нүцгэлсэн бүсгүйчүүдийн биеийг буддаг байжээ. Гар, мөр болон нүүрээ ил гарах нь утгагүй. Гэхдээ орчин үед ховор тохиолдолд энэ аргыг ашиглах болсон.

  • Өнгөрсөн оны 9 -р сар хүртэл Араб улс руу жуулчдыг оруулахыг хориглосон. Харин Мекку болон Медины цагаачид болон мөргөлчдийг орохыг зөвшөөрч байсан юм.
  • Харин одоо хүссэн хүн бүр жуулчны визийг мэдүүлэх боломжтой. Харин эмэгтэй жуулчин бүсгүйчүүд зочид буудалд ганцаараа байж, гадуур абай буюу бие галбираа нуусан сул даашинзгүй явахыг зөвшөөрдөг байна.

  • Саяхныг хүртэл бүсгүйчүүд гадуур гарахдаа хар абай өмсөж, нүүр болон гараа никаб дор нуух ёстой байжээ. Үүнээс гадна зөвхөн хар болон цагаан өнгийн хувцас л өмсөхийг зөвшөөрч байсан юм. Харин орчин үед ихэнх Саудын Арабын бүсгүйчүүд нүүрээ хаахаа больж, зөвхөн толгой дээрээ алчуур зүүх болсон байна.
  • Орон нутгийн дэг журам ёс жаягийг мутаввиин цагдаа нар сахиулдаг. Тэд хууль бус худалдаа эрхлэлт, хүмүүсийн хувцаслалт, хосуудын харилцааг хянах (жишээлбэл: тэд олны өмнө хөтлөлцөж болохгүй) зэрэгт анхаарал хандуулдаг байна.
  • Өмнө нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд модоор зодуулах, торгууль төлөх эсвэл бүр хоригдох магадлалтай байсан. Харин одоо цагдаа нар зөвхөн аман сануулга өгөх боломжтой болжээ.

  • 2018 оныг хүртэл Саудын Араб нь бүсгүйчүүдийг автомашин жолоодохыг хориглож байсан дэлхийн цор ганц улс байсан гэнэ.
  • Хэдэн жилийн өмнө эмэгтэй хүн бүрт анхаарал хандуулах ёстой нэг эрэгтэй байх ёстой байжээ. Энэ нь нөхөр, ах хэн ч байсан хамаагүй: Тухайн эрэгтэй хүнгүйгээр бүсгүй нийтийн тээврээр үйлчлүүлэх, бусад хүмүүстэй ярилцах, хүнд суртлын асуудлыг шийдвэрлэх боломжгүй байсан юм. Томилолтоор явж буй бүсгүйчүүд нөхөртэйгөө эсвэл ахтайгаа явах ёстой.

  • Саудын Арабын тэмээ бол Арабын бэлгэ тэмдэг юм. Эр-Риядед жил бүр тэмээний гоо үзэсгэлэнгийн тэмцээн зохион байгуулдаг. Хамгийн үзэсгэлэнтэй тэмээний эзэн 50 сая ам.долларын шагналыг хүртдэг аж.
  • Харамсалтай нь тэмээний тоо бүх оршин суугчдад хангалтгүй байдаг учир Австралиас оруулж ирдэг байна.
  • Үүнээс гадна Саудын Арабчууд Австралиас элс импортолдог байна. Учир нь энэ төрлийн элсийг бүх төрлийн барилгын ажилд хэрэглэх боломжтой байдаг аж.

  • Саудитуудын засаглал нийт 15 мянган хүнтэй. Тиймээс та гудамжинд ханхүү, гүнжтэй таарах магадлалтай. Тэд барууны баячуудын илэрхийлэл болж, мөнгө тараадаг байна.
  • Энэхүү засаглалын бүх эд хөрөнгийн 40% нь эмэгтэйчүүдийн гарт байдаг гэнэ.

Өв залгамжлагч ханхүү Мухаммад бин Салман Аль Сауд болон гүнж Амира Аль-Тавил.

  • Саудын Араб бол зам тээврийн ослын аварга орон гэхэд болно. Нутгийн оршин суугчид галзуу мэт жолоодлогоор бусдаас ялгарах бөгөөд тэд хурд хэтрүүлж, замын хөдөлгөөний дүрмийг зөрчдөг байна.
  • Харин нийтийн тээврийн хэрэгсэл муу хөгжсөн байдаг. Эр-Рияде нь 9 сая хүн амтай хэдий ч ердөө 6 нийтийн тээврийн хэрэгсэлтэй юм.

  • 2010 он хүртэл бүсгүйчүүд олон улсын спортын наадамд оролцдоггүй байсан бол орчин үед эмэгтэй жудогийн тамирчин, хөл бөмбөгчин, гүйлтийн тамирчид хилийн чанадад тэмцээнд оролцдог болсон байна.
  • Саудын Араб бүсгүйчүүдийн хамгийн алдартай спортын төрөл нь хөл бөмбөг юм. Хамгийн анхны хөл бөмбөгийн тамирчин бүсгүйчүүд хаалттай орчинд бэлтгэл хийж байсан гэнэ.

  • Саудын Араб улсад ихэнхдээ залуучууд амьдардаг бөгөөд хүн амын тал хувь нь 50 нас хүрээгүй байдаг аж.  Харин нутгийн нийт хүн амын 38 хувь нь хөдөлмөр эрхэлж буй цагаачид байдаг.
  • Хөдөлмөрийн хөлсний хэмжээг төдийлөн хянадаггүй ч дунджаар 7339 риял буюу ₽ 142,989 байдаг гэнэ.
  • Саудын Арабын иргэн болохын тулд экспатууд оноо цуглуулах хэрэгтэй байдаг бөгөөд саудын арабын иргэн болохын тулд 23 болон түүнээс дээш оноо авах хэрэгтэй. Инженер эсвэл анагаах ухаанд докторын зэрэг хамгаалах нь 13 оноо, саудын араб эцэг эх нь 3 оноо,  хааны гэр бүлээс төрсөн хүүхэд 1 оноо авдаг байна.
  • Ихэнх цагаачид хаалттай компаниудад амьдардаг бөгөөд энэ нь өөрийн гэсэн зохион байгуулалтай мини тосгон гэсэн үг юм. Энэхүү тосгонд 2 өрөө байр жилийн 50 мянган риял болон ₽ 967,052 хүрнэ.

  • Саудын Арабчууд хүн ихтэй, тансаг хурим зохион байгуулах сонирхолтой. Гэхдээ хачирхалтай нь хосууд тус бүртээ хурим хийдэг байна.
  • Саудын Арабын өнчин сүйт бүсгүйчүүд хуримын бэлэг болгож 16 мянган доллар авдаг гэнэ. Саяхныг хүртэл өнчин бүсгүйчүүд нөхөрт гарах боломжгүй байсан бөгөөд эцсээ хүртэл асрамжийн газар байдаг байжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()