1
"Ronan Point" амины орон сууц, Лондон, 1968 он
Лондонд байрлах 22 давхар "Ronan Point" сууцыг хэдийгээр барилгын бүхий л стандартыг мөрдөж барьсан ч бүхэлдээ нуржээ. Барилгын схем нь хөзрөн байшинтай ижил бүтэцтэй байсан учир нуралт үүссэн гэжээ. Энэхүү томоохон осол 4 хүний амь насыг авч одсон аж.
2
19-р хурдны замын гүүр - Квебек, Канад, 2006 он
Хурдны замын гүүрийн 20-иод метр урттай хэсэг нурснаар 5 хүн амь насаа алдаж, 6 хүн хүнд гэмтжээ.
3
"Camper Arena" ордон, Канзас-Сити, Миссури, 1979
Энэхүү спорт ордны дээвэр нь бороо, салхинаас хамгаалсан хэд хэдэн хамгаалалтын давхаргатай байсан боловч уг хамгаалалт тогтож байсан боолтнууд нь тийм ч сайн биш байсан бололтой 1979 онд нурсан байна. Азаар хэн ч гэмтэж, амь насаа алдаагүй аж.
4
"Pier One" хүүхдийн тоглоомын талбай - Брүүклин, Нью-Йорк, 2010
Энэхүү хүүхдийн тоглоомын зураг төслийг гаргасан инженерүүд загварт нь илүү анхаарал хандуулж, харин материалын тал дээр төдийлөн тооцоолод гаргаагүй аж. Эцэст нь тэд уг тоглоомын талбайг цэвэр ганаар хийсэн бөгөөд энэ нь зуны улиралд 50 градус хүртэл халдаг байжээ.
5
Уолт Диснейн нэрэмжит концертын танхим, Лос-Анжелес, 2005
Уолт Диснейн нэрэмжит тансаг концертын танхим нь Лос-Анжелесын дурсгалт газруудын нэг юм. Энэхүү барилгын дизайныг архитектор Фрэнк Гери (Frank Gehry) гаргасан бөгөөд тэрээр барилгын гадна талыг ган хавтангаар чимэглэхээр төлөвлөжээ. Гэвч 2005 онд гадна фасадыг өөрчлөх хэрэг гарсан аж. Ган нь нарны туяаг ихээр ойлгож байсан учир эргэн тойрны оршин суугчид хэт халуун орчинд амьдарч байжээ.
6
"I-35W" гүүр - Миннеаполис, Миннесота, 2007
Гүүрний зураг төсөл буруу байсны улмаас оргил цагийн үед нурж, хэд хэдэн машин Миссисипи мөрөн рүү унасан байна. Үүний үр дүнд 13 хүн нас барж, 145 хүн гэмтжээ.
7
Сонсу Тегё гүүр, Сөүл, Өмнөд Солонгос, 1994
1994 оны 10-р сарын 21-нд Сөүл хотын энэхүү гүүрийн сэргээн засварлагдсан хэсэг нь нурсан байна. 20 метрийн өндөр гүүрний хэсэг автобус, машины хамтаар гол руу унажээ. 32 хүн нас барсан бөгөөд харамсалтай нь ихэнх нь хүүхэд байжээ.
8
"Sampoong" худалдааны төв - Сөүл, Өмнөд Солонгос, 1995
1995 оны 7-р сарын 9-нд барилгын стандартыг зөрчсөнөөс болж Өмнөд Солонгосын нэгэн томоохон худалдааны төв болох "Sampoong" нурсан байна. Барилгын нуралтаас болж 502 хүн нас барж, 937 хүн хүнд бэртэл авчээ.
9
Grand Boston туннель, Бостон, 2006
2006 оны 7-р сарын 10-нд туннелийн дээврээс 25 тонн жинтэй хэсэг нь нурж, машинтай явсан нэг эмэгтэй нас барсан байна.
10
Туо голын гүүр - Фэнхуан, Хятад, 2007
2007 оны 8-р сард Хятадын Хэнань мужид байрлах Туо голын 268 метрийн урттай гүүр нурсан байна. Ослоос болж 30 хүн нас барж, 60 хүн гэмтэж, 10 хүн сураггүй алга болжээ.
11
Ville Marie туннель, Монреаль, Канад, 2011
Нэлээн хуучирсан Виль-Мари туннель доторх жолоочийн нүдийг харанхуйд хурдан дасгах зориулалттай бетон багана зам дээр нурж унасан байна. Азаар ослоос болж хэн ч гэмтэж бэртээгүй, амь насаа алдаагүй аж.
12
Валь-ди-Ставе, Итали, 1985
1985 онд болсон Ставе далангийн нуралтаас болж 248 хүн нас барж, 62 барилга сүйдсэн байна.
13
Жефферсон-сити хотын төмөр зам, Миссури, 1855
Инженерчлэлийн алдаанаас болж шинээр баригдсан төмөр замаар явсан суудлын галт тэрэг осолдож, 30 хүн нас баржээ.
14
Баньцяо далан, Хэнань тосгон, Хятад, 1975
Баньцяо даланг үерийн ус зайлуулах зорилготойгоор 1952 онд барьсан байна. Даланг барьж байх үед ноцтой алдаа гаргаж, цуурсан бөгөөд тропикийн “Нина” хар салхийг даалгүй нуржээ. Ийнхүү 26000 хүний амь нас эрстсэн осол гарсан аж.