“Scary Movie” киноны жүжигчид өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

2000-аад оны үед өсвөр насныханд зориулсан маш олон инээдмийн кино гарч байсан хэдий ч Кинен Айвор Уэйансийн “Scary movie” кино нь бусдаасаа нэлээд ялгарах онцлогтой. Киноны гол онцлог нь аймшгийн кинонууд дээр гардаг үйл явдлуудыг шинэ байдлаар хошигносон хэв маягаар харуулсанд оршино. Ингээд энэхүү цувралын жүжигчид 20 жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөнийг харцгаая. 

“Scary Movie” киноны жүжигчид өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Анна Фэрис (Anna Kay Faris), 43 нас

Анна Фэрисээс өөр хэн нэгнийг зоригт Синди Кэмпбеллийн дүрд төсөөлөшгүй. Тэрээр үзэгчдийн мэдрэлээр тоглох дүрээ мэргэжлийн түвшинд гайхалтайгаар бүтээсэн. Өнөөдөр Фэрис кино зураг авалтад оролцсон хэвээр байгаа бөгөөд хувийн подкастаа хөтлөж, Крис Праттай хамт хүүгээ өсгөж байгаа гэнэ. 

Анна Фэрис (Anna Kay Faris), 43 нас

2 Марлон Уэйанс (Marlon Wayans), 47 нас

Жүжигчин Марлон Уэйанс нь тус кинонд Брендагийн дүүгийн дүрийг бүтээдэг бол бодит амьдрал дээр “Scary Movie” киноны найруулагч Кинен Айвори Уэйансийн дүү юм байна. Тиймээс киноны дүрийг тэрээр өөрийн авьяасаар аваагүй бололтой. Үүнээс гадна Марлон уг киноны зохиолыг бичихэд оролцсон байна. 2016 онд тэрээр “Fifty Shades of Black” киноны гол дүрийг бүтээснээс гадна найруулагчийн үүргийг мөн гүйцэтгэсэн аж.

Марлон Уэйанс (Marlon Wayans), 47 нас

3 Шери Отери (Cheri Oteri), 57 нас

Ядаргаатай сэтгүүлч Гейл Хейлстерийн дүрийг “Scream” киноны Гейл Уэзерсийн дүрээс хуулбарласан юм. Энэхүү төвөгтэй дүрийг бүтээхийг кино найруулагчид Шери Отерид даатгасан бөгөөд тэр ч найруулагчдын итгэлийг алдаагүй байна. Өнөөдөр тэр кино зураг авалтад оролцож, хүүхэлдэйн кинонуудад дуу оруулж байгаа гэнэ.

Шери Отери (Cheri Oteri), 57 нас

4 Режина Холл (Regina Hall), 49 нас

Өнгөрсөн 20 жил Синдигийн хамгийн сайн найзын дүрийг бүтээсэн Бренда буюу Режина Холлд цаг хугацаа нөлөөлөөгүй бололтой. Өдгөө 49 настай тэрээр өмнөх шигээ гэрэлтэж, инээдмийн кинонд дүр бүтээсээр л байгаа. Сүүлийн үед бүтээсэн түүний шилдэг бүтээлүүд дунд “Think Like a Man” болон “Support the Girls” кино багтаж байгаа бөгөөд эдгээр дүрүүдээрээ тэд шүүмжлэгчдээс сайшаалыг хүртсэн байна.

Режина Холл (Regina Hall), 49 нас

5 Жон Абрахамс (Jon Abrahams), 42 нас

Жон Абрахамсын хувьд Синдигийн найз залуугийн дүрийг бүтээх нь түүний чухал дүрүүдийн нэг байсан юм. “Scary movie” кинонд тоглосоныхоо дараа тэрээр “House of Wax” аймшгийн кино болон “Meet the Parents” инээдмийн кинонд Роберт Де Ниро болон Бен Стиллерийн хамтаар тогложээ. 2020 онд жүжигчний тоглосон шинэ гурван кино нээлтээ хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Жон Абрахамс (Jon Abrahams), 42 нас

6 Шеннон Элизабет (Shannon Elizabeth), 46 нас

Ухаалаг бус Баффигийн дүрийг Шеннон “American Pie” кинонд тоглосныхоо дараа авсан байна. Энэхүү хоёр дүр нь модель, жүжигчин бүсгүйг 2000-аад оны үеийн секс бэлгэ тэмдэг болоход нөлөөлжээ. Өнөөдөр Шеннон үзэсгэлэнтэй хэвээр байгаа бөгөөд энэ нь түүний покерын карьерт сайнаар нөлөөлж байгаа гэнэ.

Шеннон Элизабет (Shannon Elizabeth), 46 нас

7 Курт Фуллер (Kurt Fuller), 66 нас

Мөрдлөг хийхийн оронд өөрийн улаан дотуур хувцастай зургаа олонд харуулж буй Шерифийг сайн мөрдөгч гэж хэлэхэд хэцүү. Курт Фуллерын хувьд төгс мөрдөгчийн дүрийг бүтээх ёсгүй байсан бөгөөд харин хөгжилтэй нэгнийг бүтээх нь энэ киноны гол утга учир биз. Тэрээр 1984 оноос хойш кино зураг авалтад оролцох болжээ.

Курт Фуллер (Kurt Fuller), 66 нас

8 Кармен Электра (Carmen Electra), 47 нас

Ихэнхдээ киноны төгсгөлүүд баатарлагаар төгсдөг бол “Scary movie”-ийн хувьд эхлэл нь баатарлаг байдаг. Мэдээж, энэ бүхэн нь Дрю Деккерийн дүрийг бүтээсэн Кармений ач юм. Энэхүү кино жүжигчин бүсгүйн цор ганц кино биш бөгөөд тэрээр “Date Movie”, “Epic Movie”, “Meet the Spartans”, “Disaster Movie” зэрэг кинонд тоглосон байна.

Кармен Электра (Carmen Electra), 47 нас

9 Шон Уэйанс (Shawn Wayans), 49 нас

“Scary movie” киноны зураг авалтын талбай дээр Уэйансын 3 дүү байсан гэнэ. Кинен Айвори болон Марлон нарын хамт кино зураг авалтад Шон бас ажиллажээ. Тэрээр өөрийн бэлгийн чиг хандлагыг төдийлөн нуудаггүй Рэйгийн дүрийг бүтээсэн байна.  Харин одоо Шон кино зураг авалтад оролцохоо больж, дуу оруулагчийн ажил хийж байгаа гэнэ.

Шон Уэйанс (Shawn Wayans), 49 нас

10 Локлин Манро (Lochlyn Munro), 54 нас

Гайхалтай бие галбирынхаа ачаар 2000-аад оны үед спортын тамирчин асан Локлин Манрогийн хувьд киноны дүр авах тийм ч хэцүү байсангүй. “Scary movie” кинонд Локлин бага зэргийн асуудалтай Баффи хөвгүүний дүрийг бүтээдэг.

Локлин Манро  (Lochlyn Munro), 54 нас

11 Дейв Шеридан (Dave Sheridan), 51 нас

Америкийн жүжигчин Дейв Шеридан уг кинонд мэдрэл муутай Дуффигийн дүрийг бүтээдэг хэдий ч эцэст нь тэр алуурчин байсан нь тогтоогддог. Тэр өөрийнхөө дүрийг маш чанартай бүтээсэн учир кино дэлгэцийн бүтээл болсны дараа түүний шүтэн бишрэгчид гудамжинд Дейвтэй таарсан тохиолдолд тухайн үеийн нүүрний хувиралаа дахин гаргахыг хүсэж байжээ. Харин одоо тэр кино зураг авалтад оролцсон хэвээр байгаа бөгөөд 50 настай гэхэд цоглог харагдаж байгаа биз.

Дейв Шеридан (Dave Sheridan), 51 нас

12 Жейн Трка (Jayne Trcka), 57 нас

Хэдийгээр Жейн Трка “Scary movie” кинонд хэдхэн минутын дүрийг бүтээдэг ч хувцасны өрөөний үйл явдлыг толгойноосоо арчиж хаяна гэдэг хэцүү. Ийнхүү “Scary movie” кинонд амжилттай дүр бүтээснийхээ дараа жүжигчин бүсгүй хэд хэдэн кинонд тоглосон ч төдийлөн амжилт олоогүй юм. Үүнээс гадна Жейн нь Леди Гага-гийн “Telephone” дууны клипэнд тогложээ.

Жейн Трка (Jayne Trcka), 57 нас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()