2019 оны сүүлээр Палестин гаралтай Америк загвар өмсөгч Белла Хадидыг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй хэмээн зарласан. Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гоо үзэсгэлэнг тодорхойлдог "алтан харьцаа"-ны үзүүлэлтээр тэрээр бараг л төгс төрхтэй гэж тодорхойлогджээ.
Уг тодорхойлолтыг алдартнуудад гоо сайхны мэс засал хийдэг Лондонгийн клиникээс гаргасан бөгөөд Беллагийн нүүрийн бүтэц эртнээс мөрдөгдөж ирсэн төгс төгөлдөр царайны стандартыг 95 хувьтай хангасан байна. Уг стандартаар хувь хүний онцлог шинж болох эрүүл, нүдний байршил, дух, хамрын суурь, уруулын өргөн зэргийн харьцааг тодорхойлон гаргадаг.
Өдгөө 23 настай бүсгүйн гадаад төрх төрөлхийн бус гэж үзэж байгаа хүмүүс олон бий. Гоо заслын мэргэжилтнүүд ч үүнийг нэгэн дуугаар хэлдэг байна. Ялангуяа түүний өсвөр насны зургууд үүнийг баталдаг бөгөөд тэрээр огтхон ч царайлагт тооцогдохооргүй нэгэн байсан нь илт.
11 настай Белла Хадид
14 настай Хадид
Насанд хүрээд моделоор ажиллаж эхлэхэд түүний гадна төрх мэдэгдэхүйц өөрчлөгдсөн юм. Хамар нь илүү өндөр нарийхан болж, царай нь илүү хурц, сэргэг, совхи нь дээш татагдсан мөн уруулын хэлбэр нь илүү төгс болсон байв.
Гэвч 2018 онд тэрээр энэ бүхнийг үгүйсгэж "Би урууландаа силикон шахуулахаас ч айдаг. Гоо сайхны хагалгаа бол маш эрсдэлтэй зүйл" гэж хэлжээ. Харин 2019 онд түүний ээж (өмнө нь мөн загвар өмсөгч байсан) охиноо ямар нэг гоо сайхны мэс ажилбар хийлгээгүй, силикон, ботокс ч шахуулаагүй гэжээ.
өмнө
дараа
Түүнчлэн гоо сайхны мэргэжилтнүүд түүнийг хөхөө томруулсан байх магадлалтай гэж үзэж байгаа. Ямартай ч үүнийг хэн ч шалгахгүй учир тэр зүгээр л гайхуулж байхад хангалттай.
Хиймэл гоо үзэсгэлэнг төгс гэж үзэх нь шударга бус хэмээн цахим ертөнцөд олон хүмүүс дургүйцлээ илэрхийлээд байгаа гэнэ.
Тэр бүү хэл Америкийн загвар өмсөгчдөөс доогуур үнэлэгддэг байсан Бейонсе, Эмбер Хёрд нар ч төгс царайны шалгуурт нийцэхийн төлөө гоо сайхны хагалгаа хийлгээгүй билээ.