Интернетийн алдартнууд болох Богдановын ах дүүс гэж хэн бэ?

Хүмүүс нас ахихын хэрээр өөрчлөгддөг гэдэг. Мэдээж хэрэг ихэнх хүмүүс тэрхүү өөрчлөлтийг жам ёсны зүйл хэмээн хүлээж авдаг ч зарим нь түүнийг сөрөхийн тулд санаанд багтамгүй үйлдэл гаргах нь бий. Тэдний нэг болсон Богдановын ах дүүс өдгөө цахим орчин даяар од болсон билээ. Бид энэ үүднээс та бүхэнд тэдний өмнөх амьдралын талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Интернетийн алдартнууд болох Богдановын ах дүүс гэж хэн бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1949 оны 8-р сард Францад төрсөн 2 ихэр Богданов одоо 70 нас хүрч байна. 

Эргэн тойрон дахь хүмүүс ах дүү 2-ын ер бусын царайлаг төрхийг шагширдаг байсан бөгөөд энэ нь гайхмаар зүйл биш юм. Яагаад гэвэл тэдний удам угсаа нь зөвхөн язгууртнуудаас бүрдсэн байдаг аж. Тиймдээ ч ах дүү 2 төрсөн цагаасаа эхлээд юугаар ч дуталгүй өссөн байна. 

Ид залуу тэд хамтдаа шинжлэх ухааны уран зөгнөлт зохиол сонирхож, өөрсдийн гэсэн зөгнөлт ном хэвлүүлжээ.

Игорь болон Григорий Богданов

Ном нь хэвлэгдсэний дараа тэд телевизийн шинжлэх ухааны зөгнөлт нэвтрүүлэг хөтлөх болсон байна. 

Ах дүү 2 шинжлэх ухаанд бие сэтгэлээ зориулах болсон бөгөөд докторын зэрэг авахаар зүтгэж байжээ. Тийм ч учраас тэднийг аливаа зүйлийн уялдаа холбоо, учир утгыг олохуйц хэмжээний хүмүүс гэж ойлгож болно. 

Тэд 90-ээд оны үед 40 дөхөж байхдаа анх хөгширч байгаагаа анзаарчээ. Энэ нь ах дүү 2-т таалагдаагүй учир анхны мэс заслаа хийлгэсэн байна. 

Түүнээс хойш тэд жил бүр ямар нэг зүйлээ өөрчлөхийн тулд мэс засал хийлгэх болсон юм. Дараагийн зурагнаас усны дусал мэт адилхан байсан 2 бага багаар ондоо төрхтэй болж байгаа нь анзаарагдана. 

Нэгэн ярилцлагын үеэр тэд мөнхийн залуу байхын тулд ийм шийдвэр гаргасан гэж ярьсан юм. 

Шинэ мянган гарсны дараа Богдановын ах дүүсийн төрх арай л хэтэрхий болсон байна. 

Хачирхалтай нь тэдний эрүү илүү урт болж эхэлсэн бөгөөд энэ нь сайхан гэхээсээ илүү аймшигтай харагдах болжээ. 

Одоо 70 шахаж байгаа ах дүүс үнэндээ нүд хальтрам төрхтэй болсон юм. Зарим хүмүүс тэднийг хүн биш гэж үзэх нь ч бий. 

Гэхдээ зарим залуучууд тэднийг хараад ийм алдаа гаргахгүй байх сургамжийг авч болох юм. Тэд хэдийгээр хөрөнгө чинээтэй ч үлгэр дуурайл авахаар хүмүүс биш нь мэдээж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()