Өнгөрсөн 12-р сард тэрбээр Хятад улсад айлчилсан билээ. Тухайн үед сэтгүүлчдэд түүний галт тэргийг сайтар харах боломж олдсон байна. Тус тээврийн хэрэгслийн бүхэлд нь сум нэвтэрдэггүй материалуудаар бүрсэн гэнэ.
Ким Жон Уны аав болон өвөө нар нь агаараар аялах нь дэндүү аюултай гэж үздэг байсан учраас дандаа газраар зорчдог байсан бөгөөд тэрбээр мөн энэ занг нь өвлөн авсан аж. Тиймдээ ч ойр газар байсан ч Ким Жон Ун хуягт тэргээрээ аялдаг юм.
Тус галт тэрэгний дотор юу байдаг тухай мэдээллийг чанд нууцалдаг боловч хэд хэдэн удаагийн айлчлалын бичлэгээс зарим нэг зүйлс тодорхой болжээ.
Дотор нь том цасан цагаан ширээ, шүрэн ягаан өнгийн савхин буйдан, хус модоор бүрсэн хүлээн авалтын танхим, БНАСАУ-ын удирдагчийн ажлын өрөө, унтлагын бүхээг зэрэг байдаг.
ЗХУ-ын дэслэгч генерал Константин Пуликовскийн "Дорнын экспресс: Оросоор Ким Чен Иртэй хамт аялсан нь" хэмээх номд хамгийн тансаг амттануудыг хүссэн цагтаа идэж болдог тухай дурдсан юм.
"Орос, хятад, солонгос, япон, францын хамгийн тансаг гэсэн хоолноос хүссэнээ захиалах боломжтой байсан." гэж тус номд бичсэн байдаг.
Түүнчлэн аяллын үеэр БНАСАУ-ын удирдагчийг бүх ажилчид, түүний дотор зөөгч, тогооч, цэвэрлэгч, олон тооны харуул, түүнчлэн мэргэн буудагч, кондуктор нь хүртэл бүгд үзэсгэлэнт бүсгүйчүүдээс бүрддэг аж.
Эх сурвалж: BigPicture