1
Аварга хиймэл хөхнийхөө ачаар машины ослоос амьд гарчээ
Шейла Хершигийн аварга хиймэл хөх нь түүнийг загварын ертөнцөд нэр алдартай болоод зогсохгүй, амийг нь аварчээ.
40 настай тэрээр гэртээ харихаар хурдалж байхдаа мод мөргөсөн бөгөөд хөх нь ослын дэрний үүргийг гүйцэтгэж, цохилтын нөлөөг бууруулсан байна. Бүсгүй хөх гэмтсэн ч биеийн бусад хэсгүүд бэртээгүй ажээ.
2
Сумны хамгаалалттай цээж
Канадын Торонто хотын оршин суугч, 30 настай бүсгүй буудуулсныхаа дараа амьд үлджээ. Сум силикон хөхөнд нь тусаж, чиглэлээ өөрчилсөн нь зүрхийг онохоос сэргийлжээ. Эмэгтэйн хавирга хугарч, силикон суулгацыг авахуулсан бөгөөд өөр ноцтой хохирол амсаагүй байна.
Канад бүсгүй хэлэхдээ гудмаар алхаж явтал гэнэт зүүн цээжиндээ хүчтэй өвдөлт мэдэрч, халуу оргиж эхлэсэн байна. Харамсалтай нь гэмт хэрэгтнийг олж чадаагүй байгаа ажээ.
3
Имжний халдлагаас аварсан хөх
2016 онд 45 настай австрали бүсгүй Шарон Хейнрих дугуйтай явж байтал нэгэн имж гэнэт дайрч, цээж рүү нь өшиглөжээ. Цохилт маш хүчтэй байсны улмаас силикон хөх задарсан байна. Эмч нар суулгац эмэгтэйг аюулаас аварсан гэж үзэж байгаа ба хуучин хөхийг нь авч, шинэ хөх суулгажээ.
4
Сум тогтоосон суулгац
Эйлин Ликнэссийг хуучин найз залуу нь 9 мм-ийн гар буугаар буудсан бөгөөд сум мөрийг нь нэвтэлж, хоёр хөхөнд тусжээ. Хэрвээ суулгац байгаагүй бол амь насаа алдах аюултай байсан байна. Хэрэгтэн 4 жил шоронд суух ял сонсож, эмэгтэй шинэ хөхтэй болжээ.
5
Силикон хөх хорт хавдар илрүүлэхэд тусалжээ
Дөрвөн хүүхдийн эх болох Кэлли Браун аюулт өвчнийг цаг алдалгүй илрүүлэхэд хөх нь тусласан байна. 33 настай Их Британи эмэгтэйнд хөхөнд нь газрын самрын хэмжээтэй бөндгөр зүйл байгаа ч санаа зовох хэрэггүй гэж эмч хэлсэн ажээ.
Хөхөө томруулах мэс заслын үеэр л энэ нь аюултай болохыг анзаарчээ. Кэлли 3-р шатны хорт хавдартай гэж оношлуулсан байна. Хөхөө томруулахыг хүсээгүй бол өвчнийхөө талаар мэдэлгүй амь насаа алдах аюултай байжээ.