Анжелина Жолигийн "зомби" хувилбар Ираны шоронд, үхлийн ирмэг дээр байна

Дэлхий даяар “Анжелина Жолигийн зомби хувилбар” гэгддэг Ираны Инстаграмын од Фатеме Хишванд шоронд коронвирусийн халдвар авч, комд оржээ. Тэрээр “Sugar Tabar” хэмээх хуурамч хаягаар хүн аймаар төрхтэй зургууд нийтэлж байсан бөгөөд үүгээрээ дамжуулан олон нийтийн сүлжээ, алдартнуудын мэдээг хорих төрийнхөө бодлогыг эсэргүүцсэн байна.

Анжелина Жолигийн "зомби" хувилбар Ираны шоронд, үхлийн ирмэг дээр байна

22 настай Фатеме Хишванд нь Анжелина Жоли шиг болохын тулд 50 орчим удаагийн гоо сайхны хагалгаанд орсон хэмээн инстаграм хуудаснаа маш олон дагагчтай болоод байсан юм. Гэхдээ Ираны эрх баригчид эл үйлдлийг зохисгүй хэмээн үзэж, түүнийг ёс суртахуунгүй үйлдэл гаргасан, бусдыг доромжилсон хэрэгт татжээ. 

Шоронд байх хугацаандаа бүсгүй коронавирусийн халдвар авсан ч түүнийг суллахаас татгалзсан байна. Үүний уршгаар шоронд халдварт өвчин тархжээ. Биеийн байдал нь хүндэрсэн бүсгүйд одоогоор амьсгалын аппарат залгаад байгаа аж. 

Коронавирусийн халдвараас сэргийлэх үүднээс Иран улс 85000 хоригдлыг суларсан боловч энд бүсгүйг багтаагаагүй байна. 

Тэрээр “Sugar Tabar” нэрээр Жоли шиг болохын тулд 50 орчим мэс засал хийлгэсэн хэмээн зарлаж цахим орчинд алдартай болсон. Хожим түүний гэрэл зураг дээрх төрх ихэнх нь будалт, фотошоп ашигласан болох нь тогтоогдсон байна. Гэвч Ираны шүүхээс түүнийг бусдыг доромжилсон, мөнгө олох зохисгүй арга ашигласан, залуучуудыг ёс бус зүйлд уруу татсан хэрэгт буруутгаж, шоронд хорих шийдвэр гаргасан юм.

Короновирусийн халдвар эрчимтэй тархаж, халварын тохиолдол 70 мянга гараад байхад ч шүүгч Мохаммед Могисех бүсгүйг суллах зөвшөөрөл өгөөгүй аж. Тэд бүсгүйг хоригдож байгаа газар халдвар тархаагүй байгаа хэмээн үгүйсгэж байсан ч бодит байдал өөр байж. Эцэст нь нөхцөл байдал хүндэрч бүсгүй эмнэлэгт хүргэгджээ. 

Баривчлагдахаасаа хэд хоногийн өмнө охин харьцуулсан зургаа хийгээд энэ бүхэн зүгээр нүүр будалт гэдгийг дэлгэжээ. Тэрээр би Жолитой адилхан болохыг хүсээгүй. Dead Bride хүүхэлдэйн киноны гол дүрийг дуурайсан" гэж бичжээ. 

Гоо сайхны мэс засал Ираны оршин суугчдын дунд маш их алдартай бөгөөд эмэгтэйчүүд үүнд сар бүр хэдэн арван мянган доллар зарцуулдаг. Үр дүнгээ гайхуулахын тулд бүсгүйчүүд Инстаграм, Фэйсбүүк, Телеграмм зэрэг Иран улсад албан ёсоор хориглодог олон нийтийн сүлжээгээр цацдаг байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()