1
Уилл Смит - Танхайрал, хуйвалдаан
Уилл Смит 1989 онд нэг эрэгтэйг бараг хараагүй болтол нь зодсон тул баривчлагдаж байжээ. Тэрээр танхайрал, халдлага, хүний амь насанд халдахыг завдсан, мөн гэмт хэргийн хуйвалдаан гэсэн шалтгаанаар ял сонссон боловч дараа нь ялыг хэрэгсэхгүй болсон байна.
2
Мэттю Бродерик - Зам тээврийн осол
Мэттю Бродерик 1987 онд Хойд Ирландад амарч байх үедээ машины осолд оржээ. Тэрээр буруу эгнээгээр зорчсоны улмаас өөр нэгэн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн бөгөөд тус машинд байсан зорчигчид бүгд нас барсан байна.
Тухайн үед осол гаргаж хүний аминд хүрсэн хэмээн ялласан боловч дараа нь ялыг болгоомжгүй жолоо барьсан хэмээн хөнгөлжээ. Мэттюг 175 ам. доллараар торгосон бөгөөд үүнийг хохирогчдын гэр бүл маш гомдолтой байгаагаа илэрхийлсэн аж.
3
Тим Аллен - Хар тамхи эзэмшсэн, согтуугаар жолоо барьсан
Тим Аллен 1978 онд 25 насандаа 650г хар тамхи биедээ авч явсан гэж баривчлагдаж байжээ.Тэрээр үүнийхээ төлөө 2.5 жилийг шоронд өнгөрүүлсэн юм.
Дараагаар 1997 онд согтуугаар жолоо барьсан тул 1 жилийн гэрийн хорио, мөн архинаас гаргах эмчилгээнд хамрах ял сонсож байжээ.
4
Марк Уолберг - Хүний амь насанд хүрэхийг завдсан
Марк Уолберг 16 насандаа 2 вьетнам залууг модон саваагаар зодож, нэгийг нь хараагүй болгожээ. Хүний амь насанд халдахыг завдсан шалтгаанаар ял оноосон ч давж заалдан танхайрлын хэргээр шоронд 2 жилийн суухаар болжээ. Гэвч ялынхаа 45 хоногийг л гүйцээгээд суллагдсан байна.
5
Билл Гэйтс - Үнэмлэхгүй машин жолоодсон, хурд хэтрүүлсэн
Билл Гэйтс анх 1975 онд үнэмлэхгүй машин жолоодсон, хурд хэтрүүлсэн хэргээр баривчлагдаж байжээ. Харин 1977 онд үнэмлэхгүй машин жолоодсон, "Зогс" тэмдгэн дээр зогсоогүй тул дахин баривчлагдаж байв.
6
Ник Пикард - Согтуугаар жолоо барьсан
"Hollyoaks" киноны жүжигчин маань 2012 онд согтуугаар машин жолоодсон хэргээр баривчлагдаж байв. Ник давж заалдан 850 фунт стерлингээр торгуулж, 12 сар эрхээ хасуулсан байна.
7
Клое Кардашиан - Согтуугаар жолоо барьсан
Тэрээр сүүлийн үед "томоотой" байгаа ч гэсэн, 2007 онд согтуугаар машин барьсан хэргээр баривчлагдан 3 жилийн тэнсэн харгалзах ял сонсож байсан юм. Клое давж заалдан 30 хоног хоригдохоор болсон боловч шоронгийн ачаалал их байсан тул 3 цагийг л тэнд өнгөрөөсөн байна.
8
Жей Зи - Хүн хутгалсан
1999 онд нэр хүнд нь өсөж байх үед тэрээр шөнийн клубт маргаанд оролцож, тус клубын менежерийг гэдсэн тус газар нь хутгалжээ. Жей Зид танхайрсан хэргээр 3 жил тэнсэн харгалзах ял оноожээ.
9
Кифэр Сутэрланд - Согтуугаар жолоо барьсан
Кифэр Сутэрланд согтуугаар жолоо барьсан гэж 1989, 1993, 2004 болон 2007 онд 4 удаа баривчлагдаж байжээ. Мөн 2007 онд зам дээр хууль бус буцаж эргэх үйлдэл хийсний улмаас 48 хоног шоронд суужээ.
10
Мэттю Макконахи - Хар тамхи эзэмшсэн
1999 онд хөрш нь дуу чимээний тухай гомдол гаргасны дараа Мэттю Макконахи марихуан болон параферналиа гэх хориотой бодисуудыг эзэмшсэн хэргээр баривчлагдаж байжээ. Цагдаа нар Мэттю Макконахиг гэртээ нүцгэн бүжиглэх байхад нь орж ирсэн бөгөөд гэрт нь нэгжлэг хийж хууль бус бодисуудыг илрүүлсэн байна. Хар тамхины хэрэг удалгүй хэрэгсэхгүй болсон боловч бусдын амар тайван байдалд саад учруулсан хэргээр 50$-оор торгуулжээ.
11
Стефани Пратт - Дэлгүүрээс хулгай хийсэн, хар тамхи эзэмшсэн
"The Hills" шоугаар нэр хүнд олж авахаасаа өмнө Стефани асуудалд орооцолдож байжээ.
2006 онд 20 настай байхдаа найзтайгаа хамт 1300$-ын үнэтэй хувцас хулгайлж байсан ба хулгайн хэргээр цагдаагийн хэлтэс рүү аваачин цүнхийг нь нэгжтэл хар тамхи олджээ.
Тэрээр аюултай бодисын хэрэглээг дэмжсэн хэргээр яллуулсан байна. Аюултай бодисуудад хүний биед хортой нөлөө үзүүлдэг морфин, херойн гэх мэтийн бодисууд багтдаг ажээ.
Мөн тэрээр "The Hills" шоунд оролцож байх үедээ согтуугаар жолоо барьсан хэргээр баривчлагдаж, 30 хоногийн архины эмчилгээнд хамрагдахаар болсон байна.
12
Чэйз Крауфорд - Хар тамхи эзэмшсэн
Чэйз Крауфордоос нэгжлэгийн үеэр хар тамхи илэрсэн тул тэрээр 2010 онд баривчлагдаж байжээ. Үүнийхээ төлөө нэг жил тэнсэн харгалзах болон 80 цаг нийгмийн ажил хийх ял оноосон байна.
13
Ванилла Айс - Галт зэвсгийн эзэмшил, танхайрал, бэлгийн дарамт
Ванилла Айс хэд хэдэн удаа хэрэгт орооцолдож байжээ. 1991 онд орон гэргүй залууг гар буугаар сүрдүүлэн баривчлагдаж байсан бол 2001 онд эхнэрээ хүчирхийлсэн хэргээр шоронгийн хаалга татжээ. Түүнийг биеэ зөв авч яваагүй хэргээр яллаж, тэнсэн харгалзуулж, гэр бүлийн эмчилгээнд хамруулсан юм.
2008 онд 3 дахь удаагаа баривчлагдсан шалтгаан эхнэрийнхээ биед халдсан явдал байв. Гэхдээ нхнэр нь зөвхөн түлхсэн болохыг мэдүүлснээр дараа өдөр нь суллагдсан байна.
14
50 Cent - Хар тамхины наймаа, танхайрал, бэлгийн дарамт
1994 онд буюу 19 настайдаа хип хоп од маань херойн, кокайн зарж байгаад баригдаж байсан. Үүнийхээ төлөө 6 сар засан хүмүүжүүлэхэд суужээ. Дараа 2002 онд танхайрал, бэлгийн дарамтын хэргээр 2 жил тэнсэн харгалзах ял авчээ.
15
Вүүди Харрелсон - Биеэ зохистой авч яваагүй, цагдаа нарыг эсэргүүцсэн
Вүүди Харрелсон 1982 онд гудамжинд бүжиглэн биеэ зохистой авч яваагүй шалтгаанаар баривчлагдаж байсан. Мөн баривчлагааг эсэргүүцсэн гэж ялласан боловч торгууль төлөн мултарч байжээ.